ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Японд амьдарч байхад нүдийг минь нээсэн 17 чухал хичээл


2015 оны 06 сарын 25, 08:00
100_2610

1.Талархлаа үргэлж илэрхийлэх.


Японд хэн нэгний хүргэсэн ач тусыг зүгээр л хүлээн авах бус, аль болох чадлынхаа хэрээр заавал хариу барьдгийг сурах болно. Бичээгүй талархлын захидлаа санаж байна уу? Худалдаж авчихаад илгээгээгүй төрсөн өдрийн мэндчилгээ юу? Ийм зүйл Японд хэзээ ч тохиолдохгүй. Хариу талархал илэрхийлнэ гэдэг сэвгүй харилцаанд тавигдах эн тэргүүний шаардлага.

Магадгүй илүү олон сонголттой учраас хариу талархал илэрхийлэх нь Японд илүү амар хялбар байж болох юм. Хэрэв хэн нэгэн чамд шинэхэн авсан буйданг гэр лүү чинь оруулахад тусалсан бол, өөрийн талархсанаа илэрхийлэн ундааны автомат машинаас нэг хүйтэн ундаа аваад өгөхөд л хангалттай. Хэн нэгний төлөө хийсэн бараг бүх зүйл чинь хүндлэл дагуулах болно.

2.Дахин уулзахдаа талархлаа илэрхийлэх

Япончууд хариу талархлаа тэр дор нь илэрхийлээд зогсохгүй, нөгөө хүнтэйгээ дараагийн удаа таарахдаа ч, талархлаа дахин илэрхийлэхээ хэзээ ч мартдаггүй. Энэ нь хэт их хичээсэн мэт санагдаж болох ч, хэрэв чи талархлыг нь хүлээн авч буй нэгэн бол “Тэр өдөр буйданг өргөхөд тусалсанд чинь баярласан шүү” гээд чамд хэлэхэд үнэхээр сайхан санагдах болно.

3.Эелдэг зан нь тэгнэ үү, баярлалаа гэдгээр хязгаарлагдахгүй


Эелдэг зан бол Японы соёлын салшгүй нэгэн хэсэг бөгөөд, энэ нь хүмүүс хоорондоо ярихад, худалдагч таныг хаалга хүртэл гаргаж өгөх, ресторанд ороход таны өөдөөс мэндчилэх, нөхөрсгөөр угтахад хүртэл бат шигтгэгдсэн байдаг.

Хэрэв аль нэгэн газар зогсоод очих гэсэн газрынхаа байршлыг асуувал, та маш тодорхой байдлаар гараар зурсан газрын зурагтай болох, эсвэл худалдагч байрлалаа орхиод таныг зөв замдаа орох хүртэл чинь хамт дагалдах жишээтэй. Эелдэг байна гэдэг нь бага хувиа хичээж, өөрийгөө бусдын төлөө зориулах явдал юм.

4.Бусдыг эхэнд тавих

Бусдыг таны хувьд ямар чухал болохыг нь мэдрүүлэх хамгийн зөв арга бол тэднийг тэргүүнд тавих. Найздаа бялууны хамгийн том хэрчмийг өгөх, ээждээ ресторан дахь хамгийн ая тухтай суудлыг санал болгох, зургаа даруулахдаа зочноо голдоо оруулах гээд л, энэхүү хүндлэлийн хэлбэрүүд Японы өдөр тутмын амьдралын бүхий л хэсгүүдэд илэрдэг. Японы уламжлалт байшингуудад зочдод тусгайлан зориулсан суудал хүртэл байдаг – токонамагийн урд сууснаар зочид Японы урлагийн гоо үзэсгэлэн (хананд өлгөсөн каллиграф, тусгайлан бэлдсэн ваартай цэцэг г.м) бүхий хүрээгээр хүрээлэгдэнэ. Тийм ээ, хүмүүсийг онцгой гэдгийг нь яагаад мэдрүүлж болохгүй гэж? Дөнгөж сая бейкеригээс шинэхэн гарсан бялуу худалдаж аваа юу? Тэгвэл хөршүүддээ бас нэгийг ав. Японд харилцаа холбоогоо тэмдэглэдэг олон жижиг аргууд бий.

5.Бүлэгтээ хүн бүрийг багтаах

Хүмүүсийн зарим нь чамд таалагддаггүй байсан ч, бүх хүнийг анхаарч, урих хэрэгтэй болно. Зөвхөн сайн найзуудтайгаа шар айраг хуваах, эсвэл ажлынхнаасаа заримыг нь л урих гэсэн ойлголт байхгүй. Хэн нэгэн таны хамаатан, найз нөхөд, эсвэл зүгээр л тэнд байгаа нэгэн байсан ч, тухайн цаг мөчид цуг байгаа бүх хүмүүс зурганд багтан орох ёстой. Бүх хүмүүсийг багтаах нь бидэнд хүн бүрийг байгаагаар нь хүлээн авч, биднээс ялгаатай бүгдийг тэвчихэд сургадаг.

6.Хүний өмчид хүндэтгэлтэй хандах


Монгол хэлэнд “Олсон хүний олз, хаясан хүний хальс” гэсэн хэллэг байдаг. Харин Японд бол үгүй. Хэрэв тухайн зүйл чинийх биш бол, авах ёсгүй. Хэрэв хэн нэгэн зам дээр гээсэн нусны алчуур олбол, түүнийгээ хамгийн ойрын шуудан дээр үлдээнэ, ингэснээр гээсэн хүн хаясан эд зүйлээ олоход хялбар байх болно. Уяж хүлээгүй л юм байвал, авч болно гэсэн үг биш. Ичих булчирхайтай бай.

7.Ууж согтлоо гээд хүчирхийллийг төрүүлэхгүй

Японд дөнгөж л зочлоод гарсан хүн ч, шөнө (зарим нь бүр өдөр) гудамжинд согтуу хүмүүс цөөн бишийг харах боловч, догшин омголон байхыг нь хэзээ ч харахгүй. Шөнийн клубт зодоон цохион гарах нь их ховор, Япончууд уусан үедээ зүгээр л аз жаргалтай болдог (эсвэл шууд л унтаад өгдөг, дараа сэрээд дахиад үргэлжлүүлээд уухын тулд шүү дээ).

8.Амар амгалан байдал бол сонголт


Одоо үед Японы хүүхдүүдэд хүчирхийлэл бол буруу, дайн гэдэг хэрэггүй зүйл гэдгийг багаас нь зааж сургадаг. Амар амгалан байдал нь боловсрол, жил бүрийн санан дурсах үйл явдлуудаар хөхүүлэн дэмжигдэж бий болдог.

9.Засгийн газрын хяналт удирдлага заримдаа үнэхээр сайн зүйлсийг авчирдаг.

Дэлхийн зэрэглэлийн төмөр замын систем (нийтийн тээвэр), дэлхийн хамгийн шилдэг шуудангийн системийн нэг, өндөр чанартай, хямд үнэтэй эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг нь засгийн газраас хэрэгжүүлсэн хамгийн зөв бодлого, үйл ажиллагааны жишээ. Хувийн хэвшлийнхэн эдгээрийг илүү сайн хийх байсан гэж бодоход ч хэцүү.

10.Бүрэг даруу байдал бол хүсэмжит зан чанар

Японы нийгэм нь их зөөлөн, эгэл даруу. Хүмүүс урт дараалалд ямар нэгэн гомдол дургүйцэлгүйгээр зогсдог. Зам дээр жолоочид ямар нэгэн маргаан гаргахгүй. Дуугаа өндөрсгөх, нүдээ эргэлдүүлэн муухай харах явдал ч тохиолдохгүй. Япончууд их уян зөөлөн, амьсгалж, амьдрахдаа тайван дөлгөөн байдлыг эрхэмлэдэг, үнэхээр мундаг араншинтай.

Японд аливаа үйл ажиллагаа хатуу дэг журмын дагуу явагддаг тул, таны төлөө дүрэм зөрчсөн үйлдэл хийнэ гэж хүлээх хэрэггүй.

11.Их сайн сонсогчид

Япончууд их зөөлөн ярьдаг. Тэд бүрэг ичимхий, даруу төлөв, тэвчээртэй байх нь элбэг. Тэд ярианд шуудхан орохоосоо илүүтэйгээр эхлээд бусдад ярих боломжийг олгодог. Тэд маш сайн сонсогчид.

Бусдад санаа бодлоо илэрхийлэх боломжийг олгох нь маш чухал, учир нь тэдэнд нээлттэй байх, бидэнд сонсох нөхцөл бүрдэх болно. Бид бусдын үзэл бодлыг ойлгох гэж хичээх үедээ бага шүүмжилдэг. Бид мэтгэлцэхийн оронд хэлэлцэх үедээ автоматаар дуугаа сулруулж, яриаг ноёлохоо больдог.

Япончууд чимээгүй байдлыг үнэлдэг; харилцан ярианы дунд үе үе зогсолт хийх нь үнэ цэнийг тань өсгөх болно.

12.Хэт үндсэрхэг байх хэрэггүй


Өөрийгөө хэт өргөмжлөх хэрэггүй, яагаад гэвэл хүн бүр л өөрийнхөө төрсөн газар орныг хамгийн сайхан газар гэж мэдэрдэг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн цагаачид амьдардаг Япон шиг орон бол, дэлхийн хамгийн сайхан газраас ирээгүйг чинь ухааруулаад өгнө, угаасаа л тийм зүйл оршдоггүй юм.

13.Ганбару – хамгийн сайнаараа хий

Англи хэлэнд энэ үгтэй тэнцэхүйц үг байхгүй гэдэгт . Ямарваа нэгэн зүйлс төсөөлж байснаас их хугацаа, мөнгө, эрч хүч шаардаад ирэх үед бидний ихэнх нь амархаан буугаад өгчихдөг. Харин Японд бол, хамгийн сайнаараа, бүх хүчээ дайчилсны эцэст түүндээ хүрнэ гэж итгэдэг. Япончуудын оюун санаа, итгэл үнэмшилд ганбару бат суулгагдан, шигтгэгдсэн байдаг.

14.Амлалт бол чухал


Японд хэн нэгэн хүн ямар нэгэн зүйлийг хийнэ гэж хэлсэн л бол, чин сэтгэлээсээ хэлдэг болохыг бид сурна. Тэд хэлснээ хэзээ ч мартахгүй. Хэрэв тэд ямар нэгэн үйл ажиллагаанд уригдсан бол, очих ёстой юм шиг л санана. Хэрэв тэд очно л гэсэн бол, бороо асгаж байсан ч болзсон газраа заавал очно. Хэрэв үнэхээр амжихгүй бол, энэ талаараа урьдчилан мэдэгдэх, эсвэл өөрийнхөө оронд хэн нэгнийг илгээх хэрэгтэй болно.

15.Илүү сайн иргэн бай


2014 оны Бразилд болсон Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Япончууд өөрсдийн сууж хөгжөөн дэмжсэн стадионы танхимын хэсгийг цэвэрлэсэн байдаг. Хэрэв та Японд очиж байсан бол, үүнд нэг их гайхаад байхгүй байх. Учир нь Япончууд бохирдуулсан бол цэвэрлэчихээд явдаг. Хэрэв та гэртээ үдэшлэг зохион байгуулсан бол, оролцсон хүн бүр цэвэрлэгээ хийхэд тусална гэж найдаж болно – тэд аяга тавгийг чинь хүртэл угаана. Япончууд байгууллагынхаа урд талын замыг ч өдөр бүр шүүрдэж цэвэрлэдэг, мөн хүн бүр оролцох ёстой хөршүүдийн цэвэрлэгээг байн байн зохион байгуулдаг. Тэдний үүрэг биш байсан ч, бусдын бохирдуулсан зүйлсийг цэвэрлэдэг.

16.Аливааг соёрхон гүйцэтгэх

Хэрэв Япончуудыг нэг үгээр тодорхойл гэвэл, энэ нь “соёрхолтой”. Хүндлэл үзүүлэн бөхийх, зөвхөн долоовор хуруугаар бус, бүхэл гараараа хэн нэгэн рүү заах гэх мэт дээд зэргийн гоёмсог байдлаар хандах нь нийгмийн бүхий л давхаргад үйлчилдэг. Хоёр гараараа өгөх, сайхан хувцаслах, хүн бүртэй инээмсэглэн мэндчилэх гэх мэт бүхий л үйлдэл нь талархал, хүндлэл, ёс журам шингээсэн байдаг.

17.Цагаа барь


Японд сурсан хамгийн том хичээлийн талаарх судалгаанд оролцогчдын хамгийн нийтлэг хариулт нь “цаг барихын ач холбогдол” байв. Энэ нь зөвхөн бусдыг хүндэтгэж буйгаа харуулахын зэрэгцээ бүх зүйлсийг үр ашигтай, найдвартай гүйцэлдүүлэх боломжийг олгодог байна.



Бичсэн: Соргодогийн Жаргалсайханы Билгүүн

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Хүйсийн ялгаа
    Эрэгтэй эмэгтэй хүмүүс угаасаа л ялгаатай. Ядаж л хүйсийн ялгаа. Урт үсний ялгаа. За тэгээд цээжин дээрх хоёр мэнгэний ялгаа гээд байна. Гэхдээ одоо энэ онигоон дээрх ялгаа бол бас супер юм байнаа.
  • Ухаалаг "Google Glass" нүдний шил худалдаанд гарлаа
    Ухаалаг "Google Glass" нүдний шилний загварыг өнгөрсөн онд танилцуулж байсан. Уг шилний туршилтын загварыг Америкийн зах зээлд  амжилттай гарган борлуулсан юм.  Тэгвэл одоо уг нүдний шилийг 1.500 ам.доллараар худалдаалахаар болжээ. Эх сурвалж: www.mass.mn
  • Жеймс Бонд киноны шинэ анги 2015 онд нээлтээ хийнэ
    Тагнуулын нууц ажилтан 007 Жеймс Бонд киноны 24 дахь цуврал болох шинэ анги ирэх 2015 оны 10-р сарын 23-ны өдөр Их Британи улсад албан ёсны нээлтээ хийхээр болжээ. Тус шинэ цувралыг Spectre хэмээн нэрлэсэн бөгөөд гол дүрд нь дөрөв дахь удаагаа Английн алдарт жүжигчин Даниэл Грейг тоглосон байна.  Харин гол дүрүүдэд Италийн үзэсгэлэнт жүжигчин Моника Беллучи болон Оскарын шагналт Ав...
  • Японоос хуучин машин авахдаа анхаарах мэдээлэл
    Машины дуудлага худалдааны хуудас Япон автомашинтай цуг ирдэг дуудлага худалдааны буюу "аукционы" хуудаст хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй. Энэ бол автомашиныг дуудлага худалдаанд оруулахын урьд тусгай мэргэжилтнүүд шалгаж үзээд бөглөдөг хуудас бөгөөд тухайн автомашины техникийн байдал, иж бүрдэл, нэмэлт хэрэгсэл болон түүний өө сэв, дутагдлын талаархи дэлгэрэнгүй мэдэ...
  • Сканнэрдсан зүйлсийг текст болгон таниулагч програм
    Зарим материалыг хуулж шивэх хэрэгцээ цөөнгүй гардаг. Дармал материалыг сканнердаад шивэлгүй шууд програмаар текст болгон таниулдаг програмууд байдаг. Эдгээр програмуудыг OCR (optical character recognition) програмууд гэж нэрлэдэг. ABBYY FineReader - Энэ төрөлдөө маш сайн програм гэж боддог. Монгол хэл хэлний санд нь багтсан, юникод дэмждэг, танихдаа ч маш алдаа багатай сайн тан...
  • МАНЛАЙБААТАР ЖАМСРАНГИЙН ДАМДИНСҮРЭН: Эх орны суурь түүний төлөө тэмцэж явсан үхэж үрэгдэгсэдийн яс чөмгөн дээр тогтдог
    Монгол төрийн зүтгэлтэн, 1911 оны ҮНДЭСНИЙ ТУСГААР ТОГТНОЛЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАГЧДЫН НЭГ Баргын гүнй, Манлайбаатар Ж.ДАМДИНСҮРЭН ингэж хэлж байжээ.
  • Зохистой хооллолтын зөвлөмж
    Хүний урт наслалтад нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг нь хоолны дэглэм байдаг. Монголчуудын нас баралтын шалтгаан болсон өвчлөлийн дийлэнх нь мөн адил буруу хооллолтоос үүдэлтэй хоол боловсруулах болон зүрх судасны өвчнүүд байна. Зүй зохистой хооллох эсэх нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарах асуудал боловч мэргэжлийн байгууллагаас судалгаа шинжилгээний үндэслэл бүхий зөвлөмж гаргах нь ...
  • Японы хүүхдийн цэцэрлэг ямар байдаг вэ?
    Японы Архитектор  Такахару Тезүка  та бүхний урьд өмнө нь харж байгаагүй хамгийн гайхалтай хүүхдийн цэцэрлэгийг бүтээжээ. Тэрээр хүүхдүүдэд зориулан  илүү байгальд өсөх, чөлөөтэй зайд хөгжих боломжийг олгох дизайнаар хийхийг хүссэн аж. Та бичлэгийг дуустал үзээрэй
  • СЭЛФИ элэглэл
    Сошиал ертөнц бидэнд нээлттэй болсноос хойш залуус маань олон мэдээллийг нэг доороос багцлан авч чадах болсон. Нөгөө талаар мэдээлэл хэт нээлттэй болж, цензур тавих боломжгүй болсон нь олон талаар сөрөг үзэгдлийг бий болгож байна. Social Storming гэж хэлж болох энэ их мэдээллийн шуурга нас, хүйсийн ялгаагүй бүгдэд хүрч, хүүхэд залуус болох болохгүй зүйлийг харж, автаж байна. Тэд өөрсдөө...
  • 31 насны зөрүү ямар байх бол?
    Би 23 настай гэнэн итгэмтгий байх тэр үед  нөхөр минь 54 настай, Европ зүстэй гайхалтай нэгэн байв. Тэр намайг хамтдаа гадуур гарахыг уйгагүй ятгаж байсан ч надад зөвшөөрөхгүй байх хэдэн шалтгаан байсан юм. Нэг удаа тэр "Чи үнэхээр  нөхөртөө хайртай бол би ахиж чамд саад болохгүй" гэж шийдэмгий хэлсэнд нөхрөөсөө салсан байсан тул би түүнтэй уулзахаар шийдэж билээ. Би...
  • Яагаад Стив Жобс хүүхдүүддээ iPhone ашиглахыг зөвшөөрдөггүй байсан бэ?
    Алдарт Apple корпорацийн захирал асан Стив Жобс өөрийн хүүхдүүдэд iPhone болон iPad-ыг удаан хугацаагаар ашиглахыг зөвшөөрдөггүй байсан гэхэд та итгэх үү? Тэр бүү хэл 2010 онд түүний бүтээсэн хамгийн анхны iPad худалдаанд гарч асар их амжилт олоод байхад хүртэл түүний охинд ганц ширхэг ч iPad байгаагүй байна. 2010 онд Нью Йорк Таймс сонины сэтгүүлч Ник Билтон, Стивтэй ярилцлага хийж ба...
  • Канзас хот дахи Google Fiber
      Google-ын гаргаж буй өндөр хурдны интернэт цар хүрээгээ тэлсээр байна. Энгийн интернэтээс 10 дахин хурдан буюу секундэнд 1 гегабайт дата дамжуулдаг Google Fiber төхөөрөмжийг Texas-ийн Austin, Utah-ийн Provo хотуудад амжилттай байрлуулжээ. Энэ удаад Kansas хотод ашиглаж эхэлсэн байна. Google Fiber-ийн төлбөр 70 доллар, бусад үйлчилгээтэйгээ нийлээд 120 доллар байна. Fiber-ийг урьд...
  • Тайланд зурагчин Саси: Шар шувуудын ертөнц
  • 2016 оны Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн чиглэл
    Монгол, Австралийн  хамтран хэрэгжүүлдэг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн 2016 оны чиглэл гарлаа. Австралийн их сургуулиудад магистр, докторын зэрэг олгох сургалтад жил бүр 43 тэтгэлэг олгодог. Энэ жил төрийн болон хувийн хэвшилд ажиллагсдад актуар судлал, хөрөнгийн менежмент, аудит, худалдааны эрх зүй, бизнесийн засаглал, эконометрикс, хөдөлмөрийн харилцаа, шүүх нягтлан бод...
  • Сонирхолтой түүхэн зургууд
    Disneyland нээлтийн өдөр 1955 он "Golden Gate" гүүр баригдаж байх үе 1937 он MGM Арслан 1929 он Гитлерийн амбаар 1945 он Эйфлийн цамхаг баригдаж байх үе Hoover далан баригдаж байх үе Rushmore уулын баримал хийгдэж байх үе 1932 он Эрх чөлөө...
  • Хөгжим
    Хөгжим яагаад ийм ... байдгийм болоо? ... -н оронд тохирох гайхамшигт сайхан үгсээ өөрсдийнхөөрөө бодоод олцгоогоорой. Бичсэн үг болгон маань гологдоод байхын. Хоол шиг л хэзээ ч уйдаж залхамгүй насан туршдаа мэдрэх таашаал минь. Уул нь бол агаарын молекулын долгилсон хөдөлгөөн дамжин ирж миний хэнгэрэгийг нүдээд, хэнгэрэг маань алх дөшийг чичргээд, алхных нь иш бөөн мэдрэлийн эсүүдэд х...
  • Аялах уу? Цуврал 3: Сөүлийг зорих 10 гайхалтай шалтгаан
    1. Букчон Ханнок тосгон Үндэсний хэв шинжийг агуулсан энэ газар яахын аргагүй сэтгэл татам бөгөөд тосгоноор явж үзэхэд эртний гурвалжин дээвэртэй байшингуудтай тааралдах ба  энд хуучны хэв маягаа хадгалсан "цайны газар", музей бий.    2. "Огтагон" "New Hilltop" зочид буудлын ойролцоо орших хотын хамгийн халуухан клуб болох "Огтагон&...
  • Хамтад нь хэрэглэхэд зохицдог хүнснүүд - Цуврал 2: Цагаан гаа болон Шарсан загас
    Шарсан загастай хамт идэхэд хамгийн тохиромжтой хүнс бол цагаан гаа юм. Учир нь цагаан гаа нь тостой загас идсэний дараагаар аманд сэнгэнэсэн мэдрэмжийг төрүүлдэг байна. Түүнчлэн шарсан загас болон цагаан гааг хамт хэрэглэвэл шим тэжээлээр баялаг төдийгүй хоолны төгс зохицол болдог байна. Загасны тос нь тархины мэдрэлийн эсийг идэвхжүүлж, хөгшрөлт болон сэтгэл мэдрэлийн өвчнөөс сэрги...
  • Хорвоотой танилцахад юм юм л болох юм даа :)
    Хорвоотой танилцаж буй хүүхдүүдийн хөгжилтэй бичлэгүүдийг үзэж шинэ долоо хоногоо хөгжилтэй, эрч хүч дүүрэн угтаарай. Хүүхдийнхээ хөгжилтэй хөөрхөн түүхээс бас сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай. 2-хон сартайдаа Би чамд хайртай (Аи Лав Юу) гээд хэлээд байна даа. Анх удаа нимбэг идэж байгаа хүүхдүүд, хөөрхөн юм аа :) Нохойгоо ч ноолж өгч байна даа
  • Ээжүүдийн өдрөөр одод ээжтэйгээ хамт
     Дуучин Жастин Тимберлейк ээж Линн Харлесын хамт Пэрис Хилтон ээж Кэти Хилтоны хамт Эмма Стоун ээж Кристигийн хамт Шарлиз Терон ээж Гердо Маритцийн хамт Брэдли Купер ээж Глори Куперын хамт Ферги ээж Терри Горын хамт Жаред Лето ээж Констанс Летогийн хамт Жастин Бибер ээж Петти Маллетын хамт Тейлор Свифт ээж Андреагийн хамт
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
ththy (зочин)
mongold ene bugd esregeeree ym da uneheeriin uhamsargui buduuleg humuusees zalhaj bna da zarimiig ni bur oigojhch ugui ym bna le huudelchin генее gej

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.