ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Ирина Шейк: Миний тухай


2015 оны 06 сарын 02, 08:00
1_3319932a

Өсөж төрсөн нь: Би Еманжелинск хэмээх хэн бүхний мэдэхгүй жижигхэн газарт төрж өссөн. Миний аав уурхайчин, ээж маань төгөлдөр хуурийн багш байв. Бидэнд бяцхан цэцэрлэг байлаа. Учир нь Орос хүмүүс амь зууж өлсөхгүй байхын  тулд цэцэрлэгтэй байж тэрийгээ арчлах хэрэгтэй болдог юм. Бид улаан лооль, төмс, өргөст хэмх тарьж, би ээждээ ногоогоо тариалахад тусалдаг байв.

Танигдаж эхэлсэн нь: Миний том эгч гоо сайхны сургуульд сурдаг байлаа. Тэр сургуулийн хажууд загвар өмсөгчийн сургууль хичээллэх тул эгч маань намайг тэнд очихыг санал болгож байсан. Нэг өдөр надад загварын агент Парис руу явах санал тавьсан нь Оросын хамгийн том моделуудыг дэлхийд таниулсан хүн байсан юм. Би хэдэн сарын дараа явахыг зөвшөөрсөн ба миний хувьд гэр бүлдээ туслах үүнээс өөр сайн арга байгаагүй.

2_3321119a

Ажлын гараагаа эхэлсэн нь:
Миний анхны очсон өөр хот Парис байв. Би 20 настай болсон байсан тул загварын сургуульд ороход нэлээн оройтсон бас миний хувьд энэ цаг үе их хэцүү байсан, хэл мэдэхгүй бас ямар ч мөнгөгүй. Хэдэн загвар өмсөгч охидтой нийлж байр хөлсөлдөг байхад тэд намайг шоолж инээдэг байлаа. Хүмүүс загвар өмсөгч гэхээр гоё хувцаслаж, гоё зүйлс хэрэглэж явдаг маш их мөнгө олдог хүмүүс л гэж дүгнэдэг. Гэхдээ энэ их хэцүү ажил гэдгийг тэд ойлгодоггүй.
1_3319932a_1

Ажил:
Чи ажил олохын тулд чамд 100 хүн үгүй гэж хэлж байхад 10 хүн тийм гэж хэлэх жишээний. Парист байсан үе миний амьдралын хамгийн хүнд үе байсан ч би гэр лүүгээ хоосон очиж зүрхлээгүй юм. 6 сарын дараа би Барселонад очихоор болж тэндээс анхны мөнгөө олж эхэлсэн дээ.
3_3321132a



Гоо үзэсгэлэн: Би гоо сайхны хагалгаанд итгэдэггүй. Эмэгтэй хүн өөртөө арчаатай, өөртөө итгэлтэй байх ёстой гэж боддог. Би зураг авалт хийлгэхдээ өөртөө "Миний бие гайхалтай, би харуулахаас айхгүй" гэж хэлдэг. Бусад эмэгтэйчүүдийн биеийн галбир ямар ч байсан өөртөө таалагддаг өөрийгөө үнэлдэг байгаасай гэж хүсэж байна.

Дасгал: Усны болон дотуур хувцас өмсөхийн тулд мэдээж дасгал сургуулилт хийх шаардлагатай. Хүмүүс өөрийн биед тохирсон дасгалыг олж хийх хэрэгтэй. Сүүлд гэхэд л би Жу-Жицугээр хичээллэсэн. Би их уйдамтгай болохоор үргэлж шинийг сэдэх хэрэгтэй болдог.

4_3321150a


Мөнгө:
Би мөнгөө их ухаалаг зарцуулахыг хүсдэг. Би хувцсанд мөнгө үрэх дургүй. Хувцас худалдаж авахдаа олон жилээр шүүгээнд байж чадахуйц тийм онцгой загварыг сонгодог. Ажилгүй үедээ үргэлж дасгалын хувцас өмсөж нүүрээ буддаггүй.

Цуурхал: Олны анхааралд байх нь миний ажлын нэг хэсэг. Мэдээж заримдаа нуухыг хүссэн эсвэл ил гаргахыг хүссэн зүйл байх ба хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй байдаг. Намайг хэн гэдгийг миний ойр дотны хүмүүс мэдэж байгаа учраас цуурхал тараагчдыг тоодоггүй. Тэд ч бас ажлаа хийж байгаа шүү дээ.

5_3321186a


Олон нийтийн сүлжээ: Би фейсбүүк, Инстаграм бас Твиттер бага зэрэг ашигладаг.

Ажлын хуваарь: Би ирэх долоо хоногт юу хийхээ ч сайн мэддэггүй. Нэг өглөө сэрэхэд л манай агентлагаас намайг тийшээ нисэх хэрэгтэй боллоо гэж хэлдэг. Миний амьдрал төлөвлөхийн аргагүй нөхцөл байдалтай юм. Гэхдээ надад таалагддаг, өдөржин суух ажлын тухай би төсөөлж ч чадахгүй.

6_3321188a

Ном:
Би Достоевскийд дуртай. Магадгүй 1867 оны үед амьдарч байсан бол түүнтэй болзох байсан байх. Би Harper Lee-To kill a Mockingbird  номыг Англи хэл дээр уншихаар эхлүүлээд байна. Англи хэл дээр унших амаргүй байгаа ч би хичээж байгаа.

Зан чанар:
Зарим хүмүүс намайг Орос учраас муугаар боддог. Гэхдээ би үнэхээр нөхөрсөг Орос хүн юм шүү. Би сайн хүндээ сайн ханддаг, дургүй хүнээсээ хол байдаг. Их шулуун шударга зантай гэдгийг хүмүүс мэддэггүй.



Эх сурвалж: fashion.telegraph.co.uk







САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИН: АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ УУ, ЭСХҮЛ ӨВЧНИЙ ОНОШ УУ?
    Хүний биед орших олон тэрбум эс бидний идэж буй хоолноос эрч хүчээ авдаг. Эхлээд нүүрс төрөгч боловсрогдож эсийн гол тэжээл - глюкоз болж хувирна. Глюкозын /сахарын/ молекул нь эсэд бие даан нэвтэрч чаддаггүй, үүний тулд түүнд нойр булчирхайны ялгаруулдаг инсулин шаардлагатай болдог. Бодисын солилцооны алдагдал Чихрийн шижин өвчний /диабет/ үед хүний организм сахар шингээх чадвараа ...
  • Шинэ жилээр шилдэг зураг авахуулах санаанууд
          Гэр бүлийнхээ аз жаргалтай мөчийг гэрэл зурганд үлдээн, эргэн тэр цаг хугацааг дурсах юутай сайхан билээ. Гэхдээ зурган дээр сайхан гарахыг зөвхөн зургийн аппаратанд даатгах хангалттай биш. Иймээс танд дурсамжтай мөчөө хөгжилтэй байдлаар авахуулах хэд хэдэн санааг санал болгож байна. Гацуураа чимэглэх Бараг чимэглээд дуусч байх үедээ гацуурынхаа гэрли...
  • Дэлхийн хамгийн үнэтэй амттан
    Дэлхийн хамгийн үнэтэй амттан юу болохыг та мэдэх үү? Дэлхийн хамгийн өндөр үнээр үнэлэгддэг амттан бол 25 мянган ам.долларын үнэтэй зайрмаг бөгөөд энэхүү зайрмагаар АНУ-ын, Нью Йорк хотын "Serendipity 3" гэх зоогийн газар үйлчилдэг байна. 25%-ийн какоаны агууламжтай тус цөцгийтэй зайрмаг нь үйрмэгэн хүнсний алтаар чимэглэгдсэн байдаг ба "Knipschildt Chocolatier" ко...
  • ГҮЙ, МЕЛОС! /өгүүллэг/
    Мелос багтартлаа уурлав. Хорон муу санаат, харгис хэрцгий хааныг үгүй хийхээс өөр аргагүй. Мелос төрийн хэргийг үл мэднэ. Бишгүүр үлээж, хонь хургатай хөөцөлдөж өссөн жирийн нэгэн хоньчин хүү билээ. Гэвч муу муухайг хэнээс ч илүү жигшин зэвүүцэж сэтгэл зовнино. Өнөөдөр үүрийн гэгээтэй уралдан босч уул тал, гол горхийг даван туулсаар арван ри (1) алслагдсан Сиракүза (2) хотод хүрч ирлээ. ...
  • Лев Толстойн амьдралын 6 сургаал.
    Лев Толстой үзэг цаас нийлүүлэн “Дайн ба Энх” романаа бичсэнээс хойш даруй 150 жил өнгөрчээ. Ихэнх хүмүүс түүнийг 19-р зууны хамгийн гайхалтай зохиолчдын нэг хэмээж байсан бол, цөөн хэсэг нь улс төр, нийгмийн хамгийн агуу сэтгэгч хэмээн дүгнэж байв. 1828-1910 оныг хүртэл амьдрахдаа дэлхий нийтээс ирсэн тэрхүү хүндлэл, нэр алдарт цочирдож, аажмаар сурвалжит байдлаасаа тат...
  • Таны хүүхэд насыг санагдуулах шинэ жилийн ил захидлууд
    12 сар гарч шинэ жилийн уур амьсгал орсон хэдий ч, өнөөдөр л нэг цас орж юу юугүй шинэ жил айсуйг мэдрүүлэх шиг боллоо. Харин энэ уур амьсгалыг илүүтэй мэдрүүлж, таны хүүхэд насны гэгээхэн дурсамжуудыг эргэн сануулах шинэ жилийн ил захидлуудын зургуудыг та бүхэнд хүргэж байна. Эдгээр гайхалтай ил захидлууд таныг хүүхэд насаа багахан хугацаанд ч болов эргэн дурсахад тусална хэмээн найдаж...
  • Канзас хот дахи Google Fiber
      Google-ын гаргаж буй өндөр хурдны интернэт цар хүрээгээ тэлсээр байна. Энгийн интернэтээс 10 дахин хурдан буюу секундэнд 1 гегабайт дата дамжуулдаг Google Fiber төхөөрөмжийг Texas-ийн Austin, Utah-ийн Provo хотуудад амжилттай байрлуулжээ. Энэ удаад Kansas хотод ашиглаж эхэлсэн байна. Google Fiber-ийн төлбөр 70 доллар, бусад үйлчилгээтэйгээ нийлээд 120 доллар байна. Fiber-ийг урьд...
  • 12 ордны зурхай: Тэдний сул тал
     Хонины орд: Түргэн зан Хониныхны маш түргэн ууртай ба уурласан үедээ маш бодлогогүй үйлдэл хийхээс буцдаггүй. Тиймээс эргэн тойрныхон чинь таны уурыг хүргэхгүйн тулд үргэлж хичээж байдаг.  Өөрийн уур уцаараа хянаж сурцгаая, Хониныхоон!Үхрийн орд: ЗөрүүдӨөрийн үзэл бодолдоо хэт үнэнч Үхрийнхэн нэгэнт л шийдсэн бол эргэж буцдаггүй зантай.  Бусад хүмүүс юу гэж хэлэх нь чуха...
  • Мундаг хүүхэд асрагч байна даа :)
    Бяцхан хүүг харж, хөгжөөх хөгжилтэй нохойны хөөрхөн бичлэгийг үзэж сонирхоорой.
  • Амжилтанд хүрсэн хүмүүс яагаад аялах дуртай байдаг вэ?
    Хүн бүрийн хувьд амжилт гэдэг нь өөр зүйлээр хэмжигддэг. Амжилтанд хүрэх нь тийм ч чухал биш нэгэн байхад хүрэхийн төлөөх бүхнийг хийхэд бэлэн хүн байна. Харин амжилтанд хүрэх нууц юу болох талаар олон  зөвлөгөө байдаг ч энд та бүхэндээ амжилтанд хүрсэн хумүүсийн ихэнх хувь нь яагаад аялагчид байдаг талаар мэдээлэл хүргэе. 1. Тэд ая тухтай байдал хэрхэн бүрдүүлэхээ мэддэг Олон ая...
  • СЭЛФИ элэглэл
    Сошиал ертөнц бидэнд нээлттэй болсноос хойш залуус маань олон мэдээллийг нэг доороос багцлан авч чадах болсон. Нөгөө талаар мэдээлэл хэт нээлттэй болж, цензур тавих боломжгүй болсон нь олон талаар сөрөг үзэгдлийг бий болгож байна. Social Storming гэж хэлж болох энэ их мэдээллийн шуурга нас, хүйсийн ялгаагүй бүгдэд хүрч, хүүхэд залуус болох болохгүй зүйлийг харж, автаж байна. Тэд өөрсдөө...
  • Хөгжилтэй хөгшид
    Хөгширөхөөр хүн орж ирдэггүй айл болдог юм байна. Тэгээд л үеийнхэн өнгөрөөд л утас ч дугарахаа болих юмдаа. Нэг жаалхан хархүү цахилгаан бичихээр орж ирлээ. хүний мөрөөс болсон хөшин бид хоёр гэрлийн байцаагч тэр хүүтэй хэдхэн үг солих санаатай хэрэндээ бас хөөрхөн өрсөлдлөө.Тэгээд хэлсэн үгийг нь сонсож чадалгүй алдах вий гэсэндээ би байцаагч залуугийн аманд чихээ дөхүүлээд: Цахилга...
  • Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ?
    Их Британий сэтгүүлч Жон Халтивангер: “Сургуулийн дүн хүний ухааны түвшинг харуулдаггүй ба онц дүнтэй байсан сурагчдаас илүүтэйгээр дунд авдаг байсан сурагчид амжилтанд хүрдэг байна.” хэмээн өөрийн нийтлэлдээ бичжээ. Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ? 1 Сайн диплом гэдэг үргэлж сайн ирээдүйгээр хүнийг хангадаггүй. Муу сурсан ч сайхан амьдарч бо...
  • Амьд сэрүүлэг
    Эздээ сэрээж буй ухаантай нохойнуудын хөгжилтэй бичлэг. Өглөө бүр янз бүрээр ингэж сэрээх амьд сэрүүлэгтэй байх ямар вэ? Та нохойтой юу? Таны нохой таныг сэрээдэг үү? Хэрвээ тэгдэг бол алинтай нь адилхан бэ?
  • Чоно Сүлд номыг барууныхан хэрхэн хүлээж авсан талаар хэдэн үг хэлсү
    Номын клуб гэх сүржин нэр дор цуглардаг энд амьдардаг хэдэн гадаад эмэгтэйчүүд дунд Хятадын зохиолч Зян Рунгийн Чонон Сүлд номны хэлэлцүүлэг уржигдар (13.9.2013) болж, хүссэн хүсээгүй ганц монгол болохоор бибээр гол дүрд тоглов. Хөх Чино гэдэг эрийн Гоо Марал хэмээх эхнэрээс Батцагаан хүү төрсөн бөгөөд чухам энэ гэр бүл монголчуудын өвөг дээдэс хэмээх бараг домог болсон түүх байдаг. Ч...
  • Үнэхээр сонирхолтой бичлэг байна
  • Муурын төрөлтөн/Алгын чинээ өгүүллэг/
    Дэлхий дээр хүн төрөлхтөн мөхсөн боловч муурын төрөлтөн он удаан жилийг туулан тэнгэрийн заадсаар дамжин бүр чинагш холын хол аян замыг туулан одов. Муурын төрөлтөн хүнийг “хүзүү илдэг гар” гэж нэрлэнэ. Дэлхий дээр хааяа нэг хүний араг ясын малтмал олдоно. Муурын төрөлтний дунд гэрийнхээ ханыг хүний араг яс, эрдэнэсийн чулуугаар чимэглэх моод дэлгэрч байгаа гэнэ./Орчу...
  • ЗӨВ ХООЛЛОЛТЫН ЦАГААН ТОЛГОЙ
    Бүтээгдэхүүний найрлага дахь тос ямар ач холбогдолтой вэ?• Сүү, сүүн бүтээгдэхүүн – бүх тоснуудаас хүний эрүүл мэндэд хамгийн тустай тосыг агуулна. Сүүний найрлагад тосны жагсаалтын хүчлээс 100 гаруй нь агуулагдана.Сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэдэг хүнд зүрхний шигдээс өвчин тусах эрсдэл хэд дахин буурдаг бөгөөд учир нь сүүний тос судас бөглөрүүлдэггүй. ...
  • Ким Кардашиан ахин хүүхэдтэй болохыг хүсэж байна
    Реалити шоуны од Ким Кардашиан охин Нортоо дүүтэй болгох "даалгавартай" байгаа гэдгээ олон нийтэд зарласан байна. "Кардашианыхантай цуг байгаарай" цуврал шоуны дараагийн хэсгийг танилцуулах үеэр Ким ахин хүүхэдтэй болохыг хүсэж байгаа мөн өндгөн эсээ олшруулж, жирэмслэх боломжоо нэмэгдүүлэх гэж эмчийн зөвлөгөөг дагаж байгаа талаараа дурджээ.Тэр хэлэхдээ: "Би баг...
  • Айдас хүрмээр бялуунууд
    Английн тогооч  Аннабел ди Виттен тун өвөрмөц эсвэл бүр айдас хүрэм гэмээр аргаар бялуугаа урладаг ба тэрээр "Та үүнийг анх хараад эвгүйрхэж, идэх дур хүрэхгүй боловч амсах тусмаа ахиж идмээр болох болно" гэж хэлжээ. Энэхүү эмэгтэй уран бүтээлийнхээ санааг аймшгийн кинонуудаас авдаг гэнэ.
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
Saihan amitan shuu (зочин)
Eedee neg toomsog shigsaihan amitan shuu

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.