ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Эцэг эхчүүдийн түгээмэл асуудаг 9 асуултын хариу


2014 оны 06 сарын 02, 15:56
before-and-after-pregnancy1. Хүүхдээ хэр ойрхон хөхүүлэх вэ? Заавал цаг барих шаардлагатай юу?
Хүүхдийг хүссэн үед нь, өдөр шөнөгүй, хоногтоо 8-аас доошгүй удаа хөхүүлнэ. Хүүхэд цадаж хөхөхөө больтол нь хөхүүлнэ. Цаг барих шаардлагагүй.

2. Хүүхэд хөхөндөө цадаж буйг яаж мэдэх вэ?
Хүүхэд жингээ хэвийн нэмж (Ягаан дэвтэр дэх жингийн муруй), баас шээс нь элбэг байгаа бол цадаж байна гэсэн үг. Түүнчлэн хүүхэд хөхсний дараа чинэрсэн хөх сулрах, хүүхэд тайвширч сайн унтах, идэвхитэй цовоо байх зэрэг шинжүүд нь түүнийг цадаж буйг илтгэнэ.

3. Хүүхдээ өлгийдөж болох уу?
Болохоор барахгүй харин ч өлгийдөх нь хүүхдийг дулаан байлгаж эхийн хэвлийд буй мэт сэтгэгдэл төрүүлэн тайвшуулдаг бөгөөд цочиж сэрэхээс хамгаалж илүү удаан сайн унтуулдаг давуу талтай.Иймд зарим их уйлдаг хүүхдийг өлгийдөхөд тайвширдаг ч явдал бий. Хамгийн чухал нь хүүхдийн хөдөлгөөнийг боохгүйгээр сул/зөв өлгийдэх явдал юм.

4. Хүүхдээ хэдэн цаг гадаа гаргах вэ?
-11 хэмээс дулаан үед нярай, хөхүүл хүүхдийг гадаа гаргаж болно. Аль болох олон хүнгүй, цэвэр цэнгэг агаартай орчинд эхлээд хэдэн минут цаашид аажмаар гадаа гарах хугацааг нэмэгдүүлнэ. Харин +33 хэмээс халуунд гаргахгүй байх нь дээр. Хугацааны хувьд боломжоороо л гаргаарай. Өдөрт заавал тэдэн цаг, түүнээс илүү эсвэл бага байж болохгүй гэсэн дүрэм журам байдаггүй.

5. Хүүхдээ гадаа гаргахдаа чихийг нь бөглөх хэрэгтэй юу?
Ингэх шаардлага байхгүй. Хүүхдийг нэвт салхитайд гаргахгүй байсан нь дээр, эсвэл нөмөр газар байлгана. Чих рүү салхи шуурахад түр зуурын өвдөлт өгөх боловч чихний халдвар буюу үрэвсэл үүсгэхгүй. Малгай өмсгөх нь хангалттай. Хүүхдийг гадаа гаргах нь зөвхөн цэвэр агаар, хүчилтөрөгчөөр амьсгалуулж буй хэрэг биш хүүхэд янз бүрийн дуу авиа сонсож янз бүрийн өнгө, хэлбэр, хэмжээ, нүүр царай харж үнэр үнэртэж уураг тархи нь хөгжиж байдаг.

6. Хүүхдэдээ өгч буй Д витаминыг зуны улиралд түр зогсоох уу?

Дан хөхөөр хооллож буй хүүхдэд 4 - 6 сар хүртэл нь өвөл зунгүй Д витамин уулгана. 4 - 6 сартайгаас хойш Д витамин агуулсан олон найрлагатай витамин уулгаж эхэлнэ. Д витаминыг 3 нас хүртэл нь өдөр бүр уулгана.

7. Хүүхдээ өдөр бүр усанд оруулах ёстой юу?

Нярай хүүхдийг өдөр бүр усанд оруулах шаардлага байдаггүй. Эхний 2 сар 7 хоногт 2-3 удаа усанд оруулахад хангалттай. Харин хүүхэд усанд орох дуртай, их уйлдаг хүүхэд усанд ороод сайн тайвширдаг, сайн унтдаг бол өдөр бүр усанд оруулж болно. Гэхдээ өдөр бүр усанд оруулах нь арьсыг хуурайшуулж тууралт гарах нөхцөл болдог.

8. Хүүхдийг байнга живхтэй байлгах нь муу юу?
Байнга живхтэй байлгах нь тууралт гарах нөхцөл болно. Цайрын исэл агуулсан тос түрхэж түүнээс хамгаалах хэрэгтэй. Живхнээс болж шодойн арьс наалдах болсон гэдэг нь ямар ч үндэслэлгүй цуу яриа юм. Хөвгүүдэд үргүйдэл үүсгэх эрсдэлтэй болох нь одоогоор хүүхдийн анагаах ухаанд нотлогдоогүй байна.

9. Хүүхэд уйлахаараа ээрэх нь аюултай шинж үү?

Хүүхэд уйлж байхдаа 2-20 секундын хугацаанд амьсгалаа түгжиж арьс нь хөх эрээн болох нь элбэг тохиолдоно. 30 хүртэл секунд ингэж амьсгалаа түгжих нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй. Энэ үзэгдэл ямар нэг эмчилгээгүй 18 сар гэхэд өөрөө аяндаа зүгээр болно. Үүнээс урт хугацаагаар түгжиж байвал аюултай шинж тул эмчид хандах шаардлагатай.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Японд карриг өөр хэв маягаар хийх болжээ
    Карри хэмээх хоол Японд анх 1967 онд үзэгдсэн боловч албан ёсоор 2007 оноос хөгжиж иржээ. Харин сүүлийн үед Японы тогооч нар үйлчлүүлэгчиддээ арай өөр хэв загварын карриг санал болгох болсон байна.
  • Болж хоёр муу золиг, ингээд ч болов олонтойгоо байг
  • Финландад удахгүй нээгдэх сургууль
    Хүүхдийн сэтгэлзүйчид хэдийн хүүхдийг сургах хамгийн шидэг арга бол сургуульд нь дуртай болгох явдал гэдгийг сануулах болсон. Ихэнх хүүхдүүд үүргэвч үүрэн явж, хичээлийн ширээний ард дуу чимээ гаргалгүй томоотой суух хэрэгтэй болдог. Харин Финландын Эспоо хотод удахгүй нээгдэх нэгэн сургууль тогтсон хэв маягийг эвдэж, сонирхолтой байдлаар барилгын зохион байгуулалтыг хийсэн байна. ...
  • Үнэхээр сонирхолтой бичлэг байна
  • Ямар багш нар оюутнуудад таалагдав?
    1. Өглөөний 7 цагт унтлагынхаа хувцастай ирсэн багш 2. Сонирхолтой гэрийн даалгавар өгдөг багш Доорх зүйлсийг гэрийн даалгаварт хийж ирнэ үү. 1. Мастер Кунг-Фу 2. Шүтлэгээ нэг өдөр сольж үзэх 3. 24 цаг хиймэл сахал зүүх 4. Дэлхийн өлсгөлөнг зогсоох 5. Өөртөө өстэй хүний итгэлийг олж, дараа нь итгэлийг нь алд 6. Шүршүүрт орохдоо эхлээд ангижруулагчаар, дараа нь шампуниар угаагаад яа...
  • Дотуур байрны махны хулгайч
    2006 онд Дархан Уул аймгийн Техникийн дээд сургуульд сурдаг байлаа. Жирийн л нэг дотуур байрны оюутан. Техникийн сургууль болохоор сургууль дээр ч тэр, дотуур байранд ч тэр дүүрэн банди нар. Эрэгтэй хүүхэд ихтэй болохоор хоол хийж байгаад тогоотой нь хүртэл алдчихна. Тэгээд үнэрлэж байгаал олоод ороход аль хэдийнээ түүхий байсан ч дуусчихсан байдаг болохоор их л өлсдөг байлаа. Т...
  • Хэрхэн уучлалт гуйх вэ?
    Та хэн нэгнийг гомдоогоод яахаа мэдэхгүй шаналж явна уу? Тэгвэл уучлалт гуйхдаа хэрхэн үр дүнд хүрэх талаар зөвлөгөө хүргэе. 1. Нүд рүү нь эгцлэн хар. Энэ нь таны хүндлэлийг харуулж мөн чин сэтгэлээсээ хэлж байгаа гэдэгт итгүүлэх болно. Та хир сайн сонсоно тэр хирээр таны боломж өсөх болно. Хэрвээ хайртай хүнээсээ уучлал эрэх гэж байгаа бол түүний гараас атгах юм уу мөрөөр тэврээрэй...
  • Х.Баттулга Сталин, Гитлерийн сүнсийг босголоо
    Хотын дарга Э.Бат-Үүл журмын нөхөр, анд "Женко" Х.Баттулгын тухай жигтэйхэн цочирдож ярьж байлаа. Тэрээр "Цочирдмоор зүйл харлаа. Х.Баттулгыг Сталин, Гитлерийн сүнсийг босгож ирнэ гэж би яаж мэдэхэв дээ? Ийм ардчилсан үзэлтэн, ийм цэргийн коммунист гэж би яаж мэдэхэв дээ? Энэ хүн юу ярьж байгаагаа ойлгохгүй байна" гэж ярилаа. Нэлээд ноцтой л юм ярьсан болохоор Буурал ...
  • ТОМУУНЫ /ХАНИАДНЫ/ ТУХАЙ
    Томуу гэдэг нь амьсгалын замын гоц халдварт өвчин юм. Томууны вирусыг 1933 онд албан ёсоор нээсэн боловч эпидем хэлбэрийн тархалт түүнээс өмнө мэдэгдсэн байна. Тухайлбал, 1918-1919 оны алдартай “испанк” 50 сая хүний амь насыг авч одсон юм. Өнөөгийн үед ч гэсэн томуу, томуу төст өвчин хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн ихээр занахийлсэн хэвээр байна. • Томууны үндсэн ...
  • АХЫГАА ХАЙСАН НЬ
    Хөөрхий энэ залууд туслаач. Шар айрагийнхан/пиво/-ныхон байна уу.
  • Ус уух зайлшгүй дөрвөн шалтгаан
    Хүний биеийн 70 орчим хувийг ус эзэлдэг учраас бидний эрүүл мэндэд ус нэн чухал шаардлагатай гэж үздэг. Ингэхдээ хоногт биеийн жингийн 1кг тутамд 30 мл-аас багагүй ус ууж байх ёстой аж. Усыг цангасан үедээ бус тогтмол уухаас гадна буцалгасан, цэвэршүүлсэн ус ууж хэвших хэрэгтэй юм. Хүний идсэн хоол унд сайн шингэж, биеийн цэвэрлэгээ эсийн түвшинд идэвхтэй явагдаж, энерги сайжрахад у...
  • Оддын анхны улаан хивсний ёслол дээрх зураг
    Анжелина Жоли эцгийн хамт, 1990 он Жорж Клуни, 1995 он Бритни Спирс, 1999 он Брэд Питт, 1988 он Эштон Катчер, 1999 он Шарлиз Терон, 1996 он Эмма Уотсон, 2001 он Мадонна, 1980-аад он Хайди Клум, 1990 он Камерон Диас, 1994 он Солейл Мун Фрай болон Жаред Лето, 1991 он Райан Гослинг, 2001 он Джонни Депп, 1988 он Дрю Бэрримор, 1982 он Мэтт Деймон болон Бен Аффлек...
  • ЦЭВЭРЛЭГЧ
    Төрөлхийн ер бусын авьяас чадлынхаа гайгаар тэр эр олон газар олон янзын хүнд ад үзэгдсээр иржээ. Тэрээр өөрийн нөр их хөдөлмөрийн үр шимээр хуримтлуулсан мөнгөөрөө өөрийн нэрээ өөрчилж, шинээр үнэмлэх аван нэгэн байгууллагад цэвэрлэгчийн ажилд оров. Одоо тэр аз жаргалтай сайхан амьдарч байна. Хааяа нэг далдын хүч нь хуримтлагдан дотроосоо гэнэт оргилон гардаг боловч хүмүүс түүний...
  • Солонгос кино үзээд байсан чинь...
  • Хөсөгтөн хамтлаг финалд шалгарч чадлаа
    Хөсөгтөн хамтлагийн залуус маань "Авьяаслаг Азиуд" шоуны шилдэг 9-ийн нэгээр шалгарч Монголчууддаа дахин нэг баяртай мэдээг дуулгаж байна. Үзүүлбэр бүртээ шүүгчдээс өндөр үнэлгээ авсаар ирсэн тэдний хувьд улс орныхоо нэрийг өндөрт өргөж, Азийн 900 гаруй үзүүлбэрээс шилдэг 9-ийн нэгээр шалгарч чадсан нь аргагүй бахархмаар. Амжилт хүсье, Монголын Хөсөгтөн!
  • Дотоод сүлжээнд хэвлэгч хуваалцаж дундаа хэрэглэх
    Нэг хэвлэгчийг сүлжээнд байгаа олон компьютер зэрэг хэрэглэж хэвлэх хэд хэдэн боломжууд байдаг. Сүлжээний залгууртай принтерУтасгүй холболттой (Wifi)Принтер серверХэвлэгчийг нэг компьютер дээр таниулан тэр компьютераар дамжуулан бусад компьютераас хэвлэх боломжҮүний түгээмэл ашиглагддаг хэлбэр нь Printer Sharing буюу нэг компьютераар дамжуулан ашиглах арга юм. Зөвхөн USB, эсвэл LPT1 ор...
  • ОНИГОО: ХӨГЖИЛТЭЙ ОНИГОО
  • Монгол ахуй (эгдүүтэй видео)
    Монгол ахуй, хөдөөний Монгол айлд бяцхан хүү өсөж торниж байгаа тухай, мал амьтан, байгаль хүний шүтэлцээ, хэрхэн ойрхон өсөж торниж байгаа тухай их гоё бичлэг байна. Уртын аялаад л мөлхөөд байгаа харагдлаа. Та бүхэн үзэж сонирхоно уу. Бас гадаад найзууддаа сонирхуулж болох юм. Магадгүй Монголд айлчлан ирэх жуулчдын тоог нэмж эх орондоо бас хувь нэмэр ч болж мэдэх юм даа. Надад лав цөөхө...
  • Гудамжны хамгийн гайхалтай 3D зургууд
  • Бид ямар харагдах болсон бэ?
    Хүмүүсийн амьд харилцаа өдрөөс өдөрт үгүй болж байна. Тэд хамаг анхаарлаа зөвхөн гар утас, таблет, компьютерт хандуулах болсноор халуун дулаан уур амьсгал амьдралд үгүйлэгдэж байгаа нь алхам тутамд мэдрэгдэх болно. Та хайртай хүмүүстээ хайр энхрийллээ өөрийн биеэр, үгээрээ илэрхийлсэн үү?
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.