БҮСГҮЙЧҮҮДИЙН ЕРТӨНЦ

Жирэмсэн бүсгүйчүүдэд кальци хэрэгтэй юу? Үр дүн болоод жирэмсэн эмэгтэйчүүдийн хэрэгцээ, дутагдлыг нөхөх хоол хүнс?


2015 оны 11 сарын 24, 11:45

shutterstock_124143796-480x320Жирэмсэний үед гэдсэн дэх хүүхэд эхээрээ хооллодог учир, ээж нь ердийнхөөс ч илүү тэжээллэг, чанартай хоол хүнс хэрэглэх шаардлагатай болдог. Ялангуяа жирийн үед ч дутагдалд орчих гээд байдаг кальцийг хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг.

Харин жирэмсэн эхчүүд болон хүүхдийн хувьд кальци нь ямар үүрэгтэй байдаг бол? Энэ удаа жирэмсний үед кальци хэрэгтэй болдог шалтгаан болоод түүний үр дүн, олж авах хэмжээ, дутагдалаа нөхөхийн тулд хамгийн тохиромжтой хоол хүнс юу байдаг тухай танилцуулья.


Жирэмсэний үед кальци хэрэгтэй болдог шалтгаан

Хүүхэд гэдсэндээ өсч, томрохын тулд хэрэгтэй, гол тэжээлийг ээжээрээ дамжуулан авч байдаг тул жирэмсэний үед эмэгтэйчүүдэд ердийнхөөс ч илүү тэжээллэг, витаминтай хүнс хэрэгтэй болдог. Кальци нь гэдсэн дэх хүүхдийн яс, шүд бүрэлдэх, хөгжихөд зайлшгүй шаардлагаттай бөгөөд эх нь өөрийн биед шаардлагатай кальциас гадна хүүхдийн хэрэгцээг хангахуйцыг нэмэлтээр хэрэглэх ёстой байдаг. 

ba61c59bd16052cab689527e4637d0cb_m-480x320

Жирэмсэний үед авч байх ёстой кальци дутагдсанаар?

Хэрэв авч байх ёстой кальци дутагдввал ээжийнх нь яс, шүд нь хэврэг болох магадлалтай. Учир нь жирэмсэн эх өөрийн шүд болон ясанд хуримтлагдсан кальцийг хүүхэддээ өгч байдаг. Хүний бие нь цусандаа хэрэгцээт кальцийг нэгэн хэмжээнд хадгалж байхаар зохицуулагдсан байдаг бөгөөд цусан дахь кальцийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа үед жирэмсэн эх өөрийн шүд, ясан дахь кальциар хүүхдээ тэжээдэг. Түүнээс болоод эхийнх нь ясны нягтрал нь буурч, зөөлрөх аюултай байдаг.


shutterstock_180632396-480x310
Жирэмсэний үед өдөрт авч байх ёстой кальцийн хэмжээ нь ямар байх ёстой вэ?

Өдөрт шаардлагатай тэжээлийн хэмжээний тухайд жишээ нь Японы Нийгмийн халамж, Хөдөлмөрийн Яам нь  тогтоож өгсөн байдаг аж. Тэр нь байх ёстой хамгийн дээд, доод хэмжээг зааж өгдөг. Жирэмсний үед магни, төмөр зэргийг жирэмсэн болохын өмнөх үеэс илүү хэрэглэх хэрэгтэй болдог ч кальцийн тухайд их хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага байдаггүй. Ойролцоогоор өдөрт 650 мг кальци авахад болно гэж үздэг боловч өдөр тутмын амьдрал дээр хүнснээсээ кальцийг хангалттай авч чаддаггүйгээсээ болоод кальцийн дутагдалд орох нь элбэг байдаг. Үүн дээр харин анхаарч байх ёстой байдаг.

Өдөрт авч байх ёстой хэмжээний кальциа нөхөж чадаж байвал асуудалгүй.

 ad07a9017834a97280cded598a891121-480x320

Жирэмсэний үед кальцийн дутагдлыг нөхдөг хоол, хүнс

Жирэмсэн эх нь өдөр бүр хэрэгтэй хэмжээгээр кальцийг авч байхын тулд мэдээж кальци ихээр агуулдаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Доорх жагсаалт нь кальци ихээр агуулдаг хүнс тул та бүхэн мэдээд авахад илүүдэхгүй.

  • Сүүн бүтээгдэхүүн (Үхрийн сүү, бяслаг, ааруул гэх мэт)
  • Жижиг загаснууд
  • Лаврын навч, Гүнжидийн навч
  • Хамба цэцгийн навч, бууцай
  •  Хатаасан сам хорхой
  • Далайн ургамал (далайн замаг, хижики)
  • Буурцагийн төрөл зүйл, бүтээгдэхүүн(Японы Натто, дүфү, бууцрагны сүү)

Хоол амтлагч болгон ашигладаг лаврын навч, гүнжидийн навч зэрэг нь кальцийг ихээр агуулсан байдаг тул хоол хийхдээ үргэлж ашиглаж байхад зүгээр. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг байх нь чухал. Ердийн үед хоолондоо ч кальци агуулсан ногоо болон бусад зүйлийг ашиглаж байх. Мэдээж хүн өөрийнхөө дуртай материалыг ашиглаж, хамгийн амттай хоол хийж идэх нь чухал.

Жирэмсэний үед кальцийг хэтрүүлэн хэргэлэхээс болгоомжлох

Жирэмсэн эхчүүд кальцийн дутагдалаас сэргийлж их хэмжээгээр хэрэглэх гээд байдаг талтай. Кальцийг шаардлагатай хэмжээнээс хэтрүүлэх хэрэглэх нь бие загатнах, бөөлжис хүрэх, өтгөн хатах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд “Цусан дахь кальцийн хэмжээ ихдэх эмгэг” өвчин болох магдлал өндөр. Тиймээс кальцийн нэг өдөрт авах дээд хэмжээг зарим нэг хөгжилтэй оронд 2500 мг гэж тогтоож өгсөн байдаг тул түүнээс хэтрүүлэхгүй байх нь зүгээр. Та бүхэн хоолныхоо балансыг барьж хүүхэддээ эрүүл яс, шүд бүрэлдэхэд нь дэмжлэг болгоорой.

Амжилт хүсье. Хамгийн эрүүл хүүхэд төрүүлээрэй.

 

 

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Гэрийн нөхцөлд зайрмаг хийх хялбар арга
    Зуны халуун өдрүүдийг гэртээ хүйтэн зайрмагтай өнгөрүүлэх юутай таатай. Дэлгүүрээс үнэтэй зайрмаг авч мөнгөө үрэхгүйгээр гэртээ зайрмаг хийх хялбархан аргыг хүргэж байна.  Орц: Элсэн чихэр – 2 стаканСүү- 1литр Масло- 100 гр Крахмал- 1Өндөгний шар- 5ш Хийх арга: Эхлээд сүүгээ буцалга дараа нь масло нэм. Өөр нэг саванд өндөгний шар, элсэн чихэр крахмалаа хийг...
  • Робби Виллиамс Азиар аялан тоглолт хийнэ
    Британийн алдарт дуучин, Take That хамтлагийн гишүүн Робби Виллиамс Ази болон Шинэ Зеланд, Австралиар аялан тоглолт хийх болсноо зарлаад байна. Түүний хамгийн эхний тоглолтын тов 9-р сарын 23-нд Хонг Конгд болохоор зарлагдаад байгаа ба бусад хуваарийг удахгүй зарлах аж. Эх сурвалж: www.robbiewilliams.com
  • Photoshop-чид алдартнуудын зургийг хослуулан төгс дүр төрхийг бүрдүүлжээ.
    Angelina Jolie / Megan Fox Brad Pitt / Ethan Hawke Kristen Stewart / Emma Watson Tom Hardy / Heath Ledger Elizabeth Olsen / Scarlett Johanson Benedict Cumberbatch / Mads Mikkelsen Jensen Ackles / Tom Hiddleston Elsa Hosk / Natalie Dormer
  • Роналдо: Хүмүүс намайг галзуу гэж бодсон байх
    Криштиан Роналдо хүмүүсийг гайхшруулаад авлаа.
  • ДОЛООН БУРХАНД ХҮСЛЭЭ БУРУУ ИЛЭРХИЙЛЖ БОЛДОГГҮЙ АЖЭЭ
    Эртнээс нааш хүмүүс шөнийн тэнгэр дэх мянга мянган оддыг харагдах байдлаар нь ангилж өөр өөрсдийн нэршлийг өгсөн байдаг. Монголчууд бид Хүн 5 одны орд, Маралын одны орд, Үхрийн одны орд, Долоон бурхан одыг харагдах хэлбэрээр нь “Шанага 7 од” гэх мэтээр өөрсдөө зохиож нэрлэсэн. Долоон бурхан одны домог: Эрт цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байжээ. Хүү нь хугацаагүй ...
  • Амттан өгөөч гуйж байна
  • Хошин Караокэ - Бүгдээрээ дагаад дуулаарай :D
    Khebi хэмээх нэрээр интернэтэд сонирхолтой, хөгжилтэй, хошин видеонууд бэлдэн оруулдаг нэгэн Монгол залуугийн Юүтүб сувгийг олсон оо та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Үнэхээр хөгжилтэй байлаа. За тэгээд үзээд савж унавал цааш нь бас инээд түгээгээрэй. Хамгийн эхний дуу нь Монголын бүх оддын дуулсан хошин караокэ: Бооёо, Аглуу бэрээсээ нуув: За энэ бүүр татаадаг дуу Tarkan: ...
  • Хамгийн сонирхолтой нэрийн хуудасны загварууд
    Гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлгийн нэрийн хуудас  Иогийн багшийн нэрийн хуудас Бяслаг үрэгч үйлдвэрлэгчийн нэрийн хуудас  Гэр бүлийн салалт хариуцсан хуульчийн нэрийн хуудас Иогийн гудас үйлдвэрлэгчийн нэрийн хуудас Фитнессийн багшийн нэрийн хуудас Цэцэгчний нэрийн хуудас  Зурагчны нэрийн хуудас Шүдний эмчийн нэрийн хуудас...
  • Кибер пластик мэс засал
    #Фотошопсурцгаая/ххх/
  • Солонгос кино үзээд байсан чинь...
  • Нас чацуу гэхэд итгэмээргүй одод
    Gwen Stefani  болон Jack Black  45 настай Rihanna болон Adele 26 настай Tiger Woods  болон 50 Cent 40 настай Chuck Norris болон Patrick Stewart 74 настай Kate Upton болон Miley Cyrus 22 настай Eddie Murphy болон George Clooney 53 настай Dwayne ‘The Rock’ Johnson болон Gabrielle Union 42 настай Will Smith болон Owen Wilson...
  • Хүүхдүүдээ "Хаан, Хатан" болгон өсгөн хүмүүжүүлье
    Монголын дайчин эрсийг ялж дийлж чадаагүй нэгэн хаан өөрийн туршуулыг Монгол эрчүүдийн дайчин зоригтой, эх оронч чанар хаанаас үүдэлтэйг,яагаад тэднийг хүний олон,зэр зэвсгийн хүчээр дийлж чадахгүй байгаагийн ул үндсийг олж илрүүлэх даалгавар өгөн явуулсан байна. Тэр туршуул Монголын газар нутгаар 5 жил гаруй хэрэн явсны эцэст буцаж ирээд хаандаа: - Их хаантан минь ээ, таны тушаалаар М...
  • Аялах уу? Цуврал-4: Германд очоод үзэх 9 газар
    Хэрвээ та Германы нийслэл Берлин хотруу аялах гэж байгаа бол аяллын төлөвлөгөөгөө сайтар нягтлаарай. Эдгээр газрыг орхигдуулаагүй гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй шүү. 1. Музейн арал Европ даяар нэрд гарсан, хамгийн алдартай соёлын төв гэгддэг Германы музей арал нь Altes музей, хуучин Үндэсний Галлерей, Шинэ музей, Bode музей, Пергамон гэх 5 музейгээс бүрдэнэ. Эртний Вавилоны ...
  • Бүгдээрээ үсэрсээр байгаад чадчихлаа шүү... Ёстой хөөрхөн
    Бяцхан дэгдээхэйнүүдийн үнэхээр хөөрхөн бичлэг. Оролдлого бүхэн амжилтанд хүргэдэггүй ч бууж өгөхгүй л бол саад бүрийг давж гарах боломж бий. Амьдралын хичээл боллоо. Маш хөөрхөн, хөгжилтэй бичлэг байна. :)
  • Экс найз залуугаа эргүүлэн татахын тулд мэс засалд оржээ
    Lee Hee Danae  гэх 15 настай охин найз залуугаа эргэж ирүүлэхийн тулд гоо сайхны хагалгаанд орсон нь шуугиан тариад байна. Түүний амьд хүүхэлдэй мэт болж өөрчлөгдсөн зургийг хараад хүмүүс харахад ч хайран гэмээр хөөрхөн гэж бичицгээж байна. Хятадын Weibo дахь хуудсандаа зургуудаа оруулж эхэлснээс хойш 320,000 дагагчтай болсон энэ охиныг дэмжигчид  салсан найз залуу нь эргэж ир...
  • БАЯРЛАЛАА
    Энэ жил илжгэн чих арвин элбэг ургаад уулын намар үзэсгэлэнтэй сайхан. Арлын хамгийн өмнө зүгийн нэгэн жижигхэн далайн боомт. Чихэр боов өрсөн боомтын хоёр давхрын хүлээх өрөөнөөс ягаан захтай шар цамцтай жолооч буун ирэв. Үүдэнд том улаан автобус ягаан дарцаг намируулан зогсоно. Эх чихэр, боовхон хийсэн цаасан уутны амыг хамхин босон ирэнгээ гутлынхаа үдээсийг цэмцийтэл үдэж буй жолоочи...
  • Эрүүл мэндэд тустай 8 зөвлөгөө
    Эрт дээр үеэс бидний өвөг дээдэс хүнсийг эмчилгээ болгох талаар захиж ирсэн байдаг. Тиймдээ ч эрүүл амьдрахад зөв хооллох, хүнсээ зөв сонгож тохируулан хэрэглэх нь чухал ач холбогдолтой байдаг байна. 1. Хоол идэхийнхээ өмнө зөгийн балтай ус ууж хэвших. Ингэхдээ 800гр буцалсан усанд 180гр зөгийн бол, 50гр ургамлын тос хийж уувал ходоодны үйл ажиллагаа, шингэцийг сайжруулдаг. 2. Өдөрт ...
  • Кенийн загасчны ажлын нэг өдөр
    Өдөржин нарны туяанд харлаж, түлэгдэтлээ зогсох тэдний хувьд загасчлах амаргүй. Завины хэмжээ жижиг, удаан хугацаанд модон завин дотор олуулаа зай багатай явахад булчингууд ихэд хөшиж өвддөг тул тэд наймаалж биендээ наан "массаж" хийх маягаар булчингаа амраах ажээ. Дараа нь наймаалжаараа шөл хийж өл залгуулдаг байна. Эх сурвалж: www.boredpanda.com
  • 86 настай эмээ Инстаграмд дагагчдаа гайхшруулсаар
    Сүүлийн үед хувцас загварыг сурталчлах эмээ нарын цуваа хөврөх болсон. Энэ удаад Бадди Винкл хэмээх 86 настай эмээ  DimePiece брэндийн усны хувцасны "сайн дурын" модел болон зургаа авахуулж Инстаграм, Твиттер хуудсууддаа нийтэлдэг болсон нь хүмүүст таалагдаж байгаа гэнэ. Энэхүү эмээ эхэн үедээ цахим хуудсуудыг хэрхэн ашиглахаа сайн мэдэхгүй даруу зургууд оруулж байсан ч сү...
  • Стресс тайлдаг үнэрүүд
    Япон улсын эрдэмтэд хүний цусны найрлага болон биеийн байдалд нөлөөлдөг үнэрүүд байдгийг олж тогтоожээ. Эдгээр үнэрүүд нь цусны найрлага болон биеийн байдалд нөлөөлөхөөс гадна хүний стрессийг тайлж улмаар сэтгэл санааны дарамтаас гарахад тусалдаг аж. Эдгээр үнэрүүдээс эрүүл мэндэд хамгийн сайнаар нөлөөлдөг 3 төрлийн үнэр байдаг нь нимбэг, манго жимснүүд болон лаванда цэцгийн үнэрүүд юм ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.