МЭДЭЭ

Төмөрхүүгийн түүх


2015 оны 05 сарын 07, 10:39
“...УИХ-ын гишүүн болох шахсан Төмөрхүү сайд боллоо”... Хэдэн сарын өмнө Шийдлийн Засгийн газар байгуулаг­дах үед ийм яриа гарсан. Одоогийн Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүгийн тухай л даа.
Н.Төмөрхүү “Өндөрбуянт холдинг” гэдэг барилгын компанийн захирал. Тусгаар тогтнолын ордон, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын барилгын ажлыг гүйцэтгэж компаниа хөл дээр нь босгож, өөрөө ч хөрөнгө бэлтэй нэгэн болсон гэдэг. Бас олны танил ч болсон. Тэрээр МАН-ын гишүүн, тэр дундаа НАМЗХ угшилтай. Тэр утгаараа Шийдлийн Засгийн газарт намаа тэргүүлэн багтсан У.Хүрэлсүхийг дагаж очсон нь хүн гайхахаар хөдөлгөөн биш.
Тэр байтугай 14 тэрбумын Ц.Чимэдцэрэнтэй Солонгост казинодож явсан эрхмүүдийн нэг гэдэг.
Г.Батхүү: АХ АА НЭРЭЭ ТАТЧИХЛАА, ГОМДОЛГҮЙ ГЭСЭН ӨРГӨДӨЛ ГАРГАЖ ӨГӨӨЧ ГЭЭД ОРЖ ИРСЭН
2012 оны УИХ-ын сонгууль Н.Төмөрхүүг “Өндөрбуянт”-аас нь илүү алдаршуулсан байдаг. Өвөрхангайд МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр илүү санал авсан ч АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нар их хуралд ороод суучихсан. Жил дамнасан зарга шүүхээр явсны эцэст ийн шийдэгдэж байв. Сүүлд ярих нээ, Н.Төмөрхүү л юм тарааж, тэр нь баригдаад С.Чинзоригоо чирээд “унагачихсан” гэх юм билээ. Яг л кинон дээр “Уг нь Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ ш дээ...” гэдэг шиг. Гол нь тэр заргын үед Н.Төмөрхүү гэнэт нэр дэвшигчээс татгалзсан учир АН-ынхан эрхэм гишүүний тангараг өргөсөн аж. Энэ талаар www.news.mn сайт дээр 2012 оны арванхоёрдугаар сарын 17-нд “...УИХ-ын сонгуулийн X тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү нэр дэвшигчээс татгалзсан талаар мэдээлэл гараад байгаа билээ. Албаныхан үгүйсгэж байгаа ч намын удирдлагууддаа өөрийн хүсэлтээр нэр дэвшигчээсээ татгалзсан гэж эх сурвалж хэлж байна. Энэ талаар нэр дэвшигч Н.Төмөрхүүгээс тодруулахад “Би одоогоор энэ талаар яримааргүй байна. Юу ч хэлэхгүй” гэлээ. Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Г.Занданшатараас тодруулахад “Одоогоор бидэнд мэдэгдсэн зүйл алга байна” гэсэн тайлбар өгсөн юм. ...Ямартай ч С.Чинзориг тангараг өргөнө гэсэн нь үнэний ортой болж байна. Н.Төмөрхүү нэр дэвшигчээс татгалзаж байгаа эсэхийг албаныхан үгүйсгэж байгаа юм. Гэвч Н.Төмөрхүүг түдгэлзүүлэх “тохиролцоонд” хүрч, С.Чинзориг тангараг өргөх гэж байгаа гэх “бор шувуу” Төрийн ордонд нисч байна” гэж бичсэн.
Үүнээс хэдэн сарын дараа УИХ-ын гишүүн Г.Батхүү “Үндэсний шуудан” сонинд ярилцлага өгөхдөө “...Би Н.Төмөрхүү гэдэг залуутай амьдралдаа ганцхан удаа уулзсан. Таних ч үгүй. Харин ганц уулзсан шалтгаан нь “Ах аа, би нэрээ татчихлаа, та гомдолгүй гэдэг өргөдөл гаргаж өгөөч ээ” л гэж над дээр ирсэн. Гэтэл гомдолгүй гэдэг өргөдлийг би гаргахгүй байхгүй юу. Яагаад гэвэл тэр хүний хийж байсан бизнес, сургууль төгсөөгүй хуурамч диплом бүрдүүлж сонгуулийн хууль зөрчсөний төлөө би гомдолгүй гэж өргөдөл гаргаж өгөх субъект биш. Тийм учраас гаргаж өгөөгүй. Түүнээс биш Н.Төмөрхүүг түр үнэмлэхээсээ татгалзаад өргөдөл өгчихвөл би тэгнэ гэсэн асуудал хэнтэй ч яриагүй” хэмээн ярьсан байдаг.
“ЭГЧ НЬ Н.СЭЛЭНГЭ, ДҮҮ НЬ Н.ТӨМӨРХҮҮ...”
Сонгуулийн дараа түүний тухай нэгэн таагүй мэдээ чих дэлссэн. Эгч Н.Сэлэнгэтэйгээ нийлж хүний орон сууцыг луйвардаж авлаа гэх мэдээлэл www.mass.mn сайт дээр нийтлэгдсэн юм. “... Иргэн Алтанцэцэг 2004 оны дөрөвдүгээр сарын 2-нд хувиараа бизнес эрхлэх зориулалтаар хоёр өрөө байраа “Зоос” /хуучнаар/ банкны 106 дугаар салбарт барьцаанд тавьж 1.5 сая төгрөгийг зургаан сарын хугацаатай зээлсэн байна. Тухайн үед иргэн Алтанцэцэгийн байрыг сайн чанарын байр гэж шинжлээд зургаан сая төгрөгөөр банк үнэлсэн байгаа юм. Алтанцэцэг нь зээлийнхээ хүүг төлөхөөр “Зоос” банкинд очиход таны өмнөөс хүн төлчихөж гэсэн хариултыг теллер хэлсэн байна. Гайхаж хоцорсон Алтанцэцэг өөрийнх нь өмнөөс зээлийн хүүг төлсөн хүнийг мөрдөөд үзэхэд “Зоос” банкны 106 дугаар салбарын захирал Н.Сэлэнгэ гэгч хүүг нь төлж байжээ. Ингээд хүүг төлж байгаа шалтгааныг Сэлэнгээс тодруулахад “Олон юм ярилгүй, дээр доогуур яваад байлгүй, банкинд төлөх хүүгээ бэлнээр нь надад өгч бай” хэмээн шаардсан байх юм. Ингэж явсаар сүүлдээ “Зоос” банкны 106 дугаар салбарын захирал Н.Сэлэнгэ нь иргэн Алтанцэцэгийн байрыг өөрийн эзэмшил болгож чадсан хууль бус үйлдэл хийжээ. Энэ хэрэг нь Дээд шүүхээс хоёр ч удаа анхан шатны шүүхэд буцаагдсан ч одоогоор гурав дахь удаагаа давж заалдах шатны шүүх дээр ирээд байна. Энэ хэргийн талаар иргэн Алтан­цэцэгийн охин Пүрэвжав хэлэхдээ ...-Намхайн Төмөрхүү нь Намхайн Сэлэнгийн төрсөн дүү. Н.Төмөрхүү нь өнгөрсөн оны УИХ-ын сон­гуулиар Өвөрхангай аймагт нэр дэвшээд гарч чадаагүй. Тэр хүн өөрийн компанийн охин компани болох “Евро­лайн” компаниар дам­жуулж эгчдээ хүний байр булааж өгсөн. “Евролайн” нь ээжийн байрыг ав­чихаад ажилтан гэх Эрдэнэ­баярыг ээжийн байр­ны үндсэн метр квад­ратад суулгачихсан. Харин манай ээж өөрөө эзэн нь юм байж байрны бу­ланд буюу хонгилд амьдарч байгаа” гэж ярьжээ.
“ӨНДӨРБУЯНТ”-ЫН ӨДҮҮЛСЭН “ХЭРЭГ”-ҮҮД
Мөн “Өндөрбуянт холдинг” ХХК-тай нь холбоотой саар мэдээлэл байнга шахам гарна. “...Өвөрхангай аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшин иргэд сонгогчдод “Чокопай” тарааж паянгаа тарьсан Н.Төмөрхүүгийн “Өндөрбуянт холдинг” компани Нийслэлийн хэд хэдэн газрыг үнэгүйдүүлэн луйвраар авсан гэдэг. Гэтэл “А” зэрэглэлийн бүс гэж нэрлэгддэг Зурагт орчим буюу Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо, Баруун Тасганы овоо, Зүүн тасганы овоо, усан сан орчмын иргэдийн газруудыг тус компани өөрийн мэдэлдээ маш хямд зардлаар оруулахаар улайран дайрч байгаа аж.
Угаасаа энэ орчмын айлуудын дийлэнх нь өндөрлөг газарт оршдогийн дээр ихэнх айлуудын газар нь 0,07 га-д хүрдэггүй, маш бага талбайтай гэнэ. Анхнаасаа хотын захиргаанаас энэ хавийн газар дээр бүтээн байгуулалт хийнэ гэж зөвшөөрөл авахдаа “Өндөрбуянт холдинг” компани иргэдийн газрыг доод тал нь 70 сая төгрөгөөр үнэлж авна гэж тохирсон аж. Гэтэл одоо болохоор нэг метр квадрат газрыг 100 ам.доллараар үнэлсэн бөгөөд иргэдийг гэрээгээ хурдан хийхийг шаардаж эхэлсэн байна. Тус хорооны зөвхөн Зүүн тасганд л гэхэд 140 гаруй хашаанд 300 орчим айл өрх амьдардаг. Эдгээр хашааны эздийн 50-иас дээш хувь буюу 75 айл нь дэмжиж гэрээ хийн гарын үсэг зурвал энэ үнээрээ батлагдах аж. Харин айлууд тус компанийн үнийн саналыг эрс эсэргүүцэж байгаа юм.
...Угаасаа Н.Төмөрхүү гэгч нь МАН-ын Бага хурлын гишүүн, өөрөө сонгуульд нэр дэвшихдээ Сонгуулийн хууль зөрчиж байсан хүн иргэдийг юман чинээ тоохгүй ийнхүү өөрт нь байгаа ганцхан хөрөнгө болсон газрыг нь үнэгүйдүүлэхээр улайрч байгаа байдалд холбогдох албаны хүмүүс нь анхаарлаа хандуулах биз ээ” гэж www.wikimon.mn сайтад бичсэн нь байна. Түүнчлэн яг нэг жилийн өмнө www.dorgio.mn сайтад “...Н.Төмөрхүүгийн “Өндөр буянт холдинг” компани чанаргүй барил­га, хулхи байдлаараа хар дансанд орсон гэж хэлж болно. Хууль бус үйлдэл хийлээ гэж байн­­га дуулддаг энэ бай­гууллага “Оргил” рашаан сувиллыг үгүй хийх атгаг санааг агуулж байна.
Тодруулбал, “Оргил” рашаан сувиллын газраас 2007 оны тавдугаар сарын 25-ны өдөр 248 тоот тогтоолоо гаргаж, чийрэгжүүлэлтийн кабинет бариулахаар болжээ. Харин чийрэг­жүү­лэлтийн кабинет нь “Оргил стар” хэмээх орон сууцны хотхон болж хувирсан байна.
Хууль ийнхүү зөрчсөн нь “Өндөрбуянт” холдингийнхонд багадсан бололтой юм. Усны тухай, Эрүүл мэндийн тухай, Рашааны тухай хуулийг зөрчсөн. Үүнийг нь тогтоосон.
Тэгвэл энэхүү хууль бус үйлдлээс болж өнөөдөр гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашааны найрлага өөрч­лөг­дөх, үгүй болох аюул тулгараад байна. Тэгтэл Оргил рашаан сувилалд нийслэлчүүд эмчилгээ сувилгаа хийлгэдэг. Ингэж нийс­лэлчүүдийн эрүүл мэндээр тоглох хэтийд­сэн эрх мэдэлтэй “Өндөрбуянт” холдингд хариуцлага тооцуулмаар байна.
Учир нь “Өндөр буянт” холдингийн хариуц­лагагүй байдлаас олон хүний алтан амь эрсдсэн. Ойрын гурван жишээ:
• Тусгаар тогтнолын ордонг барих үед буюу 2011 оны гуравдугаар сард гагнуурчин залуу амь насаа алдсан юм. Өвлийн ид хүйтэнд барилга угсралтын ажил хийх хориотой ч хүйтэнд гагнуур хийснээс дэлбэрч нэг хүн амь эрсэдсэн ажээ.
• Баянзүрх дүүргийн V хороо, Кино үйлдвэрийн ард байрлах “Happy town” хорооллын барилгын 16 давхраас аюулгүй ажиллагааг бүрэн хангаагүйн улмаас туслах ажилтан нь унаж амиа алдсан хэрэг өнгөрсөн оны 8-р сард гарсан.
• 2014 он гарсаар СБД-ийн I хорооны нутаг дэвсгэрт “Өндөрбуянт холдинг” ХХК-ний гүйцэтгэж буй барилга дээр гарсан осол. /Баригдаж буй барилгын 9-р давхарт ажилтан П.Пүрэвсүрэн парнаас хий авах явцад хий авагч буудсанаас нас барсан” гэж бичсэн байна.
“...ШШГЕГ-ын хорих 421-р ангинд ял эдэлж байсан А.Дашзэвэг нь энэ оны 6-р сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвгэрт баригдаж байсан “Өндөрбуянт холдинг” компанийн барилгаас зөвшөөрөл авалгүй явсан буюу оргосон гэмт хэргийг үйлдсэн. ... “Өндөрбуянт холдинг” компанийн барилгаас хоригдол оргосон нь бөөн шуугиан дэгдээж. Хорих ангиас нь гадна цагдаагийн эрлийн бүлэг хүртэл томилогдон ажил­лаж эрж хайжээ. Энэ ажил­­лагаанд нийт 200 мян­ган төгрөгний зардал гарс­ныг ялтан ажлын хөлс­­нөөсөө төлөхөөр болж. Хоригдол оргосон нь харуул хамгаа­лалт муу­­гаас гадна “Өндөрбуянт холдинг”-ийн Н.Төмөрхүү ихээхэн дар­хан эрхтэй байсныг харуулж байна. Энэ хэрэг­тээ ямар хариуцлага хү­лээсэн нь тодорхойгүй. Өдгөө энэ хүн төрийн сайд болох нь. Бизнесмэн хүн төрийн албанд орсон нь урьдын зангаа хаяхгүй биз ээ.
Хоригдол ажиллуул­даг эрх нь ахин сэргэх биз. Мөн энэ оны эхээр Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээр нь хөдөлмөр аюул­гүйн журам ноцтой зөрчигдсөнөөс П.П нь паарны хий авах гэж байгаад амиа алдсан хэрэг гарч байжээ” гэсэн нийтлэл www.nuuts.mn сайтад нийтлэгдсэн.
Н.Төмөрхүү: АНКЕТАД АЛДАА ГАРСНЫГ АНЗААРСАНГҮЙ
Түүнийг сайдын албанд томилогдохоор чуулганы танхимд ороход гишүүд олон асуултаар булсан байдаг. Тэр үед www.mminfo.mn сайтад “...УИХ-ын чуулганаар Зам тээврийн яамны сайдад нэр дэвшсэн Н.Төмөрхүүгийн асууд­лыг хэлэлцэж дууслаа. Нэр дэвшигчтэй холбог­дуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуу­лаа. Тэрбээр “Та бод­логоор уу, эсвэл шагналаар сайдад орж ирэв үү. Эсвэл сонгуульд хулхидуулсан гомдлоо тайлах гэж орж ирсэн үү.
Хоёрдугаарт, хуучин Засгийн газрын үед төмөр замын бодлогыг хэлэлц­сэн. Та төмөр замыг хэзээ барьж дуус­на гэсэн төсөөлөлтэй байна вэ” хэмээсэн бол Б.Гарамгайбаатар гишүүн “С.Бямбацогт гишүүний уншсан анкет зөрөөд байна. Зам тээврийн яам­ны зөвлөх гэлээ. Хэдэн онд зөвлөх байсан бэ. Таны очих гэж байгаа сал­бар маш маргаантай салбар. УИХ-ын шийд­вэр гарсан учраас төмөр замын бодлогыг хэрэгжүүлж чадах уу. Мөн “Талын зам”-ыг хэр сайн мэдэж байна вэ. Эцэст нь зам тээврийн салбарт иргэний нисэх гэсэн маш том салбар байна. Шинэ онгоц худалдаж авсан ч төлбөрийн асуудал маш маргаантай байна. Мөн замын асуудал байна. Үүний арчилгаа гэх мэт асуудал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ” гэдгийг тодруулсан юм.
Харин нэр дэвшигч Н.Төмөрхүү хариулт өгөхдөө “Анкетад алдаа гарсныг анзаарсангүй. Өмнөх Засгийн газарт Ц.Дашдорж гишүүний зөвлөхөөр зургаан сар ажилласан. Төмөр замын цариг тохирсон. Харин эх үүсвэр шийдэгдээгүй учир үүнийг шийдэж 2016 онд ашиглалтад оруулна гэсэн зорилт тавина.
Харин Талын замтай холбоотой асуудлаар танилцаагүй. Энэ талаар судлаад эргээд хариу өгч болно. Харин шинэ онгоцны асуудал ярихаар МИАТ-ийн асуудал сөхөгддөг. Энэ онгоцны түрээсийг төлөх хүндрэл үүссэн юм билээ. Энэ талаар анхаарч ажиллана. Харин автозамын ашиглалт тааруу байдаг гэдэгтэй санал нэг ч зам барьж байгаа норм дүрмийг эргэж харна” хэмээх хариултыг өглөө.
Харин гишүүдийн хувьд түүнийг дэмжиж байгаа ч замын чанарт анхаарал хандуулахаас гадна Монгол Улсын авто зам, агаарын тээвэр, төмөр зам гэсэн том салбарыг удирдах учраас анхаарч ажиллахыг захиж байлаа. Мөн танхимын зарчим баримтлан ажиллах нь чухал гэдгийг хэлж байсан юм. Нэр дэвшигчийг 55 гишүүн дэмжиж 98.2 хувийн саналаар дэмжлээ.
Түүний хувьд Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яамны сайдын зөвлөхөөр ажил­лаж байсан. “Тусгаар тогтнолын ордон”-г барь­сан “Өндөрбуянт холдинг” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий захирлаар нь ажиллаж буй бөгөөд түүний компани нь барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа, зам гүүр угсралт, харуул хамгаалалт, зэрэг 10 гаруй чиглэлээр ажиллаж буй.
НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. Тэрбээр 1994-2001 онд МУИС-ийг Электроникийн мэргэжлээр төгссөн. Үүнээс гадна түүнийг улстөрч гэхээс илүү барилгын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн бизнесмэн гэдэг” хэмээн бичсэн нь бий.
Ийн Н.Төмөрхүүгийн түүх үргэлжилсээр... Харин өөрөө энэ бүхэнд ямар нэгэн тайлбар хийдэггүй. Дуугүй байхыг хүлээн зөвшөөрсөнд тооц гэсэн үг байдаг билээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Эх сурвалж, нийтлэл бүтнээр: Sonin.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Өнөөдөр Германд Холокостын сүүлчийн гэм буруутныг шүүх хурал болно
    Дэлхийн хоёрдугаар дайны үед Стутхоф хорих лагерийн харгалзагч байсан хүнийг шүүх хурал өнөөдөр Германы Хамбург хотод болох гэж байна. Энэ нь Холокост буюу жүүд иргэдийг бөөнөөр устгах ажиллагаанд оролцсон хувь хүнийг шүүх сүүлчийн хурал байж магадгүй юм. Одоо 93 настай Бруно Дэй 17 настайдаа анх Нацист Германы үхлийн баталь...
  • Б.Ууганцэцэг: Монголчууд олуулаа нийлж нэгэн рүүгээ "боргож" байгаа нь хүний ёсноос гажууд үйлдэл
    Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа. -Олны танил хүмүүсийн хувийн амьдралын бүтэлгүйтэл, алдартай уран бүтээлч, тамирчдын азгүйтэл уналтыг хараад сошиал орчинд тэднийг доромжилсон сэтгэгдэл бичих маягаар таашаал авдаг үзэгдэл манай нийгэмд газар аваад байна. Мөн ядуу зүдүү, өөрөөсөө доогуур...
  • Сая орсон борооноор Улаанбаатарын гудамжинд Титаникийн живсний дараа
    Долдугаар сарын 20 Улаанбаатарт ус буув. Ус буусан чинь хотын гудамж үерлээд ирэв. Нөгөө муу Титаник хөлөг чинь живээд, Жэк, Роза хоёр маань сүйднэ биздээ. Азаар далайн гүнд биш,  хотын төвд живсэн тулдаа би тэр хоёрыг сандарч, тэвдэж байгааг мэдээд туслахаар очлоо. Суусан завиа сэлүүрдээд л байлаа, сэлүүрдээд л байлаа. Тэгж тэгж аварсан л даа. Даан ч өнөөдөр хоёр суга шаал хөндүү...
  • ШИВШГИЙН МЭХЛЭГЧ
    Ларедод гай нүүрлэв. Хамаг буруу нь хүн алах зантай Жаал Льяно мексикчүүдийг алаад зогсоогүйгээс боллоо. Жаал хорин нас хүрсэн, ийм насанд Рио-Грандаар хил залгадаг тэр газарт дан ганц мексикчүүдийг өөртөө хамааруулах нь эвгүй. Энэ явдал хөгшин Хусто Вальдогийн тоглоомын байранд болжээ. Хөзрөөр мөрийцөж байсан бөгөөд хүмүүс азаа үзэх гэж алс холоос ирдэг газарт ихэнхдээ байдагчлан ...
  • Рианнагийн тухай баримтат кино хийнэ
    Америкийн продюссер Петер Бэрг Барбадосийн гүнж Рианнагийн талаар баримтат кино хийхээр төлөвлөж байна. Энэхүү кинонд дуучны алдарт хүрсэн замнал, түүний амьдралын хүнд бэрх үеийг харуулах  бөгөөд  уг кино бусад хөгжмийн кинонуудаас огт өөр арга барилаар бүтэх нь. Рианнагийн 2012 онд тоглосон "Battleship" киноноос илүү  "тэсрэлт" хийж чадахуйц сонирхол...
  • Хотын Захирагч С.Амарсайхан Дэлхийн банкны зөвлөх багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Дэлхийн банкны Газар, орон зайн зөвлөх багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн банкны Газар, орон зайн зөвлөх багийн гишүүд орон зайн мэдээллийн менежментийн нөхцөл байдлын үнэлгээ хийх зорилгоор Монгол Улсад 10 хоногийн айлчлал хийж байгаа юм. Энэ хугацаанд зөвлөл...
  • Эр биеэ үнэлэгч
    Нилээн хэдэн жилийн өмнө нэг найздаа тохиолдсон явдалыг сонирхуулъя. Манай хүнд гар солонгост очоод удаагүй, за даа сар ч болоогүй байсан үе нь юм билээ. Нэг мундаг хөглөсөн юм даг уу. Манайхан гадаад улс оронд очоод аль хөглөхийг тэр гэхэв. Тийм л нэг бодь нөхөр солонгос гэж савангийн дуурь үзсэн төсөөллөөс өөр юмгүй очсон байж таарна. Нэг ням гаригийн өглөө 7, 8 цагийн үед унтаж ба...
  • Аялах уу? Цуврал-4: Германд очоод үзэх 9 газар
    Хэрвээ та Германы нийслэл Берлин хотруу аялах гэж байгаа бол аяллын төлөвлөгөөгөө сайтар нягтлаарай. Эдгээр газрыг орхигдуулаагүй гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй шүү. 1. Музейн арал Европ даяар нэрд гарсан, хамгийн алдартай соёлын төв гэгддэг Германы музей арал нь Altes музей, хуучин Үндэсний Галлерей, Шинэ музей, Bode музей, Пергамон гэх 5 музейгээс бүрдэнэ. Эртний Вавилоны ...
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан 50 настай эрэгтэйг эсэн мэнд гаргажээ
    Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр 50 настай иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байрлах сургуулийн хашаанд хоёр метр гүнтэй нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлага Онцгой байдлын газарт өчигдөр 10:30 цагт иржээ. Дуудлагын дагуу ний...
  • Зохистой хооллолтын зөвлөмж
    Хүний урт наслалтад нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг нь хоолны дэглэм байдаг. Монголчуудын нас баралтын шалтгаан болсон өвчлөлийн дийлэнх нь мөн адил буруу хооллолтоос үүдэлтэй хоол боловсруулах болон зүрх судасны өвчнүүд байна. Зүй зохистой хооллох эсэх нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарах асуудал боловч мэргэжлийн байгууллагаас судалгаа шинжилгээний үндэслэл бүхий зөвлөмж гаргах нь ...
  • Цэнгэж ханадаггүй Ц.Цэнгэлд төрийн хэргийг атгуулсаар л байх уу?
    Засаг солигдохоор л сайд, дарга солигддог. Тэдэн дунд нэг засаг унахад сайдаар тодорч, нөгөө засаг гарч ирэхэд сайдын сэнтийгээс бууж ханадаггүй ичих нүүрээ илгэндээ наасан хэдэн нөхөд байдаг.Сангийн сайдыг өнгө зүсний нэртэй л бол авдаг юм шиг Улаан, Цагаан нь ээлжлэн авч, Зам тээврийн яамыг “хар”, “шар” хочтой нөхдүүд завсарлаад л залдаг жишээ бий.Шинэ зас...
  • Хоригдох ял эдлээд гарч ирсэн залуус "Өршөөлийн хууль"-ийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
    Сүүлийн 20 жилд УИХ-аас таван удаа өршөөлийн хуулийг баталж байсан. Тодруулбал 1991, 1996, 2000, 2006, 2009 онуудад Өршөөлийн тухай хууль батлан гаргасан. Хамгийн сүүлд буюу 2009 оны хуулиар гурван мянга гаруй хоригдол төрийн өршөөлийг авч, эрх чөлөөтэй болсон байна. Энэ удаад мөн өршөөлийн хуулийг баталвал өдий хэмжээний хоригдол суллагдах боломжтой. Өршөөлийн хуулийн гол зорилго н...
  • 500 гаруй шатарчдын “Их нүүдэл” эхэллээ
    Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй шатрын тэмцээн өнөөдөр Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд эхэллээ. Тус тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуучууд, ахмад үеийн төлөөлөл, шатар сонирхогч иргэд оролцож байгаагийн зэрэгцээ Шатрын их ма...
  • Д.Мөнх-Эрдэнэ: Ж.Батзанданг шоронгоос суллаж, хоёр удаа гишүүн болгосон ах нь Ц.Элбэгдорж
    Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаад эх орондоо ирсэн Д. Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. -Сайхан намаржиж байна уу. Монгол Улсаас ӨМӨЗО-нд суух Ерөнхий консулаар ажиллах хугацаагаа дуусгаад ирсэн хүний хувьд одоо Монголдоо юу хийхээр төлөвлөж байна вэ. Таны дараагийн томилгоог хийсэн болов уу? -Танай ...
  • Түүх өгүүлэх гэрэл зургууд
    Гэрэл зураг цаг үргэлж түүхийг хадгалан үлдээж байдаг ба архивын гэрэл зургууд үнэхээр үнэ цэнэтэйд тооцогддог байна. Учир нь тэдгээр гэрэл зургуудын тусламжтайгаар цаг хугацаагаар аялж, түүх болон үлдсэн зүйлсийг олж харах боломжтой байдаг аж. Танд хүргэж буй дараах гэрэл зургууд зүгээр нэг түүхийг өгүүлээд зогсохгүй манай гараг цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж шинэчлэгдсэнийг хар...
  • Хуримын бөгжний загварууд
  • Хэрхэн уучлалт гуйх вэ?
    Та хэн нэгнийг гомдоогоод яахаа мэдэхгүй шаналж явна уу? Тэгвэл уучлалт гуйхдаа хэрхэн үр дүнд хүрэх талаар зөвлөгөө хүргэе. 1. Нүд рүү нь эгцлэн хар. Энэ нь таны хүндлэлийг харуулж мөн чин сэтгэлээсээ хэлж байгаа гэдэгт итгүүлэх болно. Та хир сайн сонсоно тэр хирээр таны боломж өсөх болно. Хэрвээ хайртай хүнээсээ уучлал эрэх гэж байгаа бол түүний гараас атгах юм уу мөрөөр тэврээрэй...
  • Голомт банкны “ЗУРГААН БУУДАЛ ТООЦООНЫ ТӨВ” шинээр нээгдлээ
    Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдэж Оргил худалдааны төвийн 2-р давхарт иргэд харилцагчиддаа үүдээ нээлээ. Тус тооцооны төв шинээр нээгдсэнээр 6 буудал орчимын иргэд, харилцагчид банк санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой болж байгаа юм. Нээлтээ хийсэнтэй холбоотойгоор энэ долоо хоногийн турш “Нэ...
  • НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана
    Гэрэл зургийг mpa.mn НӨАТ-ын урамшууллын 2019 оны 10 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 10-р сарын 20-ны yям гарагт 18:40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 09 дүгээр сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 10 дугаа...
  • Асгартал уйлан байж ижийтэйгээ нэг ярихсан
    Ижий аавтайгаа утсаар харилцана, дуу хоолойгоо сонсоно гэдэг ингэж их ажил ордог, зүтгэл нэхдэг, хааяахан бас олддог үнэ цэнэтэй байжээ. Одоо бол хэдэн өдөртөө байтугай цаг тутам ярих боломж байна. Өөрт тань сэтгэл л байваас өвөрт тань тэр хэрэгсэл нь бэлэн байна.  “Байна уу? ээж ээ” дуунаас танд үлдэх 5 зүйл-нийтлэлийг нулимстай нүдээр уншаад аав, ээжийгээ жигтэ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.