МЭДЭЭ

ТҮҮХЭН ФОТО: Монголчуудын УНД


2015 оны 02 сарын 09, 08:25

Монголчууд хэзээ ч түүхий ус уудаггүй. Тоосгон хэлбэрийн дөрвөлжин цайг (дугуй булант гэж тэд нэрлэдэг) хутгаар юм уу ямар нэг зүйлээр холтлон нүдэж, усанд бага багаар хийж буцалган, идээшмэгц сүүгээр сүлж, цайны хатуу амтыг зөөлрүүлэн, бас бага зэрэг давс хийж, амт оруулна. Ийнхүү цай цаг үргэлж уух унд нь болдог. 1910 аад оны үед “Монголчууд ноёнгүйгээр байж болно. Цайгүйгээр байж үл чадна” гэдэг байв.

Давс шүүж, хужир хамж байгаа нь

МАЛ АЖ АХУЙ БОЛ МОНГОЛЧУУДЫН АМЬ ЗУУЛГА

Монголчуудын амьжиргааны нэг эх үүсвэр, үндсэн ажил бол мал аж ахуй. Малын тоо нь тэр хүний болон өрхийн хэр зэрэг баян болохыг илтгэн харуулна. Нүүдэлчин Монголчууд хонийг хамгийн ихээр, удаад нь адуу, тэмээ, үхрийг өсгөдөг. Харин ямааг хамгийн цөөн байлгадаг.

Энэ бол сүргийн бүтцээ бэлчээрийн нөхцөлдөө уялдуулж ирсэн нарийн ухаан юм. Сайн тэмээ Халх Монголд олон байжээ. Харин цахарууд адууг олноор үржүүлж, Алашаагийн Монголчууд ямаа, Хөх нуурын Монголчууд үхэр сүрэг голлон өсгөхийг хичээдэг. Хонь, адууг халуун хошуут мал хэмээн дээдэлдэг бол тэмээ, үхрийг хүйтэн хошуутай хэмээн үздэг.

Амаржсан эхэд хонины шинэ шөл уулгаж тэнхрүүлдэг. Даахийг нь үргээсэн хүүхэд, шинэ айл гэр болж буй хосод зөвхөн халуун хошуутай мал бэлэглэдэг.

Ааруул тавьж байгаа нь
Сарлаг, хайнагийг унаа хөсөгт ашигладаг
Хонь ноосолж буй нь
Морь, үхэр тэрэгтэй хөсөг

ҮНДЭСНИЙ ХУВЦАС

ХХ зууны эхэн үед Монгол дээлийг босоо захтай, дөрвөлжин зөв энгэртэй, нударга бүхий урт ханцуйтай ба зах, энгэр, ханцуйн ирмэгийг нь эмжсэн, бөс даавуу болон нэхий, илгээр хийдэг байв.

Эрэгтэй хүний дээл баруун Монголд энгэр, зах, сум хормойгоороо өргөн эмжээртэй байхад буриад, дархадад энгэр нь олон өнгийн эмжээр, тоногтой байдаг онцлогтой.

Захчин
Ноёны унааг юүлэв

Эх сурвалж: Монголчууд XX зууны эхэнд /ЗУРАГТ ТҮҮХ/ ном

Зуу гаруй жилийн тэртээ Монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин уламжлал, удам соёлоо хэрхэн хадгалан амьдарч байв гэдгийг энэхүү номонд түүхэн гэрэл зургаар өгүүлэх юм.

Мөн XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, “Мөхөж буй үндэстэн” хэмээгдэж байсан Монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр улсаа сэргээн төвхнүүлж байсан үйл явдлыг тодорхой харуулах болно.

Энэ бүхэнтэй уншиж танилцсанаар та Монгол хүний авхаалж самбаа, эелдэг сайхан сэтгэлийг гадаадынхан хэрхэн үнэлсэн хийгээд Монгол хүмүүс ямар саваагүй, сониуч зантай байсныг мэдэж болохоос гадна эх болсон байгаль дэлхийгээ хайрладаг хүнлэг, энэрэнгүй нүүдэлчин түмний эгэл амьдралын үнэн дүр төрхийг харах боломжтой аж.

Эх сурвалж, нийтлэл бүтнээр: Ikon.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн замыг есдүгээр сарын 3-н хүртэл хаана
    Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж чиглэлийн 250м газарт барилга угсралтын ажил хийх тул 2018 оны 05 сарын 09-ний 22:00 цагаас 2018 оны 09 сарын 03- ны 22:00 цаг хүртэл тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Энэ хугацаанд нүхэ...
  • Парист Монголын соёлын өдөрлөг боллоо
    Франц улсын нийслэл Парис хотноо монголын урлаг, утга зохиол, зан үйлийг сурталчлах өдөрлөг боллоо. Энэхүү өдөрлөгийг Монгол Улсын ЭСЯ, Францад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн “Умардын монголчуудын холбоо” Парисын 10 дугаар дүүрэг хамтран зохион байгуулав. Өдөрлөгийг ЭСЯ-ны зөвлөх Э.Есүхэй нээж хоёр орны харилцааны уламж...
  • Зөвхөн ганц хүсэл биелэх бол, юу хүсэх вэ?
         "Хэрэв зөвхөн ганц хүсэл тань биелэх бол юу хүсэх вэ?" гэсэн адилхан асуултыг ханаар тусгаарласан өрөөнд 2 хүнийг суулган асуужээ. Хэн хэн нь хананы цаана ямар хүн байгааг мэдэхгүй, гэхдээ зүүн талд сууж буй нь хорт хавдартай өвчтөн байв.  Асуулт №1 Таны ганц хүсэл биелэх бол, юу хүсэх вэ? Асуултыг эхэлж баруун гар талд сууж буй эрүүл хүм...
  • Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийг хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгэнэ
    БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний шалгалтын бүртгэл энэ сарын  5, 6, 7-ны өдрүүдэд явагдана. 2018 оны 14 дэх удаагийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл хийх байршлуудыг танилцуулж байна. Эх сурвалж: ХХҮЕГ
  • ЗГ-аас товлоогүй Дүнжингарав уралдаанд 9 хүүхэд унаж, 3 нь эмнэлэгт хүргэгджээ
    Гэрэл зургийг mpa.mn Гуравдугаар сарын 18-ны өдөр буюу Ням гарагт хурдан морины Дүнжингарав уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагджээ. Өмнөх жилүүдэд Дүнжингарав уралдааны тов, болох газрыг Засгийн газраас албан ёсоор тогтоож, хоёр өдрийн турш зохион байгуулдаг байсан боловч энэ жил ямар нэгэ...
  • "Болор цом" наадамд 27 бүтээл тунан үлджээ
    Гэрэл зургийг mpa.mn Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ой энэ сарын 9-нд тохионо. Ойн хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн тухай Монголын зохиолчдын эвлэлээс өнөөдөр мэдээлэл хийлээ. МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн Ж.Баяржаргал “Болор цом наадам 36 дахь жилдээ болох гэж ба...
  • Үржлийн бус бог мал экспортолно
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Засгийн газрын шийдвэрээр байгуулагдаж буй “Малын хорио цээрийн тусгаарлагдсан бүс” байгуулах бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа. БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай “Биит монгол” ХХК экспортод гаргах бог малыг эрүүлжүүлж, уурагжуула...
  • Алгын чинээ өгүүллэг
    /алгын чинээ өгүүллэг/ Яавал түүнд таалагдах вэ! Яаж ч байсан хамаагүй түүнд таалагдахыг хүсэн мөрөөдөж үсээ тайрч, нүүрний будгаа өөрчлөв. Хувцсаа ч, яриагаа ч, найз нөхдөө ч, иддэг хоолоо ч сольж, сонирхолоо ч хаяж эцэст нь ашгүй нэг тэр намайг үерхэе гэлээ. Мөн мөн, жинхэнэ би биш л бол сайн болно гэсэн үг байх нь. Маргааш нь би түүнийг хаяв. -------------------------- Орчуулг...
  • Ш.Анхмаа: Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийднэ гэдэг нь улсын хэмжээний асуудлыг шийдэлцэж байгаа гэсэн үг
    НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.АНХМААТАЙ ярилцлаа. -Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн хувьд хариуцсан ажил тань зөвхөн хотынх ч биш улсын хэмжээний тулгамдсан олон асуудалтай харагддаг. Шийдэхэд хэцүү ч гарцаагүй шийдэл олохоос аргагүй хамгийн...
  • Цагаан ордны ерөнхий төсөвлөгч Хуавэйн хоригийг хоёр жилээр хойшлуулах хүсэлт гаргажээ
    Хятадын харилцаа холбооны технологийн Хуавэй компанид тавих хоригийг хоёр жилээр хойшлуулах хүсэлтийг Цагаан ордны ерөнхий төсөвлөгч Рассел Воут гаргасан байна. Тэрээр өнгөрсөн Мягмар гарагт АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс болон конгрессийн есөн гишүүнд бичсэн захидалдаа энэ хүсэлтийг илэрхийлжээ. Рассел Воут нь Хуавэй компа...
  • Малайзын эрх баригчид сонгуулийн ирцэд нөлөөлөхийн тулд air asia компанийг дарамталж, нислэгүүдийг нь зогсоожээ
    Air Asia компанийн гүйцэтгэх захирал Тони Фернандес өнгөрсөн Ням гарагт Малайзын иргэдээс уучлал гуйсан мэдэгдэл гаргажээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Малайзын парламентын сонгуулийг хүчингүй болгохын тулд эрх баригчдын дарамт шахалтад орсноо энэ үеэр хүлээн зөвшөөрсөн байна. Ялагдах магадлал өндөртэй болсон Ма...
  • Хотын дарга Хонхор-Налайх чиглэлийн төмөр замыг сэргээн засварлах хүсэлт гаргажээ
    Улаанбаатар-Налайх чиглэлийн төмөр замын Хонхор-Налайх хоорондын салбар төмөр замын тээврийн хөдөлгөөнийг сэргээн ашиглах асуудлаар 2017 оноос эхлэн холбогдох байгууллагуудад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх талаар хөөцөлдөж эхэлсэн. Дүүрэгтээ ажлын хэсэг байгуулж, холбогдох мэргэжлийн байгууллагаар тооцоо, судалгаа хийлгүүлсэн. Хо...
  • Казахстан улс Хятадад сураггүй болсон иргэдийнхээ асуудлыг анх удаа хөндөв
    Шинжаан дахь Казах үндэстнүүд Казах үндэстнүүдийг уугуул нутагт нь ирүүлэх бодлогын хүрээнд Шинжаанаас Казахстанд нүүдэллэн ирж, иргэн болсон зарим иргэд сүүлийн хэдэн сарын хугацаанд арилжаа наймаа, хувийн асуудлаар Хятадыг зориод сураггүй алга болоод байгаа юм. Тэгвэл Казахстаны гадаад хэргийн яам анх удаа эн...
  • Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй
    Ардчилсан намын үнэн төрх Ардчилсан нам шинэчлэгдэж байна гэж их ярих юм. Энэ яриаг нийгэм биш намын дэмжигч, гишүүд, түүний удирдлагууд гаргаж ярьсаар жил гаруй хугацаа өнгөрчээ. Гэхдээ үнэн хэрэгтээ шинэчлэгдсэн үү. Намын удирдлагуудын хийсэн энэ шинэчлэл ҮНЭН байв уу гэдэг асуулт гарч ирж байна. Үнэхээр үнэн бол 180 гаруй мянган гишүүд дэмжигчидтэй намын оройн ДЭЭД хэмээгдэж, гишүүн...
  • Ажилласан жил тогтоолгох маргааны тоо 2018 онд огцом өссөн байна
    Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өнөөдөр өнгөрсөн 2018 оны шүүн таслах ажиллагааны жилийн тоймыг өнөөдөр танилцуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл 2018 онд анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 2,922 хэрэг буюу 6.5 хувиар өссөн байна. Хянан шийдвэрлэсэн маргаанаас Гэр бүлийн тухай хуул...
  • ФОТО: Шинэ нисэх буудал, 32 км хурдны зам ашиглалтад ЗЭРЭГ ОРНО
    "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны шинэ буудал, хэзээ мөдгүй ашиглалтад ороход бэлэн болж байна. Өөрөөр хэлбэл, Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалтын ажил шувтрах шатандаа оржээ. Нисэх буудал ашиглалтад өгөх хугацаа ойртож байгаа, мөн нэмэлт барилгын ажлуудыг хүлээлгэн өгөх хугацаа дууссантай холбогдуулан ЗТХ-ийн дэд сайд Л.Х...
  • Н.Төгсцогт: Хүүхэд шиг мөрөөдөж, мөрөөдлөө түүчээл...
    Түүнийг мэргэжлийн боксын ертөнцийнхөн “King Tug” хочоор нь мэдэх бол Монголчууд бид Нямбаярын Төгсцогт гэдгээр нь сайн мэднэ. 17 настайдаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж боксын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн хүү гуравхан жилийн дараа Лондонгийн Олимпоос мөнгөн медаль хүртэж Монголын ард түмний хайртай хүү болсон билээ. Харин тэ...
  • Зургаан иргэний амь насыг аварчээ
    Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн жижүүрт иргэдээс ирсэн дуудлагаар тухай бүр бие бүрэлдэхүүн чиг үүргийн дагуу ажиллаж болзошгүй гамшигт өртөх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж байгаа талаар Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар мэдээллээ. Тодруулбал, 2018 оны ...
  • ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Гуравдугаар сарын 28
    Африкт боолын наймаа эхлэв Өнөөгөөс 360 жилийн өмнө Африкийн дотоод хэсэгт боолчлолын эмгэнэл эхэлжээ. XV, XVI зуунуудад европчууд Африкт нэвтрэн эзэмшиж эхлэв. Энд эхлээд португаличууд ба испаничууд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэднийг дагаад Голланд, Испани, Дани, Франц, Англи, Герман тийшээ хошуурлаа. 1658 оны энэ өдөр Голландын Ост-Энэтхэгийн компанийн “Амерсфорт” нэртэй далбаат онгоц ...
  • С.Туул: Монголд шүдний өвчлөл аюулын түвшинд хүрээд байна
    Гэрэл зургийг mpa.mn ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” энэ сарын 17-28-нд Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран Сэлэнгэ аймгийн долоон сум, гурван тосгоны 8,494 хүнд үнэ төлбөргүй шүдний эмчилгээ хийж, амны хөндийг нь эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлсэн байна. Багийн бүрэлдэхүүнд Герман болон Европын Х...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.