Айлчлалтай холбогдуулан зарим замыг хаана
Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ  сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалтай холбоотойгоор нийслэлийн авто замуудыг маргааш үдээс хойшоос эхэлж нөгөөдөр орой хүртэлх хугацаанд Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчины гудамж, Залуучуудын гудамж зэрэг замууд тодорхой хугацаанд хэсэгчилж бүрэн хаагдана.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бусад замыг сонгон аль болох хувийн унаагаар бус нийтийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.