ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Нэг л өдөр мөрөөдөл чинь биелнэ?


2014 оны 10 сарын 08, 11:11

chase-catch-dream-big-picture-quoteХэзээ ч мөрөөдөхөө битгий зогсоо гэсэн постер би саяхан харлаа л даа. Постерийн дор нэг зураг байна аа тэр нь гүйлтийн зам дээр гүйж буй усны үхэр толинд өөрийгөө ганц эвэрт морь болчихож гэж харж байгаа юм байна. Ёжтой ч юм шиг, хөгжилтэй ч юм шиг ямар ч байсан урам зориг өгөхөөр биш. Мөрөөдөөд л бай нэг л өдөр мөрөөдөл чинь биелнэ гол нь мөрөөдөхөө л больж болохгүй шүү, мөрөөдөхгүй л бол амьдрал утгагүй шүү гэх мэтчилэн маш олон хүмүүс ярьж бичих юм. Яагаад ч юм туйлшраад байх шиг, чухал зүйлийг дунд нь орхиод байх шиг.

Тийм л дээ мөрөөдөл гэдэг эерэг зүйл, сайхан зүйл бас нандин зүйл. Гэтэл мөрөөдөл гэдэг энэ үгийн цаана яг юу байдаг юм бэ гэдэг талаар та бодож үзсэн үү.

Нэг жишээ авъя л даа. Бараг л бодит жишээ. За ямар ч байсан мөрөөдөх нь зүйтэй юм байна гээд дөнгөж 10 жилээ төгсөж буй сурагч би Эйнштэйн шиг мундаг эрдэмтэн, Билл Гейтс шиг мундаг бизнесмэн болно гэдэг тэр мөрөөдлийг тээлээ гэж бодъё л доо. Гайхалтай мөрөөдлүүд. За гэтэл нөгөө бодит байдал, бодит амьдрал гэдэг зүйл амьдралынх нь дараагийн 4-н жилд гарч ирнэ шүү дээ. Их сургуулийн амьдрал, оюутны амьдрал гарч ирнэ. Хайр сэтгэлд умбаж жаргаж бас шархалж үзнэ, хичээл дээрээ ганц нэг удаа унана, сайн муу багш нарын гараар дамжиж зарим нь ухааруулж зарим нь харин ‘усална’, давтамжтайгаар тэмдэглэх “баасан ахын бидэй”-д хүссэн хүсээгүй очдог болно согтож тасарч шартаж үзнэ, өөрөө гэхээсээ илүү өрөөл бусад ялангуяа гэр бүл нь сонгож өгсөн мэргэжлийнхээ хичээлд дургүй болохоор яаж ийж байгаад дүнгээ л гаргуулдаг болно, болсон болоогүй олимпиад, уралдаанд оролцоно, эхнээсээ дуустлаа онолоор бөмбөгдүүлсээр байгаад бодит практик ертөнцөөс салаад сансарт ниснэ. За гэх мэтчилэн 4-н жилийн амьдрал яваад л өнгөрнө. Санаанд багтамгүй олон зүйл энэ хугацаанд тохиолдоно шүү дээ. 4-н жилийн дараа алдсан зарим нэгнийх нь хувьд 5-н жилийн дараа сая нэг амьдралд хөл тавихад бэлэн болно, харамсалтай нь энэ үед 10-н жилийн гэгээлэг мөрөөдлүүд нь хүүхэд насны “гэнэн” мөрөөдөл болж хувирсан байх ба харин оронд нь өндөр цалинтай ажилд орох, байр машинтай болох, өндөр албан тушаалын ажилд орох гэх мэтчилэн жинхэнэ материаллаг чанарын зүйлс гарч ирнэ. Юун яасан ийсний чинь эрдэмтэн, бизнесмэн олигтойхон хувцаслаад, байр орон унаатай болохгүй бол найз нөхдийн онигоо болж дуусах нь байна. Харамсалтай нь, хамгийн харамсалтай нь цаг хугацаа хэзээ ч хэнийг ч хүлээдэггүй болохоор бүх материаллаг зүйлсээ авчихаад за одоо л мөрөөдлийнхөө араас явъя даа гэх тэр мөчид хэтэрхий хожимдсон байх.

Хүн бүхэн адилгүй гэж бид их ярьдаг. Гэтэл үнэндээ мөрөөдлөө өнөө маргаашийн амьдралын зорилгоороо дараад солиод мартаад яваад байвал бид нэг нэгнээсээ нээг их ялгагдаад байх зүйл бий гэж үү. Яааг үнэндээ мөрөөдөл гэдэг чинь таныг бусдаас өөр гэдгийг баталж харуулдаг хамгийн томоохон зүйлүүдийн нэг юм шүү дээ.

Мөрөөд. Гэхдээ утга учиртай мөрөөд. Утга учиртай гэдэг нь хэрвээ танд мөрөөдөл байгаа бол өнөөдөр бүр яг одоо өөрөөсөө ЯАГААД гэж асуу. Мөрөөдлийнхөө учир шалтгааныг олж мэд. Гэхдээ та өөртэйгөө шударга байгаарай. Бодитоор, үнэнээсээ, яагаад гэдгээ олж мэд. Хэрвээ та өнөөдөр яагаад би энэ зүйлийг мөрөөдөөд байна вэ гэдэгтээ хариулж чадахгүй бол таны мөрөөдөл үнэхээр таны мөрөөдөл биш байж болох.

Та мөрөөдлөө хаана “тээж” явдаг вэ? Бодол сэтгэлдээ? Дотроо? Хааяа асуултанд хариулахад хэрэгтэй гээд “халаасандаа” юу? Эсвэл таны мөрөөдөл яг одоо таны өмнөөс хараад сууж байна уу? Яг одоо мөрөөдөлдөө хүрэхийн тулд би яах вэ гэдэг асуулт таны толгойд эргэлдэж байна уу? Тэгвэл:

  • Та яагаад гэдгээ мэдэхгүй бол таны мөрөөдөл хэзээ ч хүчирхэг байж чадахгүй.
  • Та өөрөө л хичээхгүй бол таны мөрөөдөл таны тархинд өдөр тутамд эргэлддэг хэдэн арван мянган бодлын нэгээс хэтрэхгүй.
  • Та өнөөдөр л өөрийнхөө мөрөөдлийн төлөө эхлэхгүй бол таны мөрөөдөл хэзээ ч биелэхгүй
  • Эцэст хэлэхэд нь таны мөрөөдөл өөрөө хэзээ нэг өдөр биелэхгүй.
  • Та, зөвхөн та л өөрөө хэзээ нэг өдөр мөрөөдлөө БИЕЛҮҮЛЭХ болно.


2014.05.03

О.Эрдэнэсүх

Эх сурвалж: www.erdenesukh.com

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Монголоороо бахархацгаая (та заавал уншаарай, киног бас үзээрэй)
    Монголчуудын түүхийн тухай, өнөөгийн дэлхий даяар тархан суусан даяар Монголчуудын тухай сонирхолтой, мэдлэг болохоор мэдээлэл өгөхөөр нэгэн нийтлэл, мөн киног та бүхэнд танилцуулъя. Магадгүй та хараахан уншаагүй, киног үзээгүй бол заавал үзэж, заавал уншаарай. Эх орноороо, эцэг өвгөдөөрөө бахархахаас ч аргагүй хүмүүс юм байна бид. Ганцхан Чингис хаан ч биш олон олон хаадаа бид юу хийсн...
  • Хошин Караокэ - Бүгдээрээ дагаад дуулаарай :D
    Khebi хэмээх нэрээр интернэтэд сонирхолтой, хөгжилтэй, хошин видеонууд бэлдэн оруулдаг нэгэн Монгол залуугийн Юүтүб сувгийг олсон оо та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Үнэхээр хөгжилтэй байлаа. За тэгээд үзээд савж унавал цааш нь бас инээд түгээгээрэй. Хамгийн эхний дуу нь Монголын бүх оддын дуулсан хошин караокэ: Бооёо, Аглуу бэрээсээ нуув: За энэ бүүр татаадаг дуу Tarkan: ...
  • 2015 оны хамгийн задгай 15 даашинз
      Ирина Шейк, Рита Ора, Майли Сайрус зэрэг алдартай сайхан бүсгүйчүүд өөрсдийн гоолиг сайхан бие галбирыг тодотгосон задгай загвартай хувцас өмсч эхэлснээр тэдний араас олон одод 2015 онд улаан хивсний ёслол дээр ийнхүү хувцаслах болжээ.  Дуучин Жой Вилла, Грэммийн шагнал гардуулах ёслол дээр, 2 сарын 8нд Майли Сайрус, Tom Ford-ийн загварын шоуны үеэр, 2 сарын 20нд Ирина Шейк...
  • Алгын чинээ өгүүллэг
    Нэгэн бааранд дэндүү сайхан төгөлдөр хуурын тоглолт үзэв. Алдартай төгөлдөр хуурч байх гэж бодоод асуутал хэн ч мэдэхгүй, ямар ч тэмцээнд оролцож үзээгүй гэх залуу байв. Би: - Яасан хайран юм бэ? - Яршигтай явдал болж магадгүй болохоор гээд залуу инээн зургаан хуруутай хоёр гараа миний өмнө дэлгэн барив.   
  • Хайран гэхэд даанч хайран …
    Маш дээр үед буюу 2007 онд нэг бичлэг bugdeeree.mn дээр бичиж байсан юм. Гэтэл Бүгдээрээ.мн маань ажиллахгүй болсон байгааг өнөөдөр л мэдлээ. Яг үнэндээ өнөөдөр ажил дээрээ энэ багшаа дурсаж ярьж байгаад энэ бичлэгээ сая хайж үзсэн юм. Иймээс бүгдээрээ.мн нэгэнт ажиллахгүй байгаа тул өөрийнхөө блог дээрээ тавихаар шийдлээ. Жич: Өөрийн үнэн сэтгэлээс хүндэлж явдаг хайрт багшийнхаа гэг...
  • Гоо сайхны мэс засал нь бүтэлгүйтсэн одод
    Мег Райн Мелани Гриффит Шауна Санд Пете Бёрнс Куртни Лов Долли Партон Женис Дикинсон Жоан Риверс Лил Ким Линдсей Лохан
  • ХҮҮХДИЙН ДААХЬ ҮРГЭЭХ МОНГОЛ УЛАМЖЛАЛ
    Монголчууд эрт дээр үеэс л бага насны хүүхдийнхээ онгон даахыг хүндэтгэлтэйгээр үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд одоо ч энэхүү уламжлалаа хадгалсаар ирсэн ард түмэн билээ. Эрэгтэй хүүхдийн үсийг сондгой, эмэгтэй хүүхдийн үсийг тэгш настайд нь нялхын үсийг нь авдаг байна. Үүнд сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж бэлгэддэгтэй холбоотой юм. Мөн хүүхдийн үсийг авахдаа идээ цагаа бэлдэж...
  • Бөмбөлөгөөр бүтсэн амьтад
    Эдгээр амьтдыг Масаёоши Мацумото гэх Японы уран бүтээлч хийсэн бөгөөд зөвхөн зангидаж хийдэг ба тогтоож холбох юу ч ашигладаггүй байна.
  • ШИВШГИЙН МЭХЛЭГЧ
    Ларедод гай нүүрлэв. Хамаг буруу нь хүн алах зантай Жаал Льяно мексикчүүдийг алаад зогсоогүйгээс боллоо. Жаал хорин нас хүрсэн, ийм насанд Рио-Грандаар хил залгадаг тэр газарт дан ганц мексикчүүдийг өөртөө хамааруулах нь эвгүй. Энэ явдал хөгшин Хусто Вальдогийн тоглоомын байранд болжээ. Хөзрөөр мөрийцөж байсан бөгөөд хүмүүс азаа үзэх гэж алс холоос ирдэг газарт ихэнхдээ байдагчлан ...
  • Амжилтанд хүрсэн хүмүүс яагаад аялах дуртай байдаг вэ?
    Хүн бүрийн хувьд амжилт гэдэг нь өөр зүйлээр хэмжигддэг. Амжилтанд хүрэх нь тийм ч чухал биш нэгэн байхад хүрэхийн төлөөх бүхнийг хийхэд бэлэн хүн байна. Харин амжилтанд хүрэх нууц юу болох талаар олон  зөвлөгөө байдаг ч энд та бүхэндээ амжилтанд хүрсэн хумүүсийн ихэнх хувь нь яагаад аялагчид байдаг талаар мэдээлэл хүргэе. 1. Тэд ая тухтай байдал хэрхэн бүрдүүлэхээ мэддэг Олон ая...
  • Жанни Версаче
    Жанни Версаче 20-р зууны дэлхийн загварын ертөнцын тэргүүлэгчдийн нэг Жанни Версаче (итал. Gianni Versace) нь 1946 оны 12 сарын 2-нд өмнөд Италийн Рэгио ди Калабриа хотод төржээ. Гэр бүлийн үйлдвэрлэлийн дунд өсч торнисон тэрээр нэлээд хожуу загвар зохион бүтээх урлагт дурласан гэдэг. Дэлхийн загварын ертөнцөд Версаче стилийг цоглог өн...
  • Эмэгтэй морины сүү
    Амьдрал бол асуулт ба хариулт.  "АХА" нэвтрүүлэг хөлсний тэрэг, зоогийн газар, нийгмийн сүлжээ, албан газар, айл гэрт гарсаар байна.   -Айргийг юугаар хийдэг вэ?  -Эмэгтэй морины милкээр   -Буриад чинь Тува бил үү? -Нийслэл нь Элстэй байх аа   -Эрүүл явбал улсын наадмыг яана гэдэг билээ? -Найрна   -“Чио чио сан” т...
  • Жеки Чаны хүү ял сонслоо.
    Тулаант киноны од Жеки Чаны хүү 32 настай Жейси Чан хар тамхины хэрэгт холбогдож, 6 сарын хорих ял сонсоод байна. Өнөөдөр Жейси шүүхийн өмнө "бусдад  хар тамхи дамжуулсан" буруугаа хүлээсэн бөгөөд давхар 2000 юоань (320$ орчим)-ийн торгууль ногдуулжээ. Цагдаа нар түүний гэрийг нэгжиж, 100 граммаас илүү марихуан илрүүлсэн байна.
  • Тайланд зурагчин Саси: Шар шувуудын ертөнц
  • Жеймс Бонд киноны шинэ анги 2015 онд нээлтээ хийнэ
    Тагнуулын нууц ажилтан 007 Жеймс Бонд киноны 24 дахь цуврал болох шинэ анги ирэх 2015 оны 10-р сарын 23-ны өдөр Их Британи улсад албан ёсны нээлтээ хийхээр болжээ. Тус шинэ цувралыг Spectre хэмээн нэрлэсэн бөгөөд гол дүрд нь дөрөв дахь удаагаа Английн алдарт жүжигчин Даниэл Грейг тоглосон байна.  Харин гол дүрүүдэд Италийн үзэсгэлэнт жүжигчин Моника Беллучи болон Оскарын шагналт Ав...
  • Номонд дурлагсдад зориулсан үнэртэй ус
    Уншигч та хуучирч муудсан номыг дэлгэн, шаргалтаж гандсан цааснуудыг нь эргүүлэх зуураа уртаа гэгч нь амьсгаа аваад тэрхүү хуучин номны үнэрийг үнэртэж байсан байх. Номноос үнэртдэг энэхүү нууцлаг үнэрийг зарим хүмүүс таалдаггүй байхад зарим хүмүүс энэхүү үнэрт ихэд дурладаг байна. Харин уг содон бөгөөд нууцлаг үнэрт дурлагсад энэхүү үнэрийг дан ганц номноос төдийгүй хаа яваа газартаа &...
  • Анжелина Жоли: ISIS/Исламын улс/ бүлэглэл бол Ислам шашинтнууд биш, Терроризм бол ШАШИН биш
    Өчигдөр ISIS буюу Исламын улс террорист бүлэглэлийн гишүүн нэгэн Христийн шашинт хосын машиныг зогсоожээ. ИУ бүлэглэлийн гишүүн: Чи муслим шашинтай? Христийн шашинт залуу: Тийм ээ, би муслим шашинтай. ИУ бүлэглэлийн гишүүн: Хэрэв чи Муслим шашинтай юм бол коран судраас унш Христийн шашинт залуу: Библийн нэг хэсгээс уншив ИУ бүлэглэлийн гишүүн: Ок. Аллах. Явцгаа. Энэ явдал болоод өнгөрсни...
  • Эцэг эхчүүдийн түгээмэл асуудаг 9 асуултын хариу
    1. Хүүхдээ хэр ойрхон хөхүүлэх вэ? Заавал цаг барих шаардлагатай юу? Хүүхдийг хүссэн үед нь, өдөр шөнөгүй, хоногтоо 8-аас доошгүй удаа хөхүүлнэ. Хүүхэд цадаж хөхөхөө больтол нь хөхүүлнэ. Цаг барих шаардлагагүй. 2. Хүүхэд хөхөндөө цадаж буйг яаж мэдэх вэ? Хүүхэд жингээ хэвийн нэмж (Ягаан дэвтэр дэх жингийн муруй), баас шээс нь элбэг байгаа бол цадаж байна гэсэн үг. Түүнчлэн хүүхэд хөхсни...
  • Үнэхээр сонирхолтой бичлэг байна
  • ЯПОНЫ ГУДАМЖНЫ ХУВЦАС ЗАГВАР
    Япончуудын сэтгэлгээг зарим үед ойлгоход их хэцүү юм. Тэр нь хувцас загвар дээр ч илэрнэ. Бизнесийн хүрээнийхэн ялангуяа компаний ажилтнууд бол хар костюм хослол, цагаан цамц, зангиаг зүүх бичигдээгүй хуультай. Сүүлийн үед эрчим хүчний хэмнэлтийн горимд шилжиснээр хагас ханцуйтай цамц өмсөхийг уриалж, хэсэг бүлэг нь тийм болсон боловч олонх нь хар костюм, цагаан цамцтайгаа л явна. Гэтэл ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
Мөрөөдөл :)

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.