ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд яг одоо өөрчлөх хэрэгтэй 27 зүйл


2015 оны 09 сарын 22, 11:31
    haw-to-change02 Хүний амьдрал дэндүү богинохон! Гэтэл бидэнд хийхийг хүсдэг, бас хийж чаддаггүй зүйлс олон бий. Илүү дутуу зүйлд зарцуулах цагаа хэмнэснээр та цагийг илүү үр дүнтэй ашиглаж чадна.
1. Гар утсаа ширтэх:  Алхаж явахдаа, автобусанд сууж байхдаа, найзуудтайгаа уулзаж байхдаа ч нэг гартаа барьсан утсандаа автаад, хүний бодит  амьдралаас хөндийрөх гэж үү!
2. Бусдын үгийг дагах: " За ямартай ч тэр тэгж хэлсэн юм чинь" гээд ажил, хайр дурлал гээд том жижиг гэлтгүй бүх л асуудал дээр өөрийн бодлоор шийдэхээсээ зайлсхийгээд байвал утгагүй биз дээ!
3. Нэгэнт тогтсон дадлаараа хандах: Бүхий л асуудалд өөрийн сурсан арга барилаар хандах нь хамгийн аюулгүй хэдий ч,  энэ нь танд  ямар нэг зүйлийг шинээр эхлүүлэхэд саад болох болно. Өнөөдрөөс илүү маргаашийн төлөө, асуудал нэг бүрийг чухалчлан үзэж өөрийгөө сорих хэрэгтэй.
4. Үргэлж нэг газартаа байх:  Харах ертөнц чинь хязгаарлагдах болно. Хүн ядаж амьдралдаа ганц удаа орчноо сольж үзэх хэрэгтэй. Энэ нь өөрийгөө өөрчлөх хамгийн хялбар арга юм. Ямар нэг асуудлаас болж мухардвал, хаа нэгтээ өөр орчинд очиж үзэх хэрэгтэй!
5. Нэг дор олон юм бодох:  Аливаа зүйл энгийн байх тусмаа хялбар байдаг. Нэг дор олон зүйл бодож төөрч будилж байснаас, дараалалтайгаар тунгаах нь илүү үр дүнтэй.
6. Талархлаа илэрхийлэхгүй байх: "Тэртэй тэргүй ойлгомжтой байх" гэж бодолгүйгээр гэр бүлийнхэндээ, найздаа, хайртай хүндээ ч талархлаа байнга илэрхийлж байх хэрэгтэй.
7. Хүссэн үедээ аялалд явахгүй байх: Хүссэн үедээ аялалд явж байх хэрэгтэй. Баян хүмүүсийн дунд, нас барахаасаа өмнө явахыг хүссэн газар луугаа явж амжаагүйдээ хамгийн их харамсдаг гэдэг.
8. Бусдын сэтгэл санааны байдалд автах: Өөрийн зөн совингоо дагаж сураарай.
9. Ажлаар шалтаглаж гэр бүлдээ цаг гаргахгүй байх: 
Гэр бүлийн цаг хамгийн чухал, гэр бүлдээ цаг гаргахгүй бол та  сайхан дурсамж хүртэл үгүй хийж байна гэсэн үг. Учир нь цаг хугацаа эргэж ирдэггүй юм.
10. Байнга яарах: Хэт яарсан зүйл бүтэлтэй байх нь цөөн. Шийдэх асуудлууд толгойд овоорсон үед гарч салхилангаа, кофе уунгаа эргэцүүлэх цаг өөртөө гаргаж байгаарай.
11. Хэт их хичээх: Нойроо хугаслан байж хичээж ажиллаж, мэдрэлийн ядаргаанд орохоосоо өмнө өөртөө зориулж амрах цаг байнга гаргаж байгаарай.
12. Өөрийн санаагаа илэрхийлэхгүй байх:  Бүгд хэлэлцэж байх үед, таны толгойд шийдэх арга зам орж ирсэн хэдий ч өөртөө итгэлгүйгээсээ болоод чимээгүй өнгөрдөг үү? Ердөө таны хэлсэн нэг үгээр асуудал нэг алхам урагшилж, аль эсвэл бүр гайхалтай шинэ санаа ч болж болно шүү дээ.
13. Нийтийн сүлжээгээр хувийн мэдээллээ цацах: Юу ч бодолгүйгээр хийсэн таны нэг үйлдэл бусдын нүдэнд өөрөөр тусдаг. Өнөөдөр бол таны фэйсбүүк болон лайк дарсан байдлаар тань танийг дүгнэж болохоор эрин үе ирээд байна.
14.  Байнга хямдыг нь сонгох:  Хүн үнэтэй бас хямдхан 2 зүйл байвал, үнэтэйг нь авахыг хүсдэг. Яагаад гэвэл тэр хэмжээгээр илүү чанартай болохоор.
15. "Хооллох" гэдгийг ухамсарлахгүй байх: Та бидний өдөр тутамдаа идэж буй хүнс бидний биеийг хөдөлгөдөг. Эрүүл тэгээд амттай хүнс байнга хэрэглэвэл хүний бие, сэтгэл аль аль нь эрүүл байх болно. Хөгширсөн ч гэсэн эрүүл биетэй байхын тулд биеийнхээ эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй.
16. Өөрийгөө зэмлэх: Ямар нэг зүйл санаснаар болоогүй үед, өөрөө өөрийгөө буруутгаж суухынхаа оронд хэн нэгэнтэй зөвлөлдөөрэй. Учир нь танд хэцүү санагдаж буй асуудлын бусдад бол хялбар байж болох юм.
17. Хадгалсан мөнгөө харж баясах: Хамгийн чухал нь өөрт байгаа мөнгөний хэмжээ бус, харин түүнийг хэрхэн зарцуулах вэ гэдэг бий.
18. Өнгөрснөөрөө амьдрах:  Өнгөрсөн л бол өнгөрсөн, ахиж хэзээ  эргэхгүй тул илүү хол, харин хамгийн ойр нь бидний ирээдүй юм.
19. Бусдын төлөө үнэнийг хэлэхгүй байхҮнэнийг хэлдэггүй хүн найз байж чадах уу?
20. Зөвхөн өөрийн төлөө тансаглах: Хэрэглэх, хэрэглэхгүй брендийн бүтээгдэхүүн үнэндээ хэнд хэрэгтэй юм бэ? Ганцхан өөртөө зарцуулаад байвал аз жаргалтай байна гэж үү? Аз жаргал гэдэг нь бусдыг баярлуулж, тэрнээсээ өөрөө аз жаргал мэдрэхийг хэлдэг юм.
21. Мөнгийг цагнаас илүүд үзэх:  Дахин хэлэхэд хүний амьдралын цаг мөч эргэн ирдэггүй.
22. Эрүүл мэнддээ хэтрүүлэн анхаарах: Ямар ч шаардлагагүй хоолны дэглэм, өөрийгөө хүчлэн байж эрт босох заавал эрт босох хэрэг байна уу.
23. Хэтийн төлөвлөгөө: 30тайдаа гэрлээд, тэгээд хүүхэд гаргаад ... 10 жилийн дараахаас илүү, яг одоо өөртөө байгаа илүү зүйлийг чухалчлах хэрэгтэй.
24. Нийтийн жишгийг дагах:  "Гэр бүл цуцлуулсан ч бай", "ажлаасаа гарсан ч бай" хүний амьдралд юу ч байж болно шүү дээ.
25. Чадах аргаасаа  илүү чадахгүй байх шалтгааныг хайх:  Чадах, чадахгүйг та өөрөө л шийддэг.
26. Дэмий зүйлд цаг зарцуулах:
Чухал биш уулзалт зэргээс зайлсхийж, хамгийн чухал хүмүүстээ цаг гаргаж сурах хэрэгтэй.
27. Юу ч хийлгүйгээр зөвхөн мөрөөдөх:
Ямар нэг юмыг хүсвэл, зүгээр л хий. Өөрт тулгарч буй асуудлыг нэг нэгээр нь шийдсээр нэг л мэдэхэд мөрөөдөлдөө хүрэх болно!

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Сая орсон борооноор Улаанбаатарын гудамжинд Титаникийн живсний дараа
    Долдугаар сарын 20 Улаанбаатарт ус буув. Ус буусан чинь хотын гудамж үерлээд ирэв. Нөгөө муу Титаник хөлөг чинь живээд, Жэк, Роза хоёр маань сүйднэ биздээ. Азаар далайн гүнд биш,  хотын төвд живсэн тулдаа би тэр хоёрыг сандарч, тэвдэж байгааг мэдээд туслахаар очлоо. Суусан завиа сэлүүрдээд л байлаа, сэлүүрдээд л байлаа. Тэгж тэгж аварсан л даа. Даан ч өнөөдөр хоёр суга шаал хөндүү...
  • ОХИН /алгын чинээ өгүүллэг/
    - Ээж ээ, дандаа эмэгтэй хүн байна, тийм ээ? - Тийм байна аа, миний охин гэж хариулсны дараа охиныхоо хойно залуу хос сууж байхыг хараад, - Тэнд эрэгтэй хүн байна гэхэд “Өө, тийм байна” гэж охин минь хойшоо эргэж хараад хэлэв. Өөр энэ тэр болсонгүй. Би нөхрөөсөө салснаас хойш охиныхоо царайг байнга ажигладаг болсон байлаа. Өнөөдөр охин маань сайхан ааштай байна. Охинтойгоо г...
  • Алгын чинээ өгүүллэг
    /алгын чинээ өгүүллэг/ Яавал түүнд таалагдах вэ! Яаж ч байсан хамаагүй түүнд таалагдахыг хүсэн мөрөөдөж үсээ тайрч, нүүрний будгаа өөрчлөв. Хувцсаа ч, яриагаа ч, найз нөхдөө ч, иддэг хоолоо ч сольж, сонирхолоо ч хаяж эцэст нь ашгүй нэг тэр намайг үерхэе гэлээ. Мөн мөн, жинхэнэ би биш л бол сайн болно гэсэн үг байх нь. Маргааш нь би түүнийг хаяв. -------------------------- Орчуулг...
  • Гэрэл зургийн урлагийн гайхамшиг
    Гэрэл зураг гээч зүйл зөвхөн түүх өгүүлэхээс гадна хүний сэтгэлд янз бүрийн мэдрэмж төрүүлж, сонин содон сэтгэгдэл үлдээж чаддаг гайхалтай зүйл. Түүнчлэн гэрэл зураг бидэнд өөрсдийн биеэр хэзээ ч үзэж харж чадахгүй зүйлсээ харж, мэдрэх боломжийг олгож байдаг. Тийм ч учраас олон олон хүн энэ гайхалтай урлагт татагдаж хэний ч үзэж хараагүй зүйлсийг гэрэл зургийн хальснаа буулгах гэж хичээ...
  • Болж хоёр муу золиг, ингээд ч болов олонтойгоо байг
  • Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
    Нүд хамгийн нууцлаг, үзэсгэлэнтэй  хүний зан чанар, хүсэл зорилгыг илэрхийлдэг эрхтэн юм. Эхлээд дараах 9 нүднээс таалагдсан нэг буюу хэд хэдийг сонгоорой. Минийх бас  найзуудынх маань яг тохирч байна шүү.ХАРИУЛТ: 1. Та нээлттэй хүн бөгөөд та ямар ч хүнийг ойлгох чадвартай. Эргэн тойрныхноосоо өөрийгөө тусгаарлахаас илүүтэйгээр нээлттэй байж аз туршихыг илүүд үздэг. Мөн ай...
  • Айдас хүрмээр бялуунууд
    Английн тогооч  Аннабел ди Виттен тун өвөрмөц эсвэл бүр айдас хүрэм гэмээр аргаар бялуугаа урладаг ба тэрээр "Та үүнийг анх хараад эвгүйрхэж, идэх дур хүрэхгүй боловч амсах тусмаа ахиж идмээр болох болно" гэж хэлжээ. Энэхүү эмэгтэй уран бүтээлийнхээ санааг аймшгийн кинонуудаас авдаг гэнэ.
  • Өдөр бүр вино уух нь санаснаас илүү ашигтай!
     Дарс нь  бусад  алкохолын  төрлийн ундаанаас ялгаатай нь полифенол, витамин, эрдэс бодис агуулдаг. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэхийг хэлээгүй нь мэдээж.  1. Улаан дарс өөх шатаана.  "Science daily "д нийтлэгдсэнээр бол 1 хундага улаан дарс уух нь 1 цаг дасгал хийсэнтэй ижил үр дүнтэй гэжээ. Ресвератрол хэмээх антиоксидант бодисын нөлөөгөөр өөх шат...
  • Байгалиасаа гайхалтай өнгө бүхий амьтад
    1. Цагаан яст мэлхий 2. Тахь 3. Цагаан арслан   4. Тогос 5. Цаа буга   6. Цагаан арслан 7. Цагаан матар 8.  Бубогийн Шар шувуу 9. Цагаан Доберман 10. Цагаан зараа 11. Цагаан пенгвин 12. Цагаан горилл 13. Цагаан имж 14. Цагаан хирс 15. Цагаан могой 16. Цагаан илбэнх 17. Цагаан хэрэм ...
  • Хамгийн царай муутай эмэгтэй жүжигчид
    Ихэнх жүжигчид кинонд тоглохдоо өөлөхийн аргагүй сайхан харагддаг ч  амьдрал дээр бүгд тийм гэвэл өрөөсгөл ойлголт болно.Гэхдээ тэднийг секс бэлэг тэмдэг болж,  алдар нэрээ цуурайтуулахад тэдний дутагдалтай гоо сайхан саад болсонгүй. Кино мэдээллийн IMDb сайтаас явуулсан санал асуулгаар Холливудын хамгийн  царай муутай эмэгтэй жүжигчдийг жагсаахад доорх алдартнууд багтжээ....
  • Монголын цаатнуудын амьдралыг харуулсан зураг
    Монголын цаатангууд буюу Тува угсааны хүмүүсийн өдөр тутмын амьдралыг харуулсан зургийг  Хамид Сардар Афгами гэх эрдэмтэн цахим ертөнцөд нийтэлсэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж буй бололтой.
  • "Uptown funk" дуунд 100 киноны шилдэг бүжигтэй хэсгийг оруулжээ
    Дуучин Bruno Mars, продюсер Mark Ronson нарын бүтээл Uptown Funk нь Billboardийн жагсаалтыг 14 долоо хоног тасралтгүй тэргүүлсэн билээ.
  • Экс найз залуугаа эргүүлэн татахын тулд мэс засалд оржээ
    Lee Hee Danae  гэх 15 настай охин найз залуугаа эргэж ирүүлэхийн тулд гоо сайхны хагалгаанд орсон нь шуугиан тариад байна. Түүний амьд хүүхэлдэй мэт болж өөрчлөгдсөн зургийг хараад хүмүүс харахад ч хайран гэмээр хөөрхөн гэж бичицгээж байна. Хятадын Weibo дахь хуудсандаа зургуудаа оруулж эхэлснээс хойш 320,000 дагагчтай болсон энэ охиныг дэмжигчид  салсан найз залуу нь эргэж ир...
  • Yнэн итгэмээргүй ийм юм Монголд бас болсым гэжийштээ...
    Batjargal Dalkhjaw: Монгол Улсад болсон цацрагийн эх үүсвэрийн хамгийн том аваарийг аюулгүй болгосон хүний хувьд би ганцхан юмыг яс махандаа ойлгосон. Энэ бол цацраг идэвхит бодисын хор хөнөөл бол төсөөлшгүй их гэдгийг. Цацраг туяаны өвчин тусчихаад үхэл амьдралын зааг дээр байхад их зүйл боддог юм шүү. Амьсгал чинь цөөрөөд, даралт чинь 30/60 болоод цус гэх зүйлгүй болоод ямар ч...
  • Аялах уу? Цуврал-6: Энэтхэгийн хамгийн үзэсгэлэнтэй далайн эргүүд
    Энэтхэгт сэтгэл татам газрууд олон бий. Жил бүр олон тооны жуулчдыг ихээр 10 далайн эргийг танилцуулж байна. 1. Radhanagar эрэг, Havelock арал Хамгийн тайван наран шарлагын  газар гэхэд болно. 2. Agonda эрэг, Goa Цэнгэг ус, далдуу модтой энэ эрэгт та майхан түрээслэн буудаллаж, наран жаргахыг харах боломжтой. 3. Lighthouse эрэг, Kerala Энэ эрэгт жуулчдад зориулса...
  • ТОМУУНЫ /ХАНИАДНЫ/ ТУХАЙ
    Томуу гэдэг нь амьсгалын замын гоц халдварт өвчин юм. Томууны вирусыг 1933 онд албан ёсоор нээсэн боловч эпидем хэлбэрийн тархалт түүнээс өмнө мэдэгдсэн байна. Тухайлбал, 1918-1919 оны алдартай “испанк” 50 сая хүний амь насыг авч одсон юм. Өнөөгийн үед ч гэсэн томуу, томуу төст өвчин хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн ихээр занахийлсэн хэвээр байна. • Томууны үндсэн ...
  • Сайхан учрал хэзээ ч тохиолдож мэднэ
    Бүтэлгүй хайрын шаналалд автаж явнаа танд зориулав 2015 он дууслаа. Өнгөрсөн жил та  “ХАЙР СЭТГЭЛ”-тэйгээ учирсан уу? Хайртай  хүнтэйгээ та учирсан бол энэ нийтлэлийн гарчгийг хараад л уншилгүй өнгөрөх байх. Харин уншиж байгаа таны хувьд хайр сэтгэл тал дээр ямар нэг хэмжээгээр санаа зовж, толгой өвтгөж байгаа зүйл байж магад. Тэгэхээр танд зориулж үү...
  • Канзас хот дахи Google Fiber
      Google-ын гаргаж буй өндөр хурдны интернэт цар хүрээгээ тэлсээр байна. Энгийн интернэтээс 10 дахин хурдан буюу секундэнд 1 гегабайт дата дамжуулдаг Google Fiber төхөөрөмжийг Texas-ийн Austin, Utah-ийн Provo хотуудад амжилттай байрлуулжээ. Энэ удаад Kansas хотод ашиглаж эхэлсэн байна. Google Fiber-ийн төлбөр 70 доллар, бусад үйлчилгээтэйгээ нийлээд 120 доллар байна. Fiber-ийг урьд...
  • Гудамжны хамгийн гайхалтай 3D зургууд
  • Үнэхээр сонирхолтой бичлэг байна
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
зочин (зочин)
Лаг юмаа
    • хариулах
Oyuna (зочин)
Taalagdlaa
    • хариулах
Баярлалаа (зочин)
Сайхан зөвлөгөө байна

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.