ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Асгартал уйлан байж ижийтэйгээ нэг ярихсан


2015 оны 07 сарын 10, 12:31

416-1331115537eej(3)

Ижий аавтайгаа утсаар харилцана, дуу хоолойгоо сонсоно гэдэг ингэж их ажил ордог, зүтгэл нэхдэг, хааяахан бас олддог үнэ цэнэтэй байжээ. Одоо бол хэдэн өдөртөө байтугай цаг тутам ярих боломж байна. Өөрт тань сэтгэл л байваас өвөрт тань тэр хэрэгсэл нь бэлэн байна.
 “Байна уу? ээж ээ” дуунаас танд үлдэх 5 зүйл-нийтлэлийг нулимстай нүдээр уншаад аав, ээжийгээ жигтэйхэн саналаа... Намайг оюутан байсан 1980-аад онд гар утас гэж байсангүй. Аав, ээж, эгч гурав маань сумын төвийн холбоонд очиж захиалга өгч байж надтай ярина. Хэдийгээр сумын төв ч гэлээ ийш тийшээ ярих, цахилгаан илгээх гэсэн хүний дараалал бас байна аа. Суурин утасны дугаараар захиалга өгөхөд хотын холбоочид эргэж манай сумын холбоочинд холбоно.

Энэ зуур нэлээдгүй цаг хүлээдэг юм. “Байна уу? байна уу?...” хэмээн ахин дахин дуудах холбоочин дуудлага оруут л  “369085-тай ярих хүн 1-т ороорой” гэхэд дугаарласан бүхээгт гүйн орж ховорхон олдох завшааныг алдахгүйг хичээн санасан сэтгэлээ асган асган ярьдаг байсан тийм л үе. Тэнгэр хангай муухай үед утас сайн дуулдахгүй, орилон хашгиран байж, нэг  юмаа хэд хэлж байж ойлголцож байтал нөгөө захиалсан 6 минут хэдийнээ дуусч орхино. 

Манай Хужирт сумын зүүнтээх Гуа уулнаа зурагтын антенн байрлах. Өнөө ч хэвээрээ. Тэнд ээлжийн ажилчид аймгийн төвөөс гарч 14 хоногоор хэвийн үйл ажиллагааг нь хангана. Манай хамаатан эгч тийн 14 хоногоор гарах үедээ аавыг дуудаж надтай үнэгүй яриулдагсан. Холбооныхоос өөр нь, үнэгүйн дээр хэдэн цагаар ч хамаагүй ярих боломжтой. Аав хааяахан нэг тэгж ярихдаа намайг “Байна уу? аав аа” гэж цангинахад л аав таг чиг болчихно. Хоолой нь зангираад, уйлдаг байсан хэрэг.

Тэгж хэдэн хором саатсанаа сая нэг ярьж эхэлдэгсэн, муу аав минь. Тэгж л санадаг байсан хэрэг шүү дээ. Ээж болохоор уулаад авирч, тэр антенн дээр очиж ярьж чаддаггүй, сумын холбооноос л ярина. Аавыг бодохноо ээж цээл хоолойгоор сайхан урсгаад л эвлэгхэн нь аргагүй ярьдагсан. Бидний оюутан цагийн ахуй ийм л байлаа. Ижий аавтайгаа утсаар харилцана, дуу хоолойгоо сонсоно гэдэг ингэж их ажил ордог, зүтгэл нэхдэг, хааяахан бас олддог үнэ цэнэтэй байжээ. Одоо бол хэдэн өдөртөө байтугай цаг тутам ярих боломж байна. Өөрт тань сэтгэл л байваас өвөрт тань тэр хэрэгсэл нь бэлэн байна.

Нэгэн ядруу өвгөн гар утас засварын газар орж ирээд “Өвөөгийнхөө утсыг үзээд өгөөч” гэхэд залуу үзээд “Өвөө таны утас зүв зүгээр байна” гэж. Өвгөний царай барайж “Миний хүү засаад өгвөл өвөө нь мөнгий нь өгнө л дөө” гээд өврөө ухахад “Таны утас эвдрээгүй байхад юуг нь засах вэ дээ” гэсэнд өвгөн санаа алдан ”Тэгвэл миний хүүхдүүд яагаад надруу ярихгүй байгаа юм болоо” хэмээн нулимстай нүдээ гараараа шудран зогссон гэдэг. Бодит энэ явдал таны аав биш байгаа, өвөө тань биш байгаа?..  Амьдралын аянаас дөрөө мулталж, алсад одсон аав ээжтэйгээ ганцхан удаа ярих эрх олгодогсон бол... авсан цалингийнхаа хэдэн төгрөгөөр нэгж аваад, асгартал уйлан байж нэг ярихсан...
                                                                                                                                                                                          Эх сурвалж: http://www.urlag.mn/post/20684.htm


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Амжилт бол амжихын нэр юм
    “Амжилт гэдэг бол өдөр бүр байнга давтагддаг жижиг жижиг оролдлого, хичээл зүтгэлүүдийн НИЙЛБЭР юм.” Сайн бодоод үзвэл амжилт бол хүрч очдог нэг цэг биш. Харин дээр хэлсэнчлэн өдөр бүрийн оролдлогуудын нийлбэр. Өчигдөрийн өөрийгөө ялж чадаж байвал чи амжиж бас амжилттай байж чадаж байна гэсэн үг.Бид эхээс төрөхдөө л төгөлдөр хуур дарж эсвэл балет эргэж чадахгүй. Бүх зү...
  • "Fast &Furious 8" 2017 оны 4-р сарын 17-нд гарахаар товлогджээ
    Жүжигчин Пол Валкерийг эцсийн замд нь үдсэнээс хойш "Галзуу Хурд" киноны цувралыг цаашид хийхгүй байх хэмээн кино сонирхогчид таамаглаж байсан. Тэгвэл тэдний таамаг буруу байсныг гэрчилж  Универсалын кино танилцуулгын үеэр 8 дахь цуврал гарах  болсон талаар жүжигчин Вин Дизель  "Та нарын урьд үзэж байгаагүй хамгийн шилдэг киног бид бүтээх болно" гэж сэт...
  • Монгол улсын байгаль орчин, гол мөрөн, ой мод, Үндэсний аюулгүй байдал аюулд орлоо
    Та бидний сонсож дуулснаар "Урт нэртэй хууль" хэмээх хууль, энэ хуульд цагаан сарын битүүний өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэе. Мөн Ноён уул гэх ганцхан уулын тухай яриа энэ биш юм шүү. Та Монгол хүн бол үүнийг заавал уншихыг танаас хүсэн гуйж байна.ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МА...
  • Хөөрхнөөс хөөрхөн гөлөгнүүд
  • Дэлхийн хамгийн үнэтэй үнэртнүүд
    1. Imperial Majesty – Clive Christian Clive Christian нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй сүрчиг үйлдвэрлэгч компани. Imperial Majesty үнэртэн 215,000 ам.долларын үнэтэй. 2. Faubourg Extrait – Hermes үнэ: 1500 ам.доллар 3. Poivre – Caron үнэ: 2000 ам.доллар 4. Grand Extrait – Chanel Коко Шанель хэн нэгний хуулбарлаж чадахгүй онцгой найрлага бүхий үнэртэн бүтээ...
  • Киану Ривз " John Wick-2" киногоор эргэн ирнэ
    2014 онд хэсэг хугацаанд чимээгүй байсан жүжигчин Киану Ривз кино найруулагч Чад Стахелски болон Дэвида Лейтч нарын санал тавьсны дагуу "Жон Вик" триллер кинонд тоглож, кино 20 сая ам.долларын өртгөөр бүтсэн бол дэлхийн хэмжээнд 78 сая ам.долларын ашиг олсон юм. Тэдний ийнхүү ашиг олсон нь таалагдсан уу, ямартаа ч дараагийн ангийг бүтээхээр болсон ба өмнө нь гол дүрийг бүтээс...
  • Үр хөврөл хэрхэн бүрэлдэн тогтдог вэ?
    Зурагчин Нильсоны хүний үр хөврөл бүрдэх явцыг харуулсан энэхүү зураг түүнийг алдрын оргилд хүргэсэн билээ. Бага байхын микроскоп болон зургийн аппаратанд дуртай байсан тэрээр хүний биеийн бүтэц бүрэлдэхүүний зургийг дэлхий нийтэд таниулахыг хүсэх болсон ч зураг бүр нь олны хүртээл болж чадаагүй юм. Эр эс Өндгөн эс Үр хөврөл умайн салстал тогтоод 7 хоүнүг болоход Үр хөвр...
  • Шинэ төрсөн хүүхдээ харахаар яарсан аав
    Шинэ хүүхдээ харахаар их л яар ч дээ. Бас хөөрхөн шаар баричихжээ. Энгийн бөгөөд амьдралын гайхалтай агшнуудын нэгэн дүр зураг.
  • Хүүхдээ машинд авч явахад анхаарах зүйлс
    Мэдэхгүй, бас чухал зүйлс байна шүү. 5хан минут зарцуулаад үзээрэй. Гай газар дороос гэдэг. Хэлж биш хийсэж ирдэг гай зовлонгоос сэргийлж байх нь ухаалаг хүмүүсийн хийх зүйл, хожим харамсахгүй байх нөхцөл болдог билээ.
  • Монголоороо бахархацгаая (та заавал уншаарай, киног бас үзээрэй)
    Монголчуудын түүхийн тухай, өнөөгийн дэлхий даяар тархан суусан даяар Монголчуудын тухай сонирхолтой, мэдлэг болохоор мэдээлэл өгөхөөр нэгэн нийтлэл, мөн киног та бүхэнд танилцуулъя. Магадгүй та хараахан уншаагүй, киног үзээгүй бол заавал үзэж, заавал уншаарай. Эх орноороо, эцэг өвгөдөөрөө бахархахаас ч аргагүй хүмүүс юм байна бид. Ганцхан Чингис хаан ч биш олон олон хаадаа бид юу хийсн...
  • Хүн VS Баавгай
    Хүн баавгайн эсрэг сонирхолтой хөгжилтэй тулаан 1949 оны тэртээ бодитоор өрнөсөн боксын тэмцээнд тамирчин Гус Вальдорф / Gus Waldorf ийнхүү баавгайтай хүчээ үзсэн нь энэ бөгөөд баавгайн ялалтаар өндөрлөж байсан гэдэг. Сонирхуулахад ялалт байгуулсан баавгайг тусгайлан сургасан байсан ба циркийн үзүүлбэр үзүүлдэг байжээ. Хүн VS. Баавгайн боксын энэхүү тэмцээн нь Нью Йорк хотноо 1937 онд...
  • Asura Cryin - S1 [Монгол хадмал] 1-13
    Төрөл: Fantasy, Mecha(Super Robot), Action, Romance Ангийн тоо: 13 Гарсан Он: 2009-04-02 Чанар: 480p Орчуулсан баг: Animes Товч Танилцуулга:  Нацүмэ Томохарүг багын найз Мисаогийнх нь сүнс үргэлж дагаж явах ажээ. Тэрээр ахындаа нүүн очиж энгийн тайван амьдрахыг хүссэн боловч ахынхаасаа ямар ч тайлбар, зааваргүй, цоожтой хайрцаг олно. Хэдийгээр...
  • Адилхан 100 ккал илчлэгтэй хүнсний бүтээгдэхүүнүүд ямар харагддаг вэ?
     25 гр шоколадтай крассаун буюу 4 хуваасны нэг Нэг аяга кола буюу 260 мл Нэг алим болон хэсэг усан үзэм Нэг халбага зайрмаг буюу 50гр 28 га маффин буюу 3 хуваасны нэг 4.5 ширхэг бразил самар 220 мл жүржийн шүүс Дунд хэмжээтэй нэг ширхэг гадил жимс, 110гр Нэг өндөг, зүсэм талх 80 ширхэг бөөрөлзгөнө Тал аяга шоколадтай сүү 4 ширхэг тоор 1.5 ширхэг кремтэй жигнэмэг 6 бүтэн...
  • МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО [сонсох ном]
    Монголын Нууц Товчоо нь Монголчуудын уг гарлаас эхлээд Чингис хаан нас эцэслэж Өгэдэй хаан ширээнд суусан үеийг өгүүлсэн байдаг энэхүү судрыг сонсох хэлбэрээр оруулж байна.Нууц товчоо нь нийт 12 бүлэгтэй: Тэмүжиний уг гарал ба бага насны үеЧингисийн идэр насМэргидийг сөнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн ньЖамуха ба Тайчуудтай тэмцсэн ньТатарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрс...
  • 2014 оны хамгийн гайхалтай хуримууд
    Улиран одох гэж буй 2014 оны хувьд жинхэнэ дэлхийн алдартнуудын хуримын хур буусан жил байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь бидний хуримаа хийхийг нь тэсэн ядан, хоног тоолон хүлээж байсан хосууд болох Брэд Питт, Анжелина Жоли нар 7 жил хамт амьдарсны эцэст гэрлэлтээ батлуулснаас гадна Ким Кардашн, Кание Уэст, жүжигчин Жорж Клууни гээд дэлхийн урлаг соёлын олон олон алдартнууд өөрсдийн хайр...
  • БИД ХОЁРЫН ОРОЙ /алгын чинээ өгүүллэг/
    “Аа, бас л гар явчихлаа...” Тэр агшинд ийн харамсан бодсон боловч хүүгийн минь царай аргагүй атиралдан ирээд уйлж гарав. Жаахан ч болохгүй юм хийгээгүй байхад нь. Эвий дээ. Өвдсөн байх даа? Өвдөлгүй яахав дээ. Хацар нь улайсан хүүгээ тэврэн авч “Ээжийгээ уучил, уучил” гэж дахин давтан хэлэв. Газар сөхрөн нулимс дуслуулан суух эхийгээ, хүү минь нэг мэдсэн...
  • Зүгээр л инээцгэe!!
    Инээлгүй өнгөрүүлсэн өдөр бүрийг хамгийн үр ашиггүй өнгөрөөсөн өдөрт тооц гэсэн хэлц байдаг. Тийм ч учраас хуучин оноо үдэж шинэ оноо угтах энэ баярт сайхан өдөр танд инээд бэлэглэх дараах хөгжилтэй зургуудыг хүргэж байна. Эдгээр өхөөрдөм хөөрхөн зургуудыг Бангладеш улсын Manik N Ratan гэх уран бүтээлч бодит эд зүйлсийг, өөрийн зурсан гайхалтай зургуудтай хослуулснаар бүтээдэг аж. Түүн...
  • Шүдгүй бол хэрхэн харагдана гээч
    Drake Taylor Swift Leonardo DiCaprio Credits: Imgur Kim Kardashian ...
  • Адриано Челентано болон Клаудия Мори нарын хайрын түүх
    Италийн хамгийн сайхан үлгэр жишээ хос болох Адриано Челентано болон Клаудия Мори нарын алтан хурим тохиож байна. Тэд 50 жилийн өмнө гэрлэж, тэдний хайрын түүх Италийн романтик киноны сэдэв болж байв. Тэд анх 1963 онд "One Strange Type" киноны зураг авалтын үеэр танилцсан ба Моригийн хувьд уг эрийн дууг сонсож, киног нь үзэж байсан ч биеэ авч яваа байдал нь хачин этгээд тул с...
  • Компаниудыг хорлон сүйтгэх ТТГ-ын гарын авлага
    Дэлхийн хоёр дугаар дайны үед CIA буюу АНУ-ын Тагнуулын Төв газраас /Цаашид ТТГ/ гаргасан нэгэн нууц баримт. Simple Sabotage Field Manual гэгдэх тус баримт нь дайсагнагч улсад өөрийн ТАГНУУЛуудыг нэвтрүүлж, тухайн улсын аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэлийн чанарыг унагаахын тулд юу хийх вэ гэсэн хорлон сүйтгэх ажиллагааны гарын авлага юм. Нөхдүүдийнхээр бол байгууллагыг хүнд сурталжуулснаар...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
amidad ni hairlaarai (зочин)
Zarimdaa eejiigee nariin shiriin zuil asuugaad yarihaar ni tovogshoodogshuu. Ali boloh tegj baihgui l hicheeh yum. Nadad sanaa zovsondoo l tegdeg baihdaa. Yadaj l etseg ehee amid baihad ni bayarluulj, hairlaj baigaarai.
    • хариулах
Сараа (зочин)
Цаг хугацаа эргэх биш дээ Үнэхээр санаж байна даа Та 2-гоо

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.