МЭДЭЭ

Хэзээ ч уйдахгүй хийж чадах ажил минь урлаг


2014 оны 11 сарын 12, 13:12

2003 онд анхлан зохион байгуулагдсан “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” буюу "Хийморь тэтгэсэн Улаанбаатар” эстрад дуу дуулаачдын тэмцээнээс гараагаа эхэлж, “Чамайгаа оллоо", “Чиний хайранд", “Чамд хайртай нэгэн” гэх зэрэг уянгалаг хайрын дуунуудаараа сонсогчдын сонорыг мялаасаар ирсэн дуучин Ц.Мөнхбаттай ярилцлаа.

-Дуучин Мөнхбат хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрчих шиг боллоо. Ярилцлагаа сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас эхэлье?

-Тэглээ. Хүссэн хүсээгүй ийм нам жим байдал руу ордог юм байна. Гэхдээ уран бүтээлээсээ ор тас хөндийрсөнгүй. Хийж байгаа зүйлүүд байна. Гэхдээ өнөө маргаашдаа цацчих бодол алга.

-Дуучин Мөнхбат, Үүрцайх гэсэн нэр холбоотой юм шиг л нэгийгээ дагалдаж явдаг. Ингэхэд Үүрээ одоо юу хийж байгаа вэ. Бас л нам гүмхэн байгаад байна?

-Ээжийнхээ үүргийг л их сайн биелүүлж байгаа даа /инээв/. Гэхдээ бас л уран бүтээлээ орхиогүй.

-Өнөөдрийн ярилцлагаа “New Star” студид хийж байгаа нь бас нэг учиртай байх. Эндээс шинэ уран бүтээлүүд төрөх гэж байна уу?

-Тиймээ. Бид хоёр шинэ уран бүтээлүүдээ энэ студид орж байгаа. Ер нь бидний уран бүтээл “New Stаr”-аас л эхэлж байсан. Эндээ л үргэлжилж байна. Бид хоёрын дуунуудын 80 орчим хувь нь энэ студид бүтсэн байдаг. Яг одоо энд мөн л шинэ дууныхаа ажлаар ирчихээд байж байна.

-Өнгөрсөн хугацаанд дуучин Үүрцайхтай хамт уран бүтээл хийж ирсэн. Харин бие даасан, ганцаарчилсан уран бүтээл хийх санаа байгаа юу?

-Хийсэн зүйлүүд бий. Гэхдээ цацах, олонд хүргэх гэж их хүчилдэггүй. Дууны фонд бүрдүүлэх тал дээр одоо л анхаарч эхэлж байна даа.

-Ингэхэд анх дуучин Үүрээтэй яаж танилцсан юм бэ. Хамт дуулж эхэлсэн нь ч бас түүхтэй байх?

-Бид хоёрыг чинь хөгжмийн зохиолч Л.Балхжав ах холбож өгсөн юм шүү дээ. 2003 онд “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнд бид хоёр оролцож байсан юм. Тухайн үед би гран при шагнал авсан. Үүрээ дөрөвдүгээр байранд орж байсан санагдаж байна.

Энэ тэмцээнд оролцож байхдаа анх танилцсан юм. Тэр үеэс эхлээд л хамтдаа уран бүтээл хийж эхэлсэн. Анхны дуугаа "Мичид” рекордст хийлгэж байсан санагдаж байна.

Тэмцээнд оролцоод нэг дууны бичлэг хийлгэх эрхээр шагнуулж байсан юм. Тэр эрхийнхээ дагуу анхны бичлэгтээ орж байлаа. Бид хоёрын “Чамайгаа санахаар” гэж дуу ингэж л бичигдэж байлаа.

-Эрэгтэй, эмэгтэй дуэт дуучид тэр бүр байдаггүй. Та хоёрын хувьд хамтарсан цомгоо гаргаад, хоёр ч бие даасан тоглолт хийгээд амжсан шүү дээ?

-Тэгсэн шүү. Бие даасан хоёр тоглолт хийсэн. Бас монгол орноо бүтэн тойрч аялан тоглолт хийж байлаа. Эхний тоглолтоо “Чиний хайранд” дуугаараа нэрлэж байлаа. Харин хоёр дахь тоглолтоо “Хайрын цэцэг” нэртэйгээр гэгээн Валентины баярын өдрөөр тоглож байсан юм. Тэр тоглолтоосоо хойш уран бүтээлээ түр завсарласан.

-Тэгэхээр уран бүтээлээ зав-сарласан хэсэг хугацаандаа хувийн амьдралаа төвхнүүлэв үү?

-Тэгж ойлгож болно шүү. Хоёр сайхан хүүтэй болсон. Одоо эхнэр, хоёр хүүтэйгээ амьдарч байна.

-Ер нь та хэвлэл мэдээллээр гарахаас зайлс хийдэг хүн шиг санагддаг юм. Шар хэвлэлээр гүтгүүлээд хаширчихсан уу?

-Байх л зүйл шүү дээ. Нэг их хүндээр тусгаж авдаггүй л юм. Нэг хэсэг янз бүрээр л бичүүлсэн дээ. Ер нь ч мартчихдаг юм байна. Намайг мэддэг хүмүүс ч хэлэх л байх.

-Хамт дуулдаг болохоор ч тэр үү дуучин Үүрээтэй холбож их бичдэг байсан санагдана?

-Хамт уран бүтээл хийдэг, дээр нь дандаа хайрын тухай дуу дуулдаг хоёр хүнийг нэг нэгэндээ хайр сэтгэлтэй байх гэсэн таамгаар л бичдэг байсан байх. Харин би хүмүүст тийм мэдрэмж төрөхөөр дуулж чадсандаа баярладаг /инээв/.

-2003 онд “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ" тэмцээнд оролцож байх үедээ Соёл урлагийн их сургуулийг төгсчихсөн байв уу?

-Үгүй ээ. Хоёрдугаар курсын оюутан байсан.

-Ингэхэд яагаад заавал дуучин мэргэжлийг сонгож эзэмшсэн юм бэ?

-Би өөрийгөө анхнаасаа л урлагийн мэргэжил сонгох ёстой байсан хүн гэж боддог юм. Өөрийгөө урлагийн боловсролтой, мундаг мэдлэггэй гэдэг утгаар хэлж байгаа юм биш шүү. Яагаад гэхээр би өөрийгөө өөр мэргэжилтэйгээр харж байгаагүй.

Миний мөрөөдөл энэ л байсан. Урлаг надад аз жаргалыг хамгийн ихээр мэдрүүлдэг зүйл юм даа. Хэзээ ч уйдахгүй хийж чадах ажил минь урлаг. Урлаг гэдэг чин сэтгэл шингэдэг зүйл шүү дээ.

-Багадаа Хөгжим бүжгийн коллежид сурч байсан гэсэн?

-Анх нэгдүгээр ангид элсч орохдоо Хөгжим бүжгийн коллежид орсон юм. Гэхдээ удаан суралцаж чадаагүй ээ. Би багадаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байлаа.

Аав, ээжийгээ олон ч удаа сургууль дээр дуудуулсан даа. Сүүлдээ аав маань намайг энгийн сургууль руу шилжүүлсэн /инээв/. Урлагийн сургуульд над шиг хөдөлгөөнтэй хүүхзд таарахгүй л байсан юм байлгүй дээ.

-Ер нь гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн бий юу?

-Байхгүй ээ. Гэхдээ манай ээжийн талынхан их сайхан дуулдаг хүмүүс байдаг юм. Би гэр бүлийнхэн дотроо урлагийн сургууль төгссөн анхны хүн. Гэхдээ миний араас гарч ирэх байх аа. Найр наадам болохоор л хамаатнуудынхаа дуулж байгааг сонсоод сууж байдаг байлаа.

Багадаа өөрөө шүлэг зохиогоод гэрийнхэндээ уншиж өгдөг байсан гэдэг. Би өөрөө санадаггүй юм. Ах, дүү нарынхаа өмнө гараад шүлэг уншиж байсан нь миний анхны тайз ч байж болох.

Заавал олон хүн гэхгүйгээр нэг ч бай, хоёр ч бай хүний өмнө өөрийнхөө чин сэтгэлээсээ гарч байгаа зүйлийг үзүүлж, илэрхийлж байгаа учраас тайз гэж нэрлэж болох байх.

-Уран бүтээлээ удаан завсарлалаа гэсэн шүүмжлэл хэр ирж байна вэ?

-Нэг хэсэг их ирдэг байгаа. Одоо бараг мартсан байх аа /инээв/.

-Уран бүтээлч хүн болгонд хүрэхийг хүсдэг мөрөөдөл, зорилго байдаг байх. Харин таны мөрөөдөл юу вэ?

-Яг үнэнийг хэлэхэд болдог бол гадны зах зээлд хөл тавьж үзмээр байна. Гадаадад очоод тэнд амьдарч байгаа монголчууддаа тоглох биш, тэндэхийнх нь иргэдэд тоглодог болохыг хүсч байна.

Уран бүтээлч хүн болсныхоо хувьд өөрөөрөө бахархах зүйл минь тэр байх болно. Хүссэн хүсээгүй бидний дараа дараагийн үеийхэн дэлхийн зах зээлд хөл тавина гэдэгт итгэдэг. Гэхдээ тэдэндээ тийшээ хүрэх жимийг нь бүдэгхэн ч болов гаргаад өгөхсөн гэж хүсдэг юм.

-Орчин үед цахим ертөнц гэдэг зүйл ноёрхлоо бүрэн тогтоожээ. Залуусын мэдээлэл авах суваг ч олширсоор байна. Тэр хэрээр хөгжмийн чиг хандлага өөрчлөгдөж байгааг бэлхнээ харж болно. Та хоёрын дараа дараагийн уран бүтээлүүдийн өнгө төрх өмнөхөөсөө хэр өөрчлөгдөж байгаа бол?

-Хүн өөрийгөө хэт эвдэх бас аюултай. Гэхдээ бид хоёр шинэ элекро стилийн дуу хийгзэд үзчихсэн байгаа. Ерөнхийдөө бидний уран бүтээлийн өнгө аяс нэг их эвдэгдэхгүй болов уу даа.

Харин мэдээжхамгийн чанартай, сайн дуугаралттай, хүмүүсийн сэтгэлд хүрэхүйц уран бүтээлийг сонсогчдодоо хүргэхийг зорино. Үүнийхээ төлөө хичээнэ дээ.

-Шинэ уран бүтээлүүд хэзээнээс үзэгч, сонсогчдод хүрч эхлэх бол?

-Шинэ он гаргаад цацаж эхлэх бодолтой байна. Уран бүтээлээсээ гадна нийгэм рүүгээ хандсан зүйлс бас хиймээр байна. Хүн хүндээ тусладаг, хүнлэг энэрэнгүй байхыг уриалсан зүйлс хийхийг хүсч байгаа. Чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулмаар байна. Уран бүтээлч хүн нийгэм рүү хандсан юуг хийж болохоор байна тэр болгоныг хийж үзэхээр шийдээд байгаа.

А.Халиун

Эх сурвалж:

Эх сурвалж, нийтлэл бүтнээр: Sonin.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Нум сум, хөсөг тэрэг, авдар сав
    -Гэр барих хуучны уламжлалаа Халимагт сэргээж байна- Бараг мартагдах шахсан гэр барих хуучны уламжлалаа Халимагт сэргээж эхлэв. Компьютерийн нэн шинэ технологийн тусламжтайгаар эсгий гэр барих төсөл боловсруулжээ. Гэрийг хэнд зориулж босгодог, орчин үеийн хүмүүс гэрт амьдрахад ямар байх бол. Энэ талаар Мггийн Российская газета-д...
  • ВИДЕО: Хүүхдийн амь насанд халтай гэхэд ХЭН СОЁОЛОН МОРДООРОЙ ГЭЖ ХЭЛСЭН БЭ?
    Энэ сарын 18-ны өдөр Засгийн газрын товлолгүйгээр зохион байгуулагдсан "Дүнжингарав 2018" хурдан морины уралдааныг хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөл байдал дунд зохион байгуулсан нь тодорхой болоод байгаа билээ. Дур мэдэн энэхүү уралдааныг зохион байгуулсан Монголын Морин Спорт Уяачдын Холбоо өчигдөр хэвлэлийн баг...
  • Гонжа Эрим: Нүд юу харсныг би урладаг
    Энэ удаагийн “Урлан” буланд Туркийн Улудаг их сургуулийн Дурслэх урлагийн боловсролын тэнхимийн захирал, дэд профессор, хатагтай Гонжа Эримийг урилаа. Тэрээр график чиглэлээр өөрийн дотоод ертөнцийг илэрхийлдэг Туркийн цөөхөн эмэгтэй зураачдын нэг юм. Гонжа Эрим Урчуудын эвлэлийн хороонд бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээгэ...
  • 5g сүлжээтэй, дэлгэц нь нугардаг гар утсаараа Хуавэй үнийн дээд амжилтыг тогтоолоо
    Хятадын харилцаа холбооны Хуавэй компани өчигдөр буюу Ням гарагт гар утасны түүхэнд шинэ дээд амжилт тогтоосон үнэтэй бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Самсунгийн дараа дэлхийн хоёр дахь том гар утас үйлдвэрлэгч болоод удаагүй байгаа тус компанийн 5G технологитой, дэлгэц нь нугардаг шинэ гар утас Huawei Mate X-ын үнэ $2,600 юм байна....
  • АНГЛИ ХЭЛНИЙ ДҮРМИЙН ТАБЛИЦ: Англи хэл сураад байждээ
    Цахим Англи хэл хуудаснаас англи хэл сонирхогчдод зориулж АНГЛИ ХЭЛНИЙ ДҮРМИЙН ТАБЛИЦ гаргасан байна. Иймрхүү дүрмийн таблиц нь англи хэл сурч буй хүмүүст дүрмийг нэг доор утгыг нь харьцуулан ойлгох боломжийг олгодгоороо маш сайн талтай. Хэлтэй бол хөлтэй. Та бүхэн энэхүү англи хэлний дүрмийн таблицыг тултал нь ашиглаж, толгойдоо хийгээд аваарай. -------------------------...
  • Чойжин ламын музейн хашаанд доторх 2 давхар барилгыг албадан буулгаж эхэллээ
    2018.09.26 Гэрэл зургийг М.Нямсайхан Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд баригдсан 270м2 талбай бүхий хоёр давхар барилгыг өнөөдөр албадан буулгаж эхэллээ. Буулгаж буй барилга нь Ш.Баярсайханы өмчлөлд бүртгэлтэй аж. "Уг барилгыг музейн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барьсан нь гурван шатны шүүхээр тогто...
  • Эмч нарын үндсэн мэргэшлийн сургалтын элсэлт эхэлжээ
    Гэрэл зургийг mpa.mn Энэ жилийн Үндсэн мэргэшлийн сургалт эхлэх гэж байна. Сургалтыг зохион байгуулдаг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс журамд заагдсан шаардлагыг хангасан, суралцахыг хүссэн эмч нарыг наймдугаар сарын 6-наас есдүгээр сарын 19-ныг дуустал цахимаар бүртгэжээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хувьд 201...
  • Нүүн шилжих сургуулилтад 22 мянга гаруй иргэн хамрагдлаа
    Онцгой байдлын ерөнхий газраас Увс аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өнөө өглөө тус аймгийн Улаангом сумын иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараа аюулгүй талбайд нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохи...
  • Эр биеэ үнэлэгч
    Нилээн хэдэн жилийн өмнө нэг найздаа тохиолдсон явдалыг сонирхуулъя. Манай хүнд гар солонгост очоод удаагүй, за даа сар ч болоогүй байсан үе нь юм билээ. Нэг мундаг хөглөсөн юм даг уу. Манайхан гадаад улс оронд очоод аль хөглөхийг тэр гэхэв. Тийм л нэг бодь нөхөр солонгос гэж савангийн дуурь үзсэн төсөөллөөс өөр юмгүй очсон байж таарна. Нэг ням гаригийн өглөө 7, 8 цагийн үед унтаж ба...
  • Залуучуудыг эерэг хандлагад уриалсан цогц сургалтууд эхэллээ
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Залуучуудад иргэний ёс суртахууныг төлөвшүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөл бүрдэнэ. Нийслэлийн хөгжил тохижилтод залуучуудын санаачилга, оролцоог дэмжих тогтолцоо бүрдэж эрүүл чийрэг оюунлаг, бүтээлч залуус манлайлсан хо...
  • Хошууч генерал Б.Хурцыг Эрүүгийн цагдаагийн газраас саатуулжээ
    Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Б.Хурцыг Эрүүгийн цагдаагийн албаныхан түр саатуулан байцаалт авч байна. Түүнийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд саатуулсан аж. Түүнийг 461-р хорих ангид саатуулсан гэх мэдээлэл цацагдаж эхлээд байна. Гэхдээ түүнийг өглөөнөөс хойш байцаасан бөгөөд шууд...
  • Яс маханд нь мэдрүүлмээр хүн яг дэргэд чинь байна шүү, Ерөнхий сайд аа
    Гэрэл зургийг Mpa.mn Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоогоос яг 14 хоногийн өмнө Орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр нэгэн алдартай үгийг хэлсэн байдаг юм. Тэрбээр “…Төрд хууль гэж байдаг гэдгийг хууль завхруулж байгаа хүмүүст ойлгуул. Яс маханд нь мэдрүүл!” гэсэн. Энэ нь орон даяар мэдээллийн бүх шугамаар тар...
  • Бороо Гоулд ХХК: МЭДЭГДЭЛ
    МЭДЭГДЭЛ Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр цацагдаж буй Бороо Гоулд компанийн контейнерээс палеонтологийн дурсгал олдсон гэсэн мэдээлэлтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна. 8-р сарын 10-ны Баасан гаригт цагдаагийн байгууллагын ажилтнууд Бороо Гоулд ХХК-ийн уурхайн талбай дээр ирж, шалгалт ...
  • Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
    Он гарсаар мөс цөмөрсөн зургаан удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдээд байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2019 оны 2 дугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгү...
  • Шүд угаалтын тэмцээний шилдгүүд ШЭНТ-өөр 18 хүртлээ үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болов
    "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх дүүргийн ЗДТГ, Налайх Эрүүл мэндийн төв хамтран улсын хэмжээнд анх удаа дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны сурагчдын дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА" шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Хүүхэд, Өсвөр үеийнхний амны хөнд...
  • Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа шинэчилсэн үнэлгээний дагуу явагдана
    Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг ирэх сарын 20-ны өдөр зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд болох бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж аху...
  • “Хүүхдийн автобус”-ны нэгдсэн үзлэг шалгалт эхэлнэ
    Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн “Хүүхдийн автобус”-ны стандарт хангалт, хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэгдсэн үзлэг шалгалтыг 2018 оны 08 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн а...
  • БАРИМТ: БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн хувь эзэмшдэг компани ЖДҮХС-гаас зээл авчээ
    Гэрэл зургийг mpa.mn Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан Засгийн газар, УИХ-ын гишүүдийн талаар бид цувралаар хүргэсээр байгаа билээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг ЖДҮХС-гийн үйл ажиллагааг алдагдуулсан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасныг ч УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр...
  • “Харилцаа холбооны хиймэл дагуулын технологи ба ашиглалт” сэдэвт олон улсын сургалт болж байнa
    Харилцаа холбооны хиймэл дагуулын үйлчилгээний салбарт ажиллагсдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, “Үндэсний хиймэл дагуул” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага /АНДСХАБ/-тай хамтран “Харилцаа холбооны хиймэл дагуулын технологи ба ашиглалт” сэдэвт олон улсын сургалтыг...
  • "ТӨРД ЗҮТГЭСНИЙ ТӨЛӨӨ ТӨМӨР НҮҮР ХАРУУЛАХ ЁСТОЙ ГЭЖ ҮҮ"
    Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогттой ярилцлаа. - Б.Бямбасайханы өмгөөлөгч хэн бэ, ямар харилцаатай байсан юм бол гэсэн асуултын хариуг олон хүн сонирхож суугаа байх. Эндээс ярилцлагаа эхэлье. - Миний хувьд ихэнхдээ эдийн засгийн буюу хөрөнгө оруулалтын чиглэлээр, түүн дотроо гадны хөрөнгө оруулалттай холбоотой нарийн ээдрээтэй асуудлуудад хууль зүйн өмгөөлөл, зөвлөгөө ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.