ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ХЭРҮҮЛ /бяцхан өгүүллэг/


2015 оны 07 сарын 02, 12:05
imagesуцажхжнрҮмэ чавганы мод ягааран цэцэглэсэн цонхны цаана уужим хөх далай униар татан мэлтийнэ.
- Токиод... гэж шинэхэн бэр ам нээв. Түүний эцэг нь үйлийн үртэй архичин хүн байжээ.
- Токиод согтуу хүн нэг ч байхгүй гэж хөдөөнийхөн их ярьдаг байлаа. Согтуу хүнийг гудамжаар явуулдаггүй, алхаж явбал шууд л цагдаа бариад авдаг гэж. Тэгж хэлэхийг сонсоод Токио гэдэг ямар сайхан газар вэ гэж жаахан байхаасаа л боддог байлаа. Тэгсэн, ирээд харвал согтуу хүн ч зөндөө л юм гэж шинэхэн бэр хэлээд хөгжилтэйхэн инээв. Замаар согтуу хүн явахыг харсан юм болов уу. Эцгийн архинд шаналж явсан үеэ одоо энэ жаргалтай цагтаа инээнгээ дурсан санаж байгаа юм болов уу.
- Гэхдээ Токиод эхнэр нөхөр хоёрын хэрүүл бараг байхгүй юм аа.
- Юу? гэж нөхөр нь гайхан шинэхэн бэрийнхээ хичээнгүй царай өөд ширтэнгээ, - Энэ дэлхийд эхнэр нөхрийн хэрүүлгүй газар байдаг бол тэнд гэрлэлт гэдэг юм байдаггүй байлгүй дээ гэв.
- Токиод ирээд хоёр жил боллоо, эхнэр нөхөр хоёр хэрэлдэхийг ер харсангүй ээ, хөдөөнийх шиг хэрүүлийг. Токиогийн хүмүүс аргагүй л ухаантай, төлөв даруу юм.
- Аан, тийм байна уу. Нэг үгээр хэлбэл хотын амьдрал аз жаргалгүй гэсэн үг. Хэрүүл ч олигтой хийж болохгүй. Хөдөөний хүмүүс шиг хажуу айлд сонсогдохоор, хүмүүс сониурхан хүрч ирэхээр чанга дуугаар хэрүүл хийдэг бол түүн шиг жаргал хаана байх вэ. Токио дэндүү амьсгал давчидмаар шүү.
Бэрийн гайхаж эргэлзсэн царайг харсан нөхөр нь гэнэт зогтусаад:
- Мянга сонсохоор нэг үз. Хотоос зайдуу, халуун шандын дэн буудал энэ хавьд хараад байх хүн байхгүй, хуримын аялалынхаа дурсгал болгоод нэг сайхан тэмдэглэчих үү дээ гэснээ огцом эхнэрийнхээ энгэрээс зууран авч чирэнгээ,
- Хөөе, эсэргүүцээч ээ, олигтой эсэргүүцээч. Токио руу буцвал чөлөөтэй хэрэлдэж чадахгүй шүү дээ гэж хашгирав.
Шинэхэн бэр нөхрийнхөө анхны гарын хүчинд ихэд цочирдсон боловч овойлсон үсийг нь задлах шахам хүчтэй сэгсчин эргүүлэхэд яахаа мэдэхээ больж уйлж орхиод нөхрөө учир зүггүй баллав.
- Ямар байна? Сэтгэл жаахан онгойв уу?
Бүсгүй нулимстай царайтай инээмсэглэхээсээ ичин харцаа буруулахад далайн хөх униар өөрийг нь ч гэсэн бүрхээд авсан мэт баяр баясгалангаар дүүрэн байлаа.

---------------------------------------

Кавабата Ясүнари, 1932 он, Япон.




Орчуулсан: Д.Алтанцэцэг

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Мөрөөдлийн театр Гэрийн даалгавар хошин шог
    Татаадаг хошин шог үзээд сэтгэгдлээ бичээрэй :D
  • Үс /бяцхан өгүүллэг/
    Нэг охин үсээ янзлуулахаар явлаа. Уулын мухрын жижигхэн тосгон. Тэр охин үсчингийн газар очоод мэл гайхав. Тосгоны охид бүгд цугларсан байжээ. Унжийж, хэлбэрээ алдсан гүйлсэн цэцгэн үсний засалтаа толийсон, шинэхэн амьд цэцэг мэт дэлбээлүүлсэн тэр орой нэгэн цэргийн хороо тосгонд ирэв. Тосгоны захиргаанаас айл бүрт хуваагдан унтахаар болж, юутай ч нэг ч айл үлдэлгүй зочин...
  • Диснэйн хорон санаатнууд бодит хүн байсан бол
    Нойрсож буй гүнжийн МалифисентДиснэйн гүнж болон ханхүү нарыг бодит хүн болгон амилуулан зурж цахим ертөнцөд алдаршаад буй Финлянд улсын уран бүтээлч Jirka Vaatainen сүнсний баяр буюу Halloween-ы баярыг угтан Диснэйн хорон санаат үлгэрийн баатруудыг ч мөн адил амилуулжээ. Түүний амилуулсан эдгээр хорон санаатнууд бодит амьдрал дээр ч гэсэн хүүхэлдэйн кинон дээр гардагтайгаа адил аймшигта...
  • Жонни Депп хүүхдийн эмнэлэгт зочлон шүтэн бишрэгчдээ баярлуулжээ
  • “Үргээлэг” Албан ёсны трейлер
    "ҮРГЭЭЛЭГ" киноны албан ёсны трейлерийг та бүхэнд хүргэж байна. 4 дүгээр сарын 19-нөөс Өргөө, Тэнгис, Соёмбо кино театруудаар гарч эхэлнэ.
  • Сексээс илүү дотно 5 зүйл
    1. Нэг нэгээ эрхлүүлэх Энхрийлэл заавал бие мах бодийн хувьд ойртож, сексээр дуусахаар хэмжигдэх шаардлагагүй ба нэг нэгээ хайрлаж эрхлүүлэн тэвэрч нялуурах нь сэтгэлийн таашаал өгдөг байна. 2. Хөлийн иллэг Хэдий хүмүүс нэг нэгдээ хүрч, хайрлан дурладаг ч хөл ихэвчлэн орхигддог. Хөлийн массаж хийснээр бие амарч, сэтгэл тайвширч бас эрч хүчийг авна. 3. Дээд зэргийн эрх олгох Хайртд...
  • Боливийн диваажин
    Боливийн байгалийн сүр жавхланг харуулсан  зургууд танд гайхалтай сэтгэгдэл төрүүлэх болно. Эдгээр зургийг авахын тулд зурагчин Боливоор 3 сарын турш аялсан ба нэг зургийг дарахын тулд заримдаа 3-4 хоног зарцуулж байжээ.
  • Өнгийн харандаагаар амилуулсан бүтээлүүд
    АНУ-ын Флорида мужийн 22 настай залуу уран бүтээлч бүсгүй Морган Дэвидсон /Morgan Davidson/ өнгийн харандаануудыг ашиглан өнгө будгийн гайхамшгийг хослуулсан нүд алдам уран бүтээлүүдийг туурвидаг бөгөөд түүний бүтээлүүд Instagram хэрэглэгчдийн дунд маш алдартай ба түүний Instagram хуудсыг 100.000 гаруй хүн дагадаг байна. Тэрээр бяцхан охин байхаасаа л зураг зурж эхэлсэн ба хүүхэд ахуй...
  • Дэлхийн хамгийн эртний түүхтэй компани
         100-аас дээш жилийн түүхтэй компани хамгийн олон байдаг улсыг  тодруулжээ. Энэ жагсаалтын   2-р байрыг Герман улс 1500 компани,  3-р байрыг Франц улс 330 компанитайгаар эзэлсэн бол Япон улс 1-р байрт оржээ. Япон бусдаасаа хол илүү байлаа, учир нь Японд нэгэн  зууны түүхтэй компани 50000 гаруй байдаг байна.  Мөн хамгийн эрт байгуулагдсан "...
  • Онгоцны буудал дээр бачимдсандаа
    Хөөрхөн онигоо. Күэ тэгээд үнэхээр хэл усандаа муу, хүний нутагт ганцаараа үлдэж буй мэт сэтгэгдэл бол аймар шүү. Хөмөрсөн тогоо дээрээс дараад авах шиг л мэдрэмж төрнө. Тэгээд бачимдсандаа найзыгаа иймэрхүү байдлаар л дуудах юм байна.
  • ХӨГЖИЛ БА АРИУН ЦЭВЭР
    1990 онд бид ардчилалтай золгосноор тэр үеийг хүртэл огт харилцаагүй шахуу байсан урд хөрш Хятадтай чөлөөтэй ирж очилцдог болсон билээ. Тэр үед манайхан Хятад руу вагоноор голдуу явж Эрээн, Хөх хот, Бээжин орж ганзага энэ тэр хийж эхэлсэн. Анх яваад ирсэн улсууд хятадуудын бохир завааныг гайхсаар ирдэг байсныг тодхон санаж байна. Вагон дотор явахдаа шүлс, цэрээ чөлөөтэй хаяна, хажуу...
  • ЮНЕСКО-гоос өрсөх үү?
    Хамгийн гашуун нь Гацууртын орд буюу Ноён уулын 70 тн гэгдээд байгаа алт тойрсон энэхүү үйл явдал,түүнийг хэрхэн шийдэж, хэлхэлдэн өмчилж буй арга барил нь өөрөө Монголын парламент гаднын уул уурхайн компаниудын захиалгат бэлтгэн нийлүүлэгч болсон гэдгийг гэрчилж буй юм. Хүннүгийн үеийн 800 орчим булш, эртний үнэт олдворыг хэвлийдээ тээсэн Ноён уулыг " Сентерра гоулд" к...
  • Монголын цаатнуудын амьдралыг харуулсан зураг
    Монголын цаатангууд буюу Тува угсааны хүмүүсийн өдөр тутмын амьдралыг харуулсан зургийг  Хамид Сардар Афгами гэх эрдэмтэн цахим ертөнцөд нийтэлсэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж буй бололтой.
  • Кофе ашиглан зурсан зураг
  • СЭЛФИ элэглэл
    Сошиал ертөнц бидэнд нээлттэй болсноос хойш залуус маань олон мэдээллийг нэг доороос багцлан авч чадах болсон. Нөгөө талаар мэдээлэл хэт нээлттэй болж, цензур тавих боломжгүй болсон нь олон талаар сөрөг үзэгдлийг бий болгож байна. Social Storming гэж хэлж болох энэ их мэдээллийн шуурга нас, хүйсийн ялгаагүй бүгдэд хүрч, хүүхэд залуус болох болохгүй зүйлийг харж, автаж байна. Тэд өөрсдөө...
  • ХҮЙТНИЙ МЕНЕЖМЕНТ БУЮУ ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
    Тэртээ хэдэн жилийн өмнө аялал жуулчлалын салбарт орж ирэхэд “Монгол улс 2010 гэхэд сая жуулчин авна” гэж сонсож байв. 2015 он болсон чинь бас дахиад “сая жуулчин авна” гэж сонсов. Харин одоо “2016 онд нэг сая, 2020 он гэхэд 2 сая жуулчин авна” гэж дахиад л сонслоо.  Юуг үндэслэж,  ямар бодлого хэрэгжүүлчихээд  “сая жуулчин авн...
  • Үнэхээр сонирхолтой бичлэг байна
  • Хэзээ ч жаргадаггүй Мөнхөд манддаг алтан нар бол Ижий минь Та!
    Хайрт ах Д.Түвшинжаргалынхаа гэгээн дурсгалд зориулав. “Амьдралд тохиолдож болох хамгийн том харамсал бол өвчин юм байна. Нүдний минь өмнө бүхнээс илүүгээр шаналж суугаа ижийгээ би эрүүл саруул байхдаа ганцхан удаа ч болов баярлуулчихгүй яавдаа” Сайн байна уу? Ээжээ? Хүүгийнх нь чин сэтгэлийн үгс өртөөлөн хүрч байгаа энэхүү гайхалтай өдрийн мэндийг хүргэж байна. Хайртай хүү...
  • “Үргээлэг”
    Орчин үеийн Монголын кино урлагийн хамгийн шилдэг бүтээлүүдийг амилуулсан, чадварлаг уран бүтээлчид болох Б.Амар сайхан, Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа, Ж.Баясгалан нарын тоглосон “Үргээлэг” хэмээх уран сайхны кино тун удахгүй мэндлэх гэж байна. Кино драмын "А" группийн анхны уран бүтээлийн продюсерээр Прайм пикчерс, ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдор...
  • Нохдыг цагаар хооллож сургахад 9 сар зарцуулжээ
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.