ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Холографик дэлгэц буюу ухаалаг утасны шинэ хувьсгал


2014 оны 07 сарын 17, 09:58
Утаснаас тань гуалиг бүсгүй гарч ирэн нүдний тань өмнө бүжиглэж таны харц, нүд ирмэлтээр утас тань ажиллаж байвал ямар вэ? Бидний уран зөгнөлт кинон дээр үздэг байсан энэ технологи удахгүй хэрэглээнд нэвтрэх боломжтой болж байх шиг байна. Одоо байгаа ухаалаг утаснууд бүгд л адилхан хүрэхэд мэдэрдэг, бүгд л ойролцоо ажиллах зарчимтай. Хэдийн 4,5,6 гээд л дараагийн хувилбарууд гарч буй ч үнэндээ хоорондоо онцын ялгаагүй, Samsung, iPhone, HTC гээд ч онцын ялгаагүй байна. Тэгвэл гар утас үйлдвэрлэгчид дараагийн шинэ технологийг гаргаж ирж бусдаасаа түрүүлэхийн тулд өрсөлдөж байна. Магадгүй дараагийн хамгийн боломжтой хувилбар нь Лазер гэрлийн хугарлыг ашиглан ямар нэгэн шил ашиглалгүй нүцгэн нүдээр 3 хэмжээст дүрс харуулах ХОЛОГРАМ технологи байж болох юм.

107064618

3 хэмжээст газрын зураг, бидний ЖиПиЭс хэмээн нэрлэдэг навигэйшн технологи 3 хэмжээст болвол хөдөө уул даваа, замын эргэлт нугачаа чөлөөтэй харагдаж, интернет худалдаа хийхдээ худалдан авах гэж буй бүтээгдэхүүнийг тал бүрээс нь гар дээрээ барьж буй мэт хараад авах, тоглоом тоглохдоо дотор нь буй мэт 3 хэмжээстээр харж, зөгнөлт болон гайхамшигт үлгэрийн кинонуудыг бодит мэт харж утсаараа л үзэх боломжтой болох нь дээ. Хол байгаа хайрттайгаа ярихдаа утсан дотроос кинон дээр гардаг шиг гараад л ярих нь байна шүү дээ :)

3d-phone

Одоогоор 3 төрлийн холографик технологи байдаг юм байна
a) Бодит холограф (3 хэмжээст кино, лазер принтер зэрэг).
b) Дижитал холограф (лазерын гэрлийн тусгалаар 3 хэмжээсээр харуулах).
c) Тооцоололт холограф (нүдний алимны хөдөлгөөнөөр зураглах, зохиолын дагуу зураглах).

Сайны хажуугаар садаа гэдгээр зарим хүн ийм 3 хэмжээст дүрслэлийг үзэхдээ дотор нь муухайрах, бөөлжис хүрэх зэрэг сөрөг тал ажиглагддаг байна. Магадгүй машинд анх суухад дотор муухайрдаг шиг дасаж болох ч байж болох юм.

Ямартай ч анхны шууд нүдээрээ 3 хэмжээст дүрслэл үзэх боломжтой гар утсыг Amazon-оос FIRE PHONE хэмээх нэртэйгээр гаргажээ.
Энэ утас нь секундэд 3 хэмжээст 60 кадрыг хэт улаан туяаны мэдрэгчүүдийн тусламжтайгаар хүний нүдэнд бодит мэт харуулдаг юм байна. Нүцгэн Нүд 3 хэмжээст технологитой харьцуулахад Fire Phone нь хэрэглэгчийн хөдөлгөөн, ба харах өнцөгт зохицуулж харуулж чаддаг юм байна. Гэхдээ одоогоор энэ нь бас л холографик технологи гэж хэлэх боломжгүй 2 хэмжээст дүрлэлийн сүүлийн үеийн ангилалд орж байгаа ч ямар ч байсан Холографик технологийн өрсөлдөөн үүгээр эхэлж байна гэж технологийн мэргэжилтнүүд дүгнэж эхэлжээ.

Эх сурвалж: http://www.technotification.com/2014/07/a-new-revolution-for-smartphone.html

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Надад тулах цэг өг, тэгвэл би ...?
     Хаана ч хэзээ ч унтаж чаддаг, унтах урлагийг бүрэн эзэмшсэн   нойрны мастеруудад ч атаархаж байна шүү.
  • Дэлхийн улс орнуудын хүнсэн далбаа
    1. Итали 2. Их Британи 3. Америк 4. Бразил 5. Франц 6. Швейцари 7. Грек 8. Турк 9. Хятад  10. Япон 11. Өмнөд Солонгос 12. Тайланд 13. Индонези 14. Энэтхэг 15. Вьетнам
  • Гарааны зурхайгаас
    Орчин үед чинь бид морь уралдуулахаа байж, жийд уралдуулдаг болсон. Жийпээ мориор дагадаг гэж бодтол одоо бүр Хүн уралдуулдаг болох нь.
  • Сагсан бөмбөг сонирхогчдод: НБА ТОК
    Хойт Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн холбооны улирлын тоглолт, тамирчид, тэдний тухай болон эргэн тойронд болж байгаа үйл явдлыг ярилцаж, цаашид улирал хэрхэн өрнөх, сонирхолтой байх талаар санал хуваалцдаг NBA TALK   нэвтрүүлгийн шинэ улирлын эхний дугаар гарсан байна.#СПОРТ, #‎NBATALK
  • Боливийн диваажин
    Боливийн байгалийн сүр жавхланг харуулсан  зургууд танд гайхалтай сэтгэгдэл төрүүлэх болно. Эдгээр зургийг авахын тулд зурагчин Боливоор 3 сарын турш аялсан ба нэг зургийг дарахын тулд заримдаа 3-4 хоног зарцуулж байжээ.
  • Жастин Тимберлейкийн хүүгийн зураг олон нийтэд ил болов
    Жастин болон Жессика нар удахгүй төрөх хүүхдийнхээ хүйс, өгөх нэрээ хүртэл ихээхэн нууцалж байна хэмээн хэвлэлүүд бичиж байсан бол 4-р сарын 12-ны өдөр төрсөн хүүгийнхээ зургийг өчигдөр албан ёсоор олон нийтэд ил болгожээ. Тэд хүүдээ Silas Randall  хэмээх нэрийг өгсөн ба хүүхдийнхээ хүйсийг урьд нь мэдээгүй байсан гэж хэлжээ. Эх сурвалж: www.news.com.au
  • Ноход ч бас томоогүйтэж чадна
  • Язралтыг гэрийн аргаар 6 долоо хоногт арилгах боломжтой
    Эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоодог зүйл бол яах аргагүй таргалалт, төрөлтөөс үүссэн язралтын сорви юм. Янз бүрийн үнэтэй тос хэрэглэж гоо сайхныг зорилгүйгээр гэртээ арилгах боломж байдаг гэнэ. Эдгээрийн туршаад үзэж яагаад болохгүй гэж? 1.Сахар Сахарыг байгалийн гуужуулагч болгон ашиглаж болохоос гадна гэрийн аргаар язралтыг арилгахад нөлөө үзүүлдэг. Цайны халбага сахарыг хэдэн дусал ...
  • Эрүүл мэндийндаатгалын урамшууллын үзлэг
    ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ДААТГУУЛАГЧ ТАУРАМШУУЛЛЫН ҮЗЛЭГТЭЭ ХАМРАГДААРАЙ Даатгуулагч Та дараах нөхцөлийг хангасан тохиолдолд урамшууллын оношлогоо, шинжилгээний багцаас сонгон нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан эмнэлэгүүдэд эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа хамрагдах эрхтэй. Үүнд : Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр тогтмол хугацаанд нь төлсөн бол Дараалсан 3...
  • Одуудын хүүхэд нас
    Дэлхийд нэр хүндээ цуурайтуулж буй олон олон алдартнууд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд маш олон залуу одод шинээр төрөн гарах болсон. Та бүхэндээ энэ удаад Холливуудын шинэ залуу оддын хүүхэд ахуй насны зургуудаас хүргэж байна. Эдгээр зургууд нь төдийлөн олонд ил болоогүй бөгөөд та бүхнийг тэдний хүүхэд насаар аялуулж чадна хэмээн найдаж байна. 1. Дуучин Тайлор Свифт /Taylor Swift/ ...
  • Аялал бол ердийн нэг зугаа биш
          Аяллыг ердийн нэг зугаа цэнгэл мэт ойлгох нь бий. Аялал  хөгжилтэй байхаас   гадна  олон сайн нөлөөг үзүүлдэг. Аялах дуртай хүмүүст тун таатай мэдээг Elite Daily-ийн сэтгүүлч Chris Riotta хүргэжээ.           Аяласнаар стресс тайлагдаж, гэр бүлийн харилцаа сайжирч мөн таныг илүү бүтээлч болгодог ажээ. Ердөө ...
  • Жеки Чаны хүү ял сонслоо.
    Тулаант киноны од Жеки Чаны хүү 32 настай Жейси Чан хар тамхины хэрэгт холбогдож, 6 сарын хорих ял сонсоод байна. Өнөөдөр Жейси шүүхийн өмнө "бусдад  хар тамхи дамжуулсан" буруугаа хүлээсэн бөгөөд давхар 2000 юоань (320$ орчим)-ийн торгууль ногдуулжээ. Цагдаа нар түүний гэрийг нэгжиж, 100 граммаас илүү марихуан илрүүлсэн байна.
  • Эрүүл мэндэд тустай 8 зөвлөгөө
    Эрт дээр үеэс бидний өвөг дээдэс хүнсийг эмчилгээ болгох талаар захиж ирсэн байдаг. Тиймдээ ч эрүүл амьдрахад зөв хооллох, хүнсээ зөв сонгож тохируулан хэрэглэх нь чухал ач холбогдолтой байдаг байна. 1. Хоол идэхийнхээ өмнө зөгийн балтай ус ууж хэвших. Ингэхдээ 800гр буцалсан усанд 180гр зөгийн бол, 50гр ургамлын тос хийж уувал ходоодны үйл ажиллагаа, шингэцийг сайжруулдаг. 2. Өдөрт ...
  • Та урьд өмнө нь ийм өд харж байсан уу?
    Уран бүтээлч бүр уран бүтээлүүдээ өөрийн гэсэн арга барилаар дагнан туурвидаг бөгөөд энэхүү арга барил нь тухайн уран бүтээлчийн бусдаасаа ялгарах гол онцлог давуу тал нь болдог. Харин энд танилцуулж буй Крис Мейнард гэх уран бүтээлчийн уран бүтээлүүдийг бусдынхтай харьцуулах бараг л боломжгүй аж. Учир нь тэрээр өдөн хайчилбараар дагнан уран бүтээлээ туурвидаг байна. Тийм ч учраас түүни...
  • "Hotel Transylvania 2" хүүхэлдэйн киноны трэйлэр гарчээ
    Энэ ангид ач хүүгээ хүмүүжүүлэх гэж оролдож байгаа Дракулагийн хөгжилтэй адал явдал гарах ба хүүхэлдэйн кино ирэх 9-р сарын 25-нд АНУ-д нээлтээ хийх юм байна.
  • ОХИН /алгын чинээ өгүүллэг/
    - Ээж ээ, дандаа эмэгтэй хүн байна, тийм ээ? - Тийм байна аа, миний охин гэж хариулсны дараа охиныхоо хойно залуу хос сууж байхыг хараад, - Тэнд эрэгтэй хүн байна гэхэд “Өө, тийм байна” гэж охин минь хойшоо эргэж хараад хэлэв. Өөр энэ тэр болсонгүй. Би нөхрөөсөө салснаас хойш охиныхоо царайг байнга ажигладаг болсон байлаа. Өнөөдөр охин маань сайхан ааштай байна. Охинтойгоо г...
  • Амелиа ба амьтад
    Мэргэжлийн зурагчин болох Робин Шварц охиныхоо амьтадтай байгаа зургийг 3 настайгаас нь эхлэн хальсанд буулган хадгалжээ. Охин үнэхээр амьтдад хайртай юм.
  • Энэ бол зурахуйн гайхамшиг
  • ГҮЙ, МЕЛОС! /өгүүллэг/
    Мелос багтартлаа уурлав. Хорон муу санаат, харгис хэрцгий хааныг үгүй хийхээс өөр аргагүй. Мелос төрийн хэргийг үл мэднэ. Бишгүүр үлээж, хонь хургатай хөөцөлдөж өссөн жирийн нэгэн хоньчин хүү билээ. Гэвч муу муухайг хэнээс ч илүү жигшин зэвүүцэж сэтгэл зовнино. Өнөөдөр үүрийн гэгээтэй уралдан босч уул тал, гол горхийг даван туулсаар арван ри (1) алслагдсан Сиракүза (2) хотод хүрч ирлээ. ...
  • Will.i.Am 2NE1 хамтлагийн дуучин CL-д санал тавьжээ
    Америкийн рэппэр Will.i.am болон Солонгосын 2NE1хамтлагийн дуучин бүсгүй CL нар хамтран ажиллахаар болжээ. Энэ тухай Will.I.am анх өөрийн твиттер хуудсанд хамтран ажиллавал яасан юм бэ? гэсэн утгатай саналыг "жиргэснээр" уран бүтээлийн гараагаа эхлүүлж магадгүй болоод байгаа аж. Хэрвээ албан ёсоор хамтын ажиллагааг эхлүүлэх аваас Black Eyed Peas хамтлагийн 20 жилийн ойд зориулс...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
zochin (зочин)
Dajgf l ym bn da ...

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.