Бернардино Регаццони: 2019 оны байдлаар бичил уурхайчдын жилийн дундаж орлого 9.6 сая төгрөгт хүрсэн
2019 оны 11 сарын 18, 15:08


Швейцарын хөгжлийн агентлаг "Тогтвортой бичил уурхай" төслийг Монгол Улсад хэрэгжүүлээд 15 жил болж байна.
Иймд төслийн үр дүнг танилцуулах, цаашид хэрхэн ажиллах талаар хэлэлцэх үүднээс Швейцарын хөгжлийн агентлаг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран “Хариуцлагатай бичил уурхай” форумыг өнөөдөр зохион байгуулсан юм.
"15 жил ажилласны эцэст Бичил уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого, бичил уурхайн ашигт малтмал олборлох журамд газрын асуудал, байгууллага хоорондын уялдаа холбоо, хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг тусгаж өгсөн нь төслийн бодит үр дүнгийн нэг болохыг Швейцарын холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони арга хэмжээний эхэнд онцлов.


Мөн тэрбээр “Тогтвортой бичил уурхай төсөл нь Монголдоо төдийгүй олон улсад амжилттай хэрэгжиж буй төслүүдийн нэг болсон. Төслийн хүрээнд мөнгөн ус ашиглахгүйгээр алт олборлох технологийг нэвтрүүлсэн бөгөөд хөрсний бохирдол, байгаль орчинд учруулж буй хор хөнөөлийг бууруулахын тулд нөхөн сэргээлтийн аргыг мөн нэвтрүүлсэн нь маш том амжилт байлаа.
Албан ёсоор зохион бай...