ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ААЛЗНЫ ШҮЛС /сонгомол өгүүллэг/


2015 оны 07 сарын 31, 11:39

 111745353_875587169157293_5459492322399909312_n
Нэгэн өдөр Бурхан багш энхжингийн орныхоо бадамлянхуан цөөрмийн хөвөөгөөр ганцаар амар тайван морилж явлаа. Цөөрмийн уснаа дун цагаан үзэсгэлэнт лянхуа цэцэгс цоморлигоо дэлгэн дэлбээлж, алтан шар дохиуроос нь үгээр хэлшгүй анхилам сайхан үнэр орчлонд түгнэ. Диваажингийн оронд өглөө болжээ.

Удсангүй бурхан багш цөөрмийн эрэгт өвдөглөн суугаад усны мандлыг нэлд нь бүрхсэн лянхуан том далбагар навчсын завсраар санаандгүй цөөрмийн ёроолыг харав. Диваажингийн энэ цөөрмийн доор эрлэг тамын орон байх бөгөөд болор мэт цэвэр тунгалаг усны ёроолд улаан эргүүлэгт аймшигт гол, өргөст хадан цохионууд яг л шидэт толиор харж буй мэт нүдэнд илхэн харагдах авай.
Тэгтэл тэр тамын ёроолд Кандата гэдэг залуу бусад нүгэлт хүмүүсийн хамт тарчлан зовж байхыг олж харав. Кандата болбоос хүний амь бүрэлгэж, байшин сав шатаах зэргээр их нүгэл үйлдэж явсан том гарын хулгайч хүн боловч нэг удаа буян хийсэн юмсанж. Тэр нь юу вэ хэмээвээс, Кандата нэгэн өдөр ойд явж байгаад нэг аалз замын хажуугаар арвагнан явж байхыг хараад шуудхан хөлөө өргөөд бяцлах гэснээ “Үгүй, үгүй өчүүхэн энэ ч бас амьтай, голтой амьтан биз. Амьд биеийг ингэж дэмий хороож яаж болох вэ” хэмээн гэнэт өрөвдөн бодоод гишгэлгүй амьд үлдээсэн юмсанжээ.
Бурхан багш тамын ёроолыг ажиглаж суунгаа Кандатагийн энэ аалзны амийг өршөөсөн явдлыг санав. Тэгээд тийм буян үйлдсэн Кандатаг болдог бол тамаас гаргаж тус болохсон хэмээн боджээ. Аз болж хажууд нь маргад эрдэнэ мэт гэрэлт ногоон навчин дээр диваажингийн нэг аалз номин цэнхэр тороо нэхэн сууж байв. Бурхан багш тэр аалзны торын үзүүрээс зөөлхөн чимхэн аваад мөсөн бөмбөлөг мэт бадамлянхуан завсраар шургуулан тэртээ гүнд орших тамын ёроол руу чанх доош нь унжууллаа.

2

Тамын ёроолын улаан цусан цөөрмөнд Кандата бусад нүгэлт хүмүүсийн хамт нэг ил гарч, нэг живэн байна. Хаашаа ч харсан тас харанхуй, хааяа нэг тэр гүн харанхуйн дунд нэг юм сүүмэлзэн үзэгдэв үү дээ хэмээн бодохуйяа тэр нь сарайсан өргөст хадан уулын үзүүр гялтасхийн гэрэлтэж буй тул зүрх рүү нь хатгаад авах шиг аюумшигтайг хэлэх юун. Үүн дээр эргэн тойронд далан давхрын оршуулгын газар мэт анир чимээгүйн орчлон нүүрлээд хааяахан нэг нүгэлт хүний гингэнэн улих тасалданги дуу цээж зүснэ. Тамд унасан эдгээр хүмүүс эрлэг тамын орны элдэв янзын гэсгээл, цээрлэлд тарчлагдан зовсоор эдүгээ уйлан чарлах хүч тэнхээ нэгэнт үгүй болжээ. Тийм болохоор хэдий их гарын хулгайч асан Кандата ч гэсэн цуст нуурын цусан дунд хахан цацан яг л үхлээ хүлээх үлбэгэр мэлхийн адил амь тэмцэн тийчигнэн байна.
Тэгтэл нэгэн өдөр. Кандата санаандгүй цусан цөөрмийн тэнгэр өөд ширтэж байтал чив чимээгүй харанхуйн дунд тэртээ дээр тэнгэрээс мөнгөн өнгөтэй аалзны нэг шүлсэн хялгас хэн нэгэнд харагдчих вий дээ гэсэн шиг нарийхан нимгэн зураас мэт гялтаг гялтагхийн яг өөрийнх нь дээрээс гулсан унах мэт буун ирж байв гэнэ. Кандата түүнийг хараад өөрийн эрхгүй алга ташин баярлав. “Энэ утаснаас зуураад дээш авираад байвал лав тамын орноос гарч чадах байх шүү. Үгүй бүр диваажингийн оронд ч хүрэхийг хэн байг гэх вэ. Тийн ахул өргөст уул руу хөөгдөж, цуст нууранд хахаж цацаж зовохгүй.”
Ингэж бодсныхоо дараа тэрбээр даруйхан хоёр гараараа шүлснээс зууран авч хамаг хүчээрээ дээшээ, улам дээшээ авирч эхэллээ. Угаас алдар цуутай хулгайч хүн тул иймэрхүү юманд хэдийнээ дасаж орхисон юмсанжээ.
Гэвч тамын орноос диваажинд хүртэл хэдэн зуун, мянган бээр газар тул хичнээн яарч тэвдсэн ч тийм амархан авиран гарч яахин чадах билээ. Хэсэг авирч байгаад Кандата өөрийн эрхгүй эцэж туйлдаад хумсын чинээ ч ахиж чадахаа болив. Тэгээд арга буюу юу ч байсан амрахаар шийдэн шүлсэнд дүүжлэгдэнгээ доошоо тонгойн харлаа.
Тэгтэл байдаг чадлаараа хичээснийг ч хэлэх үү, бүүр түүрхэн дотор нь байсан цусан нуур одоо тээр дор харанхуй ангалын ёроолд мэт харагдав. Басхүү өнөөх бүүдийн гялтганах аймшигт шовх уул нь ч хөлийн дор үлджээ. “Энэ маягаар яваад байвал тамын орноос санасныг бодоход даруй мултарч чадах нь.” Кандата хоёр гараараа аалзны шүлснээс зууран тамд унаад хэдэн жил ч юм бэ хашгирч үзээгүйгээрээ “Аа ха ха ха” гэж чангаар инээв. Тэгтэл нэг харсан аалзны шүлсний доод хэсэгт тоолж баршгүй гэмтэнгүүд өөрийнх нь араас яг л шоргоолжны цуваа мэт дээшээ сурамгай гэгч нь авиран айсуй гэнэ. Кандата түүнийг хараад гайхах балмагдах хоёр зэрэгцэж хэсэг зуур мангуу хүн мэт амаа ангайсан чигтээ нүдээ баахан цавчин байв. “Ганцхан хүн ч гэсэн тасарчихаар энэ нарийхан шүлс яахлаараа ийм олон хүнийг даадаг байна вэ? Гай болж тасарч орхивол энэ хүртэл үйлээ үзэн зүтгэсэн би өөрөө ч нөгөө там руугаа унах болно. Тэгвэл ч баларлаа шүү”. Гэвч ийн бодох мөчид ч нүгэлт хүмүүс хэдэн зуун, мянгаараа түнэр харанхуй цусан нуурын ёроолоос зурайн гэрэлтэх аалзны шүлсэнд зүүгдэн улам улам дээшлэн цувсаар. Үтэр түргэн нэг арга бодохгүй бол удахгүй голоороо гарцаагүй тасарна гэж санаа зовсон
Кандата:
- Хөөе, өөдгүй муусайн нүгэлтнүүд! Наадах чинь миний юм. Хэн та нарыг авир гэсэн юм? Буу, буу гэж муухай хашгирав.
Яг тэгтэл. Өнөө хүртэл зүв зүгээр байсан аалзны шүлс гэнэт Кандатагийн зүүгдэж байсан газраар тасхийн тасран унажээ. Тийм болохоор Кандата ч хөөрхий зайлуул, агшин зуур салхи татуулан дамар мэт эргэлдэн харанхуй хар ангал руу ойчоод өглөө.
Одоо зөвхөн өнөөх тасарч үлдсэн диваажингийн аалзны шүлс сар ч үгүй, од ч үгүй хар тэнгэрт гялтас гялтасхийн унжиж баймой.

3

Бурхан багш бадамлянхуйн цөөрмийнхөө эрэгт зогсоод энэ хэргийн нэг хэсгийг эхнээс нь дуустал ажиглан зогсож байсан авч төдөлгүй цусан нуур руугаа чулуу мэт живэн орсон Кандатаг хараад гунигтай царайлан намс намс алхан цааш явлаа. Ганцхан өөрөө л тамаас гарах гэсэн Кандатагийн амиа хичээсэн өөдгүй муу сэтгэл ийнхүү түүндээ тохирсон шийтгэл хүртэн буцаад там руугаа ойчих болсныг Бурхан багш үзээд ихэд гутарсан буй за.
Тийм авч энхжингийн бадамлянхуан цөөрмийн лянхуа цэцэгс эл хэргийг огт тоосон шинжгүй. Цасан цагаан гоёмсог лянхуа цэцэгс Бурхан багшийн өлмийн эргэн тойронд намис намис найган ганхаж, голын шар алтан дохиуроос нь үгээр илэрхийлэмгүй үлэмж сайхан үнэр зогсолтгүй анхилна. Диваажинд одоо их үдийн нар ойртож буй бололтой.

                                                                                                                                                                               Орчуулсан: Д.Алтанцэцэг


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Шувууд том амтай байсан бол ямар харагдах вэ?
    Эх сурвалж: www.boredpanda.com
  • Одуудын хүүхэд нас
    Дэлхийд нэр хүндээ цуурайтуулж буй олон олон алдартнууд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд маш олон залуу одод шинээр төрөн гарах болсон. Та бүхэндээ энэ удаад Холливуудын шинэ залуу оддын хүүхэд ахуй насны зургуудаас хүргэж байна. Эдгээр зургууд нь төдийлөн олонд ил болоогүй бөгөөд та бүхнийг тэдний хүүхэд насаар аялуулж чадна хэмээн найдаж байна. 1. Дуучин Тайлор Свифт /Taylor Swift/ ...
  • ӨВГӨДИЙН ҮНЭТ СУРГААЛЬ
    Монголчууд, өвөг дээдэс маань нүүдлийн аж ахуй эрхлэн амьдрахдаа олон зүйлийг ажиглаж, хойч үедээ зөвлөж, сургааль болгон айлдаж ирсэн байдаг. Тэр нь бидний амьдралд өдөр бүхэн хэрэглэгддэг байсан ч суурьшмал амьдралтай болохын зэрэгцээ бидний байгальтай харьцах боломж цөөрч байгаа тул ахуйн энэхүү сургаалиудыг мартахад хүргээд байгаа. Тиймээс бага ч болов АМЬДРАХУЙН АЛТАН СУ...
  • Мөрөөдлийн театр Гэрийн даалгавар хошин шог
    Татаадаг хошин шог үзээд сэтгэгдлээ бичээрэй :D
  • Татаж унах нь
    Бичлэг үзээд таныг савж унахгүй байхыг харахсан.(function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) return; js = d.createElement(s); js.id = id; js.src = "//connect.facebook.net/en_GB/sdk.js#xfbml=1&version=v2.3"; fjs.parentNode.insertBefore(js, fjs);}(document, 'script', 'facebook-jssdk'));Татлаа хха =]]☆ Like ✓ Comment ✓...
  • Японы анимэшн киноны загалмайлсан эцэг Hayao Miyazaki
    Хэрвээ 1990-ээд оны үеийн Японы анимэшн буюу зурмал, хөдөлгөөнт киноны гол төлөөлөгчийг нэрлэх болвол Америкийн Walt Disney-тэй зүйрлүүлж болохуйц нэр хүнд бүхий хүн болох Хаяао Мияазаки/Hayao Miyazaki/-г нэрлэхээс өө аргагүй юм. Түүний бүтээсэн, олонд танигдаж, амжилтанд хүрсэн анимэшн кинонуудыг дурдвал: Салхит хөндий/Valley of the Wind/, Тэнгэрийн цайз/Castle in the Sky/, Кикигийн хүр...
  • Кибер пластик мэс засал
    #Фотошопсурцгаая/ххх/
  • ЮНЕСКО-гоос өрсөх үү?
    Хамгийн гашуун нь Гацууртын орд буюу Ноён уулын 70 тн гэгдээд байгаа алт тойрсон энэхүү үйл явдал,түүнийг хэрхэн шийдэж, хэлхэлдэн өмчилж буй арга барил нь өөрөө Монголын парламент гаднын уул уурхайн компаниудын захиалгат бэлтгэн нийлүүлэгч болсон гэдгийг гэрчилж буй юм. Хүннүгийн үеийн 800 орчим булш, эртний үнэт олдворыг хэвлийдээ тээсэн Ноён уулыг " Сентерра гоулд" к...
  • Нярайн асаргаа - Хүүхдийн хамрыг хөвөнгөөр цэвэрлэж болохгүй!
      Хүүхдийн хамар цэвэрлэх Хүүхдийн хамрын салст нимгэн, богино, хангалттай хөгжөөгүй байдаг учир нус хатаж битүүрэх тохиолдол байдаг ч мөн салст хавагнаж хөөж битүүрэх тохиолдол бас байдаг. Хамар битүүрснээс чийглэгдээгүй, цэвэрлэгдээгүй, хүйтэн агаараар амьсгалснаас болж амьсгалын замын салст бүрхэвч цочирч өвчилнө. Ийм учраас хүүхдийн хамрыг нус хатаж битүүрсэн ү...
  • Хүйсийн ялгаа
    Эрэгтэй эмэгтэй хүмүүс угаасаа л ялгаатай. Ядаж л хүйсийн ялгаа. Урт үсний ялгаа. За тэгээд цээжин дээрх хоёр мэнгэний ялгаа гээд байна. Гэхдээ одоо энэ онигоон дээрх ялгаа бол бас супер юм байнаа.
  • ДОЛООН БУРХАНД ХҮСЛЭЭ БУРУУ ИЛЭРХИЙЛЖ БОЛДОГГҮЙ АЖЭЭ
    Эртнээс нааш хүмүүс шөнийн тэнгэр дэх мянга мянган оддыг харагдах байдлаар нь ангилж өөр өөрсдийн нэршлийг өгсөн байдаг. Монголчууд бид Хүн 5 одны орд, Маралын одны орд, Үхрийн одны орд, Долоон бурхан одыг харагдах хэлбэрээр нь “Шанага 7 од” гэх мэтээр өөрсдөө зохиож нэрлэсэн. Долоон бурхан одны домог: Эрт цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байжээ. Хүү нь хугацаагүй ...
  • Солонгос кино үзээд байсан чинь...
  • МОГУЛ ГЭДЭГ НЬ МОНГОЛЧУУД ЮМ ГЭДГИЙГ ДЭЛХИЙН ТҮҮХЧИД САЙН МЭДНЭ.
    Энэтхэг дэх Их монголчуудыг “mughal, moghul, mogul” хэмээн түүхийн болон бусад ном зохиолуудад янз бүрээр дуудаж, бичиж тэмдэглэсэн байх юм. Сүүл үеийн түүхийн ном бичгүүдэд “mughal” гэсэн нь түгээмэл  Монгол хэлнээ олонхдоо Могол, зарим үед Могул гэж буулгаж, нэршсэн байна. Энэтхэг дэх Их Монголчуудын түүх бол яаж ч үгүйсгэж, баллуурдах аргагүй Монгол үндэ...
  • Жуулчин эмэгтэй Ричард Гирыг тэнэмэл хүнтэй андуурчээ
    Франц эмэгтэй Карин Гомбо Нью-Иорк хотын гудамжаар алхаж явахдаа жүжигчин Ричард Гирийг танилгүй гэр оронгүй хүн байна хэмээн андуурч зүсэм пицца бага зэргийн хоолны хамт өгсөн байна. Эмэгтэй түүнд ууттай хоол өгөхөд "Уутан дотор юу байгаа юм бэ? гэж Ричард англиар асуусан ба тэрээр Франц болон Англи үг хольж "Хөрсөн пицца байгаа" гэж хариулахад "Таныг бурхан ивээх ...
  • Шил /бяцхан өгүүллэг/
    Арван тавтай сүй тавьсан Ёоко охин цонхийсон царайтай орж ирэв. - Толгой их өвдөж байна. Зүрх шимшрэм юм харлаа. Архины шил хийдэг гар үйлдвэрт шилчин хүү цусаар бөөлжин тэгээд аймаар түлэгдэн ухаан алдан унажээ. Түүнийг Ёоко харсан юм байж. Тэр ч гэсэн шилний үйлдвэрийг сайн мэднэ. Байшин дотор шатам халуун тул бараг жилийн турш цонх нь байнга онгорхой. Үргэлж хажуугаар өнгөрөгч хоёр, ...
  • Баатарлаг хархнууд хүний амь аврах боломжийг өсгөж байна
    Тэсрэх бөмбөг танигч хархны тусламжтайгаар мянга мянган  хүний амь аврах боломж бий гэж үзэж байна. 1997 оноос хойш Бельгийн APOPO  хэмээх байгууллагаас санхүүжүүлэн Африкийн аварга хархаар тэсрэх бөмбөг олуулж сургах ажлыг хэрэгжүүлэн явж байгаа ба тэдний хүсэл биелж харх 200м3 газарт 20 минутын дотор тэсрэх бөмбөг илрүүлдэг болсон байна. 2013 оноос хойш дунджаар миньтэй ...
  • Гайхалтай сэтгэжээ
    Авьяаслаг Америкчууд шоуны үзэгчдийг алмайруулсан үзүүлбэр. Украйн найруулагч Олег Бондарчук болон түүний бүжгийн багийнхны үзүүлбэр шүүгчдээс үнэхээр өндөр үнэлгээ авчээ.
  • ГОВИЙН МАХИР ХУРУУТ ГЕККОН
    Нохой гүрвэл гэж ч нэрлэдэг. Алтайн өвөр говийн шар хулсны баянбүрдүүд, Ногоон цав, Ингэн хөөврийн хоолой зэрэг цөлөрхөг, хадархаг нутгаар тархсан. Мөн Зулганайн гол, Хэрмэн цав, Бүгийн цавд тохиолддог. Их биеийн урт нь 5.8 сантиметр. Толгойн дээд тал жижиг мөхлөгөн хайрсаар хучигдсан, урт хөлтэй, өмнөд хөлийн урт нь хоншоортоо хүрдэг бол хойд хөлийн урт далнаасаа давж гардаг. Ер...
  • Хөгжилтэй зар суртачилгаа
    Хөгжилтэй зар суртачилгаа
  • Хаврын улирал айсуй, харин таны дархлаа үүнд бэлэн үү?
    Бидний дархлааны системийг дээд зэргээр дэмждэг ц витамин нь биеийн эд эсийн ургалтыг хэвийн байлгахад мөн ач холбогдолтой. Хүнсээр дамжуулж биед хэрэгтэй витамин С- г авах нь илүү үр дүнтэй ба та ногоо, жимс жимсгэнэ идэх хэрэгтэй юм. Тиймээс бид өдөр тутмын хэрэглээндээ амин дэмээр баялаг хүнсийг хэрэглэснээр эрүүл байх нөхцөл бүрдэнэ.Танд витамин С- гээр баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.