ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Тун нь таарвал эм дуслаар илүүдэхэд л хор


2014 оны 10 сарын 08, 12:42

Эм гэж юу вэ?

Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар мэдлэгтэй байх нь чухал.

pillsinhand

 

Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?

Эмийн зохистой гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлнэ.

Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?

*  Эмийн хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг зовуурь нь гайгүй болмогц хэрэглэхээ болисноос хүндрэх, архагших, эмэнд дасалтай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.

*  Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэснэ.

*  Эмийг хэтэрхий их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай.

*  Эмийг буруу хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчилгээний зардал ихэснэ.

Эмийг хэрхэн зөв сонгох вэ?

Аливаа өвчний үед эмчид хандан түүний зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Учир нь эмч танд тохирох эмийг сонгон, ямар тунгаар, хэдэн удаа, хэдэн хоногийн турш, хэрхэн хэрэглэхийг заан жор бичиж өгнө.

Хэрвээ эмийг өөрөө сонгон хэрэглэх  бол тухайн эмийн үйлчлэгч бодис, хэрэглэх болон эсрэг заалт, цээрлэх, хэрэглэх аргын талаар тодорхой мэдээлэл авсны дараа сонгон хэрэглээрэй.

Эмийг зөв хэрэглэхийн тулд:

*  Хэт олон эмийг нэг өдөр хэрэглэхгүй байх, зөвхөн шаардлагатай цөөн эм хэрэглэх

*  Хүүхдэд эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх

*  Жирэмсэн үед, ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй.

*  Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчдээ даруй мэдэгдээрэй.

*  Эмийг шошго дээр заасан нөхцөлд хүүхдийн гар хүрэхээргүй газар зөв хадгалаарай.

Эмийг хэдийд хэрэглэх вэ?

Эмийг хоолны өмнө буюу дараа хэдийд хэрэглэснээс эмчилгээний үр дүн ихээхэн шалтгаалдаг. Эмийг хэдийд яаж хэрэглэх талаар эмийн заавраас мэдэж болно. Ихэнх эмүүдийг хоолны өмнө уух нь тохиромжтой байдаг бол ходоод гэдэсний замыг цочроох нөлөөтэй эсвэл ходоодны хүчилд тэсвэр багатай эмийг хоол идсэний дараа уугаарай. Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30 минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой.

Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?

*  Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглээрэй. Харин вирусаар үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна уу.

*  Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглээрэй.


Сүхбаатар Эрүүл Мэндийн төв

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Өдөр бүр өөрөөсөө асуух 6 чухал асуулт
     “Хэрвээ та өөрийн бизнесээ илүү өндөр түвшинд  гаргахыг хүсвэл дараах асуултуудыг өөрийн өдөр тутмынхаа зарчимд оруулаарай.” Ихэнх чадварлаг, амжилттай яваа удирдагч нар бусдаас илүү нэг зүйлийг хийдэг. Тэд гол зорилгоосоо хазайхгүй, гярхай байхын тулд үргэлж өөрсдөөсөө асуулт асуудаг байна. Та ямар нэгэн компани, баг хамт олныг удирддаг, эсвэл эхлэх гэж байгаа з...
  • Ажлын ярилцлаганд орохдоо асуух шилдэг 5 асуулт
    Ажлын ярилцлага гэдэг нь 2 талын ашиг сонирхол үйлчлэх ёстой зүйл байтал бодит байдал дээр ажил олгогчид хамаг мэдээллийг асууж , нэг ёсны “эрх мэдллийг гартаа авах” зарчмаар явагддаг. Хэрвээ таныг ярилцлагад дуудсан компани өөрийн чинь хүсэл, сонирхолд нийцэх аваас та зайлшгүй эдгээр асуултын хариуг мэдэх хэрэгтэй юм. Гэхдээ ажил олгогч танаас асуулт асууж дууссаны дараа асу...
  • Нэгэн зураач насанд хүрэгчдийн буддаг ном хийжээ
    Их Британийн  авьяаслаг зураач Иоханна Басфорд  насанд хүрэгчддэд зориулсан буддаг ном хэвлүүлэн гаргасан ба энэ ном 1 саяас илүү хувь борлогдоод байгаа юм байна. Уг номыг та Амазон сайтаас худалдан авах боломжтой ба номонд  ан амьтад, үлгэрийн мэт ой мододын зураг бий  гэнэ.
  • Авъяаслаг Еврей жүжигчид
    Харрисон Форд Дастин Хоффман Эдриен Броуди Вуди Аллен Жозеф Гордон-Левитт Роберт Дауни Ж.Р Жеймс Франко Бен Кингсли Адам Сэндлер Дэвид Духовни Сильвестр Сталлоне Шон Пенн Стивен Спилберг
  • Ахмад Америкийн дараагийн анги 2016 онд гарна
    Марвел студи  Ахмад Америкийн дараагийн цувралынхаа зураг авалтыг Атланта хотод эхлүүлээд байна. Энэхүү шинэ анги 2016 оны 5-р сарын 6-нд "Иргэний Дайн" нэртэйгээр гарах юм байна.Найруулагчаар "Өвлийн цэрэг" ангийг нийсэн найруулагчид болох Жое Руссо болон Энтони нар ажиллах аж. Эх сурвалж: www.hollywoodnews.com
  • Итгэмээргүй түүхүүд №1: Авралын тэврэлт
         Энэ түүх одоогоос 21 жилийн өмнө болжээ. АНУ-ын Massachusetts мужид амьдардаг Жексоны гэр бүлийнхэн удахгүй мэндлэх ихэр хүүхдүүдээ хүлээн тун аз жаргалтай байв. Гэтэл гэнэт өвдөлт өгч эмнэлэгт хүргэгдлээ. Ихэр эгч дүүс төрөх хугацаанаас 12 долоо хоногийн өмнө мэндлэх нь тэр. Төрмөгцөө л шууд эрчимт эмчилгээний тасаг руу хүргэгдсэн ба эгч болох Кайли нь 992 ...
  • Жинхэнэ хайр байдаг гэдгийг батлан харуулж байгаа алдартнууд
    Орчин үед аз жаргалаар дүүрэн, бат бөх харилцаа холбоотой гэр бүл тун ховорхон болсон. Ялангуяа нэр алдарт гарсан хүмүүсийн хувьд нэг хүнтэйгээ урт удаан хугацаанд тогтвортой амьдарна гэдэг бараг л гайхамшиг болж хувирсан цаг. Гэсэн хэдий ч хэчнээн цаг хугацаа улиран одсон ч бие биенээ гэх итгэл сэтгэлээ алдалгүй хайр сэтгэлээ хэвээр нь авч үлдэж хамтдаа он удаан жил аз жаргалаар дүүрэн...
  • Эмийг орлох 5 хүнс
    Хэрэв бие тань тавгүйрхэж, нойр тань хүрэхгүй байгаа бол эм уух гэж битгий яараарай. Харин үүний оронд хөргөгчөө онгойлгоод тэнд ямар нэгэн хэрэгтэй зүйл байгаа үгүйг хараарай. Өөрөөр хэлбэл эм уухын оронд дараах хүнсний бүтээгдэхүүнүүдээр өвчин намдаагч болон нойрны эмийг орлуулах боломжтой юм. 1. Алим - Аспирин Англичууд зүгээр ч нэг "Алим байхад эмчид очих шаардлагагүй.&...
  • Цөлийн гайхамшиг
    Байгалийн бүтээсэн цөлийн гайхамшиг камерт хэрхэн буусныг сонирхуулъя. 1. Намибын цөл 2. Цагаан цөл, Бразил 3. Колорадо, АНУ 4. Цагаан элс, Шинэ Мексик 5. АНУ, Неведа 6. Цагаан цөл,  Египет 7. Сахар 8. Невада 9. Цөлийн нуур, Канад 10. Антарктидын цөл Эх сурвалж: www.boredpanda.com
  • Оддын анхны улаан хивсний ёслол дээрх зураг
    Анжелина Жоли эцгийн хамт, 1990 он Жорж Клуни, 1995 он Бритни Спирс, 1999 он Брэд Питт, 1988 он Эштон Катчер, 1999 он Шарлиз Терон, 1996 он Эмма Уотсон, 2001 он Мадонна, 1980-аад он Хайди Клум, 1990 он Камерон Диас, 1994 он Солейл Мун Фрай болон Жаред Лето, 1991 он Райан Гослинг, 2001 он Джонни Депп, 1988 он Дрю Бэрримор, 1982 он Мэтт Деймон болон Бен Аффлек...
  • Түүнтэй хэн хамт байна вэ?
    Та одоо ганцаараа аялах шаардлагагүй боллоо.
  • Майкл Жордан, Коби Брайнт хоёр
    Энэ хоёр одыг сагсан бөмбөг сонирхогчид хэзээ ч мартахгүй, бас үргэлж харьцуулж байх биз. Майкл хийдгээ хийчихсэн, гавьяаны амралт, гайхалтай бизнесээ хослуулж яваа. Харин Коби, тэр саяхан энэ улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдсэн. Тэд үнэхээр тод од, сагсанбөмбөгийн түүхийг эргүүлэгчид. Мянган мянган залуус тэднийг л харж суралцдаг бол тэд, ялангуяа Коби ч бас Майклаас суралцдаг бай...
  • ХАЙРЫГ ЮУТАЙ ЗҮЙРЛЭХ ВЭ
    ХАЙР аа гэж. За даа тодорхойлолтыг нь хэлэх их хэцүү юм. Зарим хүмүүс хайр бол ...... юм гээд тодорхойлж чаддаг. Ер нь уншигч авхай таныхаар хайр гэж юу вэ? Энэ зүйлийн талаар та бодож л байсан байх. Зарим нэг хүмүүс хайрыг дараах байдлаар тодорхойлдог. "Хайр бол жаргалын хvрхрээнээс урссан єнчин нулимс юм." "Хайр бол таныг уйлах vед хажууд тань байх тvшиг юм. Энэ бол т...
  • Тэд бидний дунд байхгүй ч орлого нь нэмэгдсээр байдаг
    Зарим алдартай одуу энэ орчлонгоос явсан ч тэдний хийсэн бүтээсэн зүйл бидний дунд оршиж, түгсээр байдаг. Нас барсан одуудын орлогыг жагсааж, түрийвчийг нь өнгийдөг сонин хэвлэлүүд бас бий. Тэднийхээр бол 2014 оны хамгийн орлоготой одод нь энэ хүснэгтэн дэх хүмүүс. Мэдээж алдарт Майкл Жексон тэднийг тэргүүлсэн байна. 2009 оноос хойш түүний бүтээлүүд зарагдсаар байгаа бөгөөд нийт орлого ...
  • Оскарын шагнал гардуулах ёслолын дараах оддын хөрөг зураг
    1. Lady Gaga 2. Jennifer Aniston, Justin Theroux 3. Steve Martin 4. Оскарын 87 дахь шагнал гардуулах ёслолын шилдэг эрэгтэй дүрийн шагналт жүжигчин Eddie Redmayne 5. Oprah Winfrey 6. Оскарын 87 дахь шагнал гардуулах ёслолын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналт J.K. Simmons 7. Rita Ora 8. Sacha Baron Cohen and Isla Fisher 9. Sofia Vergara ...
  • Үнэнч найзууд
    4 настай Жулиан хүү болон түүний найз 5 настай Макс нохой. Тэд хамтдаа өсчээ.  Эзнийхээ цээжийг дэрлэн амарч буй нохой. Үений үрэвсэлтэй гэх энэ амьтан усанд орохоороо тайвширч, унтаж чадахаар болдог аж. Эзнийх нь хуурамч оршуулах ёслол болох үеэр энэ нохой нас баржээ. Изелин Роза Борх гэгч бүсгүй Утейа арал дээр болсон аймшигт хядлагыг харснаас хойш унтаж чадахаа больсон т...
  • Мушгиа Оригами
  • 31 насны зөрүү ямар байх бол?
    Би 23 настай гэнэн итгэмтгий байх тэр үед  нөхөр минь 54 настай, Европ зүстэй гайхалтай нэгэн байв. Тэр намайг хамтдаа гадуур гарахыг уйгагүй ятгаж байсан ч надад зөвшөөрөхгүй байх хэдэн шалтгаан байсан юм. Нэг удаа тэр "Чи үнэхээр  нөхөртөө хайртай бол би ахиж чамд саад болохгүй" гэж шийдэмгий хэлсэнд нөхрөөсөө салсан байсан тул би түүнтэй уулзахаар шийдэж билээ. Би...
  • Хөсөгтөн хамтлагаар бахархахгүй байхын аргагүй юм
    Монгол улсаа төлөөлөн "Авьяаслаг Азичууд" шоунд оролцож буй Хөсөгтөн хамтлаг маань улс орныхоо нэрийг өндөрт өргөж, магтаал сайшаалыг тасралтгүй авсаар байгаа. Тэгвэл тэдний хагас финалд үзүүлсэн гайхамшигт сэтгэл догдлуулсан "Тэс голын магтаал" -ыг үзэж сонирхоцгооё. Үнэхээр биширмээр мундаг залуус юм.
  • Япон зарчим
    Хүн ямарч нөхцөлд хүн чанараа гээхгүй байх нь уураг тархи хөгжиж, оюуны өндөр хөгжилд хүрсэн ухамсарт амьтны шинж байх ёстой. Ялсан ч ялагдсан ч, энгийн амьдралдаа ч элдэв гамшигтай нүүр тулсан ч, иргэн бүр ухамсарлах хариуцлагатай, ёс журам, хүнлэг чанар нь  өчүүхэн ч хэлтийдэггүй хүмүүс бол Япончууд. Энэ нь тэдний үндэсний шинж болтлоо хөгжиж, төлөвшсөн байдаг. Аливаа ажлын дар...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.