ЧӨЛӨӨТ АГУУЛГА

ХАЙР МИНЬ, ХАЙР МИНЬ /богино өгүүллэг/


2015 оны 11 сарын 18, 09:59

a9d71342a8957d8fe5e16b518836c8f1

Энэ хүнийг бодохуйяа өөрийн эрхгүй хүч чадал орно. Энэ хүний амьдралд чухаг элдвийн ажлаар дүүрсэн өдөр хоног, дэмий баахан нөхөрлөл холбоог нь ч төвөгшөөж нэгээхэн ч саналгүй амжуулъя хэмээн бодно. Энэ хүний төлөө яльгүй жаахан ичгүүрийг ч нулимсаан нууж тэвчихийг хүснэ.
Өглөө орой харж дассан энэ хүн, өглөө оройд ямар нэгэн шинийг мэдрүүлэх энэ хүн. Зон олон энэ хүнийг томоос том эр хүн хэмээх. Чингэвч надад хүүхэд мэт харагдана. Ийн хэлэх намайг энэ хүн бас хүүхдээрээ хэмээн мунгинан харна. Хоёул нүдээ бүлтгийлгэн хүний хорвоогийн ээдрээт давалгааг сөрөн давж ирснээ гайхан бодно.
Яав гэмээр хоёулаа дуугаан хураагаад зарим үес бүтэн өдрөөр ч ганц үг ган хийлгүй өнгөрүүлнэ. Тийм авч зүрх, сэтгэл холбоогүй байсан өдөр нэгээхэн ч үгүй. Энэ хүний нүдээрээ хар даа хэмээн зааж өгөх хашааны анхны цас, энэ хүний чихээ тавин чагнах дээврийн болжморын жиргээг ч би мөн адил мэдрэнэ.
Залуу байхад хэдэн ч залуу энэ хүнд ялагдаад миний өмнөөс холдон одсон юм бэ. Бодвоос чамгүй их гэм нүгэл үүрч яваа энэ хүн. Тийм авч энэ хүний өнөөгийн энэхүү анир чимээгүйд үзэн ядах хүн үгүй болсон биз ээ. Энэ хүний намайг өмгөөлсөөр ирсэн урт удаан он жилийг тэр хүмүүс хараад өшөө хорсол нь буурсан нь гарцаагүй биз ээ. Хэдийнээ хэдэн ч хүүхдийн эцэг болоо биз ээ. Хэрэв дахин уулзах аваас тэдгээр хүмүүс энэ хүнтэй инээмсэглэн гар барих буй за. Нээрэн би ч бас энэ хүнийг тунчиг их өмгөөлж тэвчсээр ирсэн авай. Бодвоос хүйтэн цэвдэг мөс ус болон хайлан урсах өдөр хоногууд. Тэр он жилүүдийн төлөө нулимс минь дуслах шиг.
Кимоно өмсвөл хэдэн ч өдөр үргэлжлүүлэн дуулгавартайяа түүнийгээ өмсөнө. Европ хувцас өмсвөл дуугүй л түүнийгээ өмсөнө. Энэ хүн заримдаа тэнэг ч юм шиг. Тэгсэн хэр нь миний хувцсанд санаа тавина. Эрээн цоохор кимоно өмсөх бол баярлана. Заримдаа годгор жаахан охин өмсмөөр кимоно худалдан авч ирнэ. Би асууна. – Яагаад ийм гэж? Энэ хүн хариулна. – Манайх охингүй болохоор чамд өмсгөе. Тэгэхгүй бол гэрт минь өнгө, туяа дутаад нэг л уйтгартай гэх.
Хичнээн хэлэвч энэ хүний надад огт өгдөггүй юм нь Францын унтлагын хувцас. Европоос бид буцах үед Парист орхиод ирсэн хүү минь надад юу ч өгөөгүй мөртлөө эцэгтээ авч өгсөн унтлагын хувцас. Зузаан, тэмээний ноосон эд. Үүнийг энэ хүн өвөл зунгүй өмсөнө. Зун биед тань муу гэж хичнээн хэлэвч ер хүний үг авахгүй. Тэгээд унтахдаа ийн хэлнэ. – Хүү минь яаж яваа бол доо.
Хүүгээн бодохуйяа би ч мөн адил шөнийн турш нойр хулжин санагалзсан нь хичнээн билээ. Би гэдэг бүтэлгүй эхийн өсгөсөн ганц хүү. Надаас зөвшөөрөл аван үсээ тайрсан хүү, хамтдаа европ явсан хүү. Том хүн шиг кофе хийж өгөөд хэдэн саахар хийх вэ гэж асуусан хүү. Францаас Англид бидэнтэй уулзахаар ганцаараа ирсэн хүү. Парист гарыг минь атган, шарсан махтай хоолонд орохдоо баярласан хүү минь. Орхиод Япондоо ирээд хүүгээсээ ирэх захидлыг л сэтгэл догдлон хүлээн суух бидэн хоёр өвлийн сүүмгэр гэрэл гэрт асах цагаар түүнд тааруулах гэсэн аятай бүүдгэр Парисын зурагтай ил захидалд нутгаан үгүйлэн санагалзсан хүүгийн захидлыг үзээд би шуудхан энэ хүнийг сэрээнэ. Унтчихвал ер босож ирэх нь үгүй энэ хүн дуртайяа гэгч нь босон ирнэ. Тэгээд нүдний нь үзүүрт нулимс хуран цай ууж, шөнө орой болгоно. Гадаа үл мэдэг өвлийн эхэн сарын хүйтэн салхи исгэрнэ.

------------------------------------------

Окамото Каноко, 1933 он, Япон

Орчуулсан Д. Алтанцэцэг 2015. 11. 18

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Муурын төрөлтөн/Алгын чинээ өгүүллэг/
    Дэлхий дээр хүн төрөлхтөн мөхсөн боловч муурын төрөлтөн он удаан жилийг туулан тэнгэрийн заадсаар дамжин бүр чинагш холын хол аян замыг туулан одов. Муурын төрөлтөн хүнийг “хүзүү илдэг гар” гэж нэрлэнэ. Дэлхий дээр хааяа нэг хүний араг ясын малтмал олдоно. Муурын төрөлтний дунд гэрийнхээ ханыг хүний араг яс, эрдэнэсийн чулуугаар чимэглэх моод дэлгэрч байгаа гэнэ./Орчу...
  • Эмэгтэйчүүдийн 3000 жилийн гоо үзэсгэлэнгийн хувьсал 3 минутанд
  • БУДАА АГШААГЧ МИНЬ АМЬД
    Цагаан сараар ч бил үү? Шинэ жилээр ч бил үү? Ямар ч байсан өвөл байсан. Нэг баяр болоод .. Ээж маань нохойнд хоол гаргаад өг гээд будаа агшаагчны савтай юм өгөөд гаргасан юм.Тэгээд манай орцонд амьдардаг нохойндоо орцныхоо гадаа хоолыг нь тавьж өгчихөөд, орцондоо дулаахан зогсож байгаад гараад ирсэн чинь өөр нохой хоолыг нь булаагаад идэж байнаа. Ядаж байхад учиргүй том нохой. За я...
  • 1965-2015
  • АЙМШИГТАЙ ХАЙР /бяцхан өгүүллэг/
    Тэр эхнэрээ хэт дэндүү хайрлажээ. Өөрөөр хэлбэл, нэг эмэгтэйг хэрээс хэтэртэл хайрлаж орхижээ. Тийм учраас эхнэрээ орь залуугаараа халин одсоныг өөрийн хайрын үйлийн үр, бурханы гэсгээл хэмээн бодно. Эхнэрийн нь үхэлд үүнээс өөр юм толгойд нь үл орж ирнэ. Эхнэрээ нас барсаны дараа тэрбээр эмэгтэй хүн бүрээс зугтан дөлөх болжээ. Гэртээ үйлчлэгч авахыг ч хүссэнгүй, хоол унд, гэр орны ажил ...
  • Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь юу нь буруу юм бэ? Яг ямар өөрчлөлт ороод байгаа юм бэ?
    Би одоо 33 настай. Намайг 10 орчим настай байхад Туул гол ямар хэмжээний устай байсныг би тод санадаг. Манайхан санаж байна уу? Харин одоо ямар хэмжээтэй болсон билээ? Нутагт усанд нь газар нутгийг гамшиг болгож, амьдрах боломжгүй болсон, ширгэж, улаан шороогоороо эргэсэн байгаль, нутгаа харсан хүмүүс тэмцэж Урт нэртэй гэх хуулийг батлуулж, тэр дагуу хуулийн хэрэгжих талбайг тогтоон...
  • Мортал Комбат 10 (Raiden trailer)
        2015 онд PS4 болон Xbox One дээр гарах Мортал Комбат 10 тоглоомын дүрүүдыг нэг нэгээрээ нь зарлаж байна. Энэ удаад Raiden(Аянгын Хаан) байлаа Цоо шинэ технологиор бүтээгдэж байгаа Мортал Комбат-н энэ удаагийн хувилбар үнэхээр хосгүй болж байгаа гэж хөгжүүлэгчид ам бардам байна. Энэ удаад өмнөх хувилбаруудаа бодвол тоглогчдод олон шинэ бэлэг байгаа бололтой, жишээ...
  • Юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүйг баталсан хүмүүс - Үргэлжлэл №3
    Өмнөх 2 цувралаараа та бүхэнд нас бол зүгээр л тоо бөгөөд юуг хэзээ ч хийхэд оройтдоггүй гэдгийг өөрсдийн түүхээрээ батлан харуулж чадсан Жеффри Лайф, Андрей Чирков болон Игорь Гольдман гэх гайхалтай эрхмүүдийг танилцуулж байсан билээ. Харин энэ удаад тэдний нэгэн адилаар юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүй гэдгийг баталсан хамгийн сүүлийн хүн болох хадагтайг танилцуулж байна. Түүний хувьд...
  • Японы анимэшн киноны загалмайлсан эцэг Hayao Miyazaki
    Хэрвээ 1990-ээд оны үеийн Японы анимэшн буюу зурмал, хөдөлгөөнт киноны гол төлөөлөгчийг нэрлэх болвол Америкийн Walt Disney-тэй зүйрлүүлж болохуйц нэр хүнд бүхий хүн болох Хаяао Мияазаки/Hayao Miyazaki/-г нэрлэхээс өө аргагүй юм. Түүний бүтээсэн, олонд танигдаж, амжилтанд хүрсэн анимэшн кинонуудыг дурдвал: Салхит хөндий/Valley of the Wind/, Тэнгэрийн цайз/Castle in the Sky/, Кикигийн хүр...
  • Сканнэрдсан зүйлсийг текст болгон таниулагч програм
    Зарим материалыг хуулж шивэх хэрэгцээ цөөнгүй гардаг. Дармал материалыг сканнердаад шивэлгүй шууд програмаар текст болгон таниулдаг програмууд байдаг. Эдгээр програмуудыг OCR (optical character recognition) програмууд гэж нэрлэдэг. ABBYY FineReader - Энэ төрөлдөө маш сайн програм гэж боддог. Монгол хэл хэлний санд нь багтсан, юникод дэмждэг, танихдаа ч маш алдаа багатай сайн тан...
  • Оросын далайн нохдын баг Ялалтын баярт зориулж тусгай үзүүлбэр үзүүлжээ
  • ХӨРӨӨ БА ТӨРӨХҮЙ /өгүүллэг/
    Японы алдарт зохиолч, Нобелийн шагналт Кавабата Ясүнари (1899-1972)Ямар учиртай юм бол, юутай ч тэр газар Итали болохыг л сайн мэдэж байна. Өндөр овоон дээр босоо эрээн судалтай шүхэр мэт нэг асар майхан байх агаад оройд нь хатгасан далбаа тавдугаар сарын салхинд намиран хийснэ. Аглаг ойн хормой дор хөх далай цэлийн дуниартана. (Изү уулын халуун рашааны далайн эрэгтэй их төстэй юм.) ...
  • Шинэ төрсөн хүүхдээ харахаар яарсан аав
    Шинэ хүүхдээ харахаар их л яар ч дээ. Бас хөөрхөн шаар баричихжээ. Энгийн бөгөөд амьдралын гайхалтай агшнуудын нэгэн дүр зураг.
  • Аялах уу? Цуврал-5: Сингапурт хийж болох 10 үнэгүй зүйл
    Сингапур хямд хот биш гэдэг нь тодорхой. Азийн хамгийн үнэтэй бүхэн энд байдаг ба харин танд зоос үрэхгүй байх хэдэн боломжууд бий. 1. Үнэгүй хооллох боломж Бурхан шашны ариун сүмүүд ядуу гэлтгүй асуусан хэн бүхнийг  үнэгүй хоолоор дайлдаг . Ерөнхийдөө тэнд энгийн цагаан хоол санал болгох болно. Зарим үүргэвчтэй аялагчдад хоол хүнсний мөнгөө хэмнэх хамгийн хялбар аргуудын нэг ...
  • ХЭРҮҮЛ /бяцхан өгүүллэг/
    Үмэ чавганы мод ягааран цэцэглэсэн цонхны цаана уужим хөх далай униар татан мэлтийнэ. - Токиод... гэж шинэхэн бэр ам нээв. Түүний эцэг нь үйлийн үртэй архичин хүн байжээ. - Токиод согтуу хүн нэг ч байхгүй гэж хөдөөнийхөн их ярьдаг байлаа. Согтуу хүнийг гудамжаар явуулдаггүй, алхаж явбал шууд л цагдаа бариад авдаг гэж. Тэгж хэлэхийг сонсоод Токио гэдэг ямар сайхан газар вэ гэж жаахан байх...
  • Таны хүүхэд насыг санагдуулах шинэ жилийн ил захидлууд
    12 сар гарч шинэ жилийн уур амьсгал орсон хэдий ч, өнөөдөр л нэг цас орж юу юугүй шинэ жил айсуйг мэдрүүлэх шиг боллоо. Харин энэ уур амьсгалыг илүүтэй мэдрүүлж, таны хүүхэд насны гэгээхэн дурсамжуудыг эргэн сануулах шинэ жилийн ил захидлуудын зургуудыг та бүхэнд хүргэж байна. Эдгээр гайхалтай ил захидлууд таныг хүүхэд насаа багахан хугацаанд ч болов эргэн дурсахад тусална хэмээн найдаж...
  • 8 настай охины үзүүлбэр шүүгчдийг хэлэх үггүй болгожээ
  • Вовка ганц удаа үнэн ярьсан нь
  • Төмрийн дархан сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэв?
    Шведийн нэгэн төмрийн дархан төмөр боолтоор өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэн гаргасан нь сонирхолтой бүтээл болж чаджээ. Түүний хэлснээр эдгээр боолтыг хараад хүмүүсийн гадаад байдал, хэв маяг санаанд орсон тул тэдний сэтгэл хөдлөл, баяр гуниг, харуусал хайрыг илэрхийлэн гаргахыг оролдсон гэжээ.
  • МОНГОЛЫН ХАВАР ТОКИОД
    “Хаврын баяр”, энэ бол Их наран улсад ажиллаж, сурч амьдарч байгаа Монгол түмний их наадам. Ар, өвөр, буриад, дээд гэлтгүй Монгол түмэн энэ өдөр нийлж баярладаг. Уг баярыг Япон дахь Монгол Оюутны Холбоо/ЯМОХ/ зохион байгуулдаг бөгөөд Монголд элэгтэй Япончууд, сайн дурын байгууллагынхан, Өвөр Монгол ахан дүүсийн дэмжлэг туслалцаатайгаар өргөн дэлгэр зохион байгуулдаг, гад...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.